“Үүл бид хоёр” номыг олон улсын зах зээлд худалдаалж эхэлжээ

2017-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТӨГС

Хүмүүний хорвоогийн эгэл нэгэн амьдралын үнэн бодит түүх, тэр дундаа Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын удирдагчдын нэгЭ.Бат-Үүлийн амьдралын талаарх “Үүл бид хоёр” ном англи хэл дээр хэвлэгдэн олон улсын худалдааны www.amazon.com сайтаар дэлхий нийтийн хүртээл болжээ.  Уг бүтээлийг орчуулах эрхийг 2017 онд авсан юм байна. Энэхүү дурсамж ном нь Э.Бат-Үүлийн гэргий Б.Дэлгэртуяагийн бүтээл юм. Бүтээлийг англи хэлнээ П.Долзодмаа орчуулсан бөгөөд Д.Батбаяр буюу нэрт нийтлэлч Баабар, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ж.Чойнхор, төрийн соёрхолт Д.Сосорбарам нар бүтээлд үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

Нэрт нийтлэлч Баабар “1990 онд хүчирхийлэлгүйнийгмийнтөлөөхийсэнАрдчилсанхувьсгалыг бид үүрд санах болно. Энэ хувьсгалын гол удирдагчдын нэг болох Э.Бат-Үүлийн тухай түүний хань Дэлгэртуяагийн бичсэн баримтат түүх нь орчин үеийн монголчуудад олон зүйлийг таньж мэдэхэд тус дэм болно” гэсэн байна. Харин Элчин сайд Ж.Чойнхор “Хүүхэд байхаасаа манай 40 мянгатад амьдардаг байсан Дээгийгийн энэхүү номын орчуулгыг уншиж хянан тохиолдуулсныхаа дараа түүнийг үнэхээр авьяaслаг уран бүтээлч, найруулагч гэдгийг мэдэж авсан. Б.Дэлгэртуяа төрийн  шагналт ардын зохиолч, манай үеийн жинхэнэ сод эрхэм Сэнгийн Эрдэнийн бэр болж, амьдралын туршид ойр байсан нь өөрийгөө илэрхийлэх чадварыг дээшлүүлсэн байна. Тиймээс ч товчхон овчтой хэлбэрээр бичихдээ маш өндөр ур чадвартай болоход тусалсан гэж бодож байна. Энэ номдоо өөрсдийн амьдрал, Э.Бат-Үүлийн улс төрийн гараа хаанаас эхэлсэн, хаана ямар алдаа гаргаж байсан талаар маш тод бичжээ.  Нөхрийнхөө хамгийн том дэмжигч, итгэлт хань Багаагийн Дэлгэртуяагийн бичсэн энэхүү бүтээл дэлхийн зах зээлд орчуулагдан гарч байгаа нь бахархах ёстой үйл явдал юм” гэж дүгнэжээ.

Төрийн соёрхолт Д.Сососбарам “Энэ ном бол ардчиллыг оройлон манлайлж, Монгол Улсад хүний эрх, эрхчөлөөг авчрахын төлөө тууштай тэмцэгч, ардчиллыг бий болгоход хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн хос багана болсон Э.Бат-Үүл, Б.Дэлгэртуяа нарын амьдралын үнэн бодит түүх юм” гэж онцлон хэлсэн байна. Номын орчуулсан хувилбарыг олон улсын худалдааны  www.amazon.com сайтад байршуулсан бөгөөд сонирхсон хүмүүс худалдан авах боломжтой юм байна.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12