Англи хэлний чуулган болно

2017-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУН

Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагаас гурав дахь жилдээ Англи хэлний чуулганыг ирэх сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтад дэлхийн TESOL-ын Ерөнхийлөгч асан, АНУ-ын Бригам Янгийн Их Сургуулийн доктор, профессор Нэйл Ж. Андэрсон, тус сургуулийн Англи хэл, Хэл шинжлэлийн тэнхимийн доктор, профессор Норман В.Эванс, TESOL хөтөлбөрийн захирал, дэд профессор, доктор Майкл Пол, Сургалтын хөтөлбөр боловсруулагч хатагтай Сюзан Гонг болон төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын дунд сургуулиуд, хэлний сургалтын төвүүд, бизнесийн байгууллагуудын төлөөлөл зэрэг  300 гаруй хүн оролцох юм.

Чуулганд оролцогчид  олон улсын төвшинд хэрэглэгдэж байгаа хэл шинжлэлийн хамгийн сүүлийн үеийн үр дүнтэй, шилдэг арга барилуудаас суралцахаас гадна ярианы англи хэлээ сайжруулах, дадлага хийх, үгийн сангаа баяжуулах, биеэ дайчлан суралцах арга барилаа дээшлүүлэх, хичээлд суралцагсдын оролцоог нэмэгдүүлэх, суралцагсдын хэрэгцээн дээр тулгуурлан заах талаар мэдлэг, арга зүй олж авах аж.

Дашрамд дуулгахад, Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллага нь арьс өнгө, гарал угсаа, шашин шүтлэг үл харгалзан дэлхий даяар хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг бөгөөд Монгол улсад худаг, цэвэр ус гаргах, тэргэнцэр хандивлах, дутуу нярайн сэхээн амьдруулах сургалт явуулах, хүмүүсийн бие даасан байдлыг дэмжих, ярианы англи хэл заах, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах зэрэг төслүүдийг 1993 оноос хойш тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн ашгийн бус хүмүүнлэгийн байгууллага юм.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12