Э.Баттулга: Хөрснөөс авсан дээжний 88 хувьд нян болон хөгц мөөгөнцөр илэрсэн

2017-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Нийслэл хотын хөрсний бохирдлын асуудал дээд цэгтээ хүрч, энэ талаар яаралтай арга хэмжээг авах шаардлагатай болоод байна. Хөрсний бохирдол нийслэлчүүдийн ундны усанд хүрэх эрсдэлтэй байгааг судлаачид хэлж байгаа юм. Нийслэлийн байгаль орчны газраас энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар тус газрын дарга Э.Баттулгатай ярилцлаа.

-Нийслэлийн хөрсний бохирдол маш олон төрлөөр бохирдож, бохирдол нь ч маш өндөр түвшинд байгааг судлаачид хэлж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Юуны өмнө энэ асуудлаар манай газраас ямар бодлого боловсруулан ажиллаж байгааг өгүүлье. Улаанбаатар хотын хүнд металийн бохирдлын түвшин ямар байгаа талаар судалгааны тайлан гарсан. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн суурьшлын бүсийн хөрсний бохирдол, доройтлыг бууруулах төсөл хэрэгжүүлэх, суурь судалгааг хийж олон нийтэд хөрсний бохирдлын тухай мэдээллийг системтэй байдлаар өгнө гэсэн зорилт тусгагдсан. Хөрсний бохирдлын асуудлыг хариуцах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг 2016 онд гурван удаа, 2017 он гарснаас хойш хоёр удаа хуралдсан. Ажилтай төлөвлөгөө батлаад хэрэгжүүлээд явж байгаа.

Үүний зэрэгцээ Нийслэлийн байгаль орчны газраас хөрсний бохирдлын шинжилгээг өмнө нь хийгдэж байсан газраас судалгааны дүнгүүдийг нэгтгэж эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын нэгдсэн дүгнэлтийг гаргасан. Өмнө нь хийгдсэн судалгаанаас үзэхэд хүнд металийн бохирдол нийслэл хотын хэмжээнд нутаг дэвсгэр бүр харилцан адилгүй байгаа. Хөрсний чанар, хөрс бохирдуулагч бодис элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандарт гэж байдаг. 2008 онд батлагдсан. Хромын бохирдол гэхэд, арь ширний үйлдвэрүүдэд дийлэнх байна. Мэдээж дээж авч байгаа цэгүүд өөр, өөр байгаа учраас дүн харилцан адилгүй байгаа. Хар тугалга гэхэд автомашинаас агаарт ялгарч байдаг. Цайр хөрсний бордоо, барилгын материалуудаас гарч байгаа, зэсийн бохиордол ч бас бий. Кадми бол хуруу батарейнд байгаа.

-Хөрсөнд органик болон нянгийн бохирдол маш өндөр байгаа гэсэн?

-Дараагийн асуудал бол нянгийн бохирдол. Улаанбаатар хотын авсан нийт дээжний 88 хувьд нь нянгийн болон хөгц мөөгөнцөр илэрсэн. Хөрс бол нянгаар маш их бохирдсон нь судлаачдын нэгдсэн дүгнэлтээс харагдаж байгаа. Ялангуяа гэр хороолол томоохон зах орчим хур хогон цэгэнд нянгийн бохирдол хамгийн их. Органик бохирдол авто засварын газруудын орчимд нефть шатах тослох материал орчимд маш их байгаа. Гэр хорооллын хогийн цэгүүд дунд ахуйн гаралтай хоол хүнс, нүүрсний хог, үхсэн мал амьтны сэг зэмнээс органик бохирдлын дийлэнх нь бүрдэж байгаа. Нийт авсан дээжний 52.6 хувьд нь дэвсгэр агууламжтай харьцуулахад органик бохирдолтой байна. Дэвсгэр агууламж гэдэг нь хотын хөрсийг хөдөөгийн эрүүл хөрстэй харьцуулсныг хэлж байгаа юм.

-Үүнээс үүдэж хөрсний эвдрэл, гэмтэл маш их гарч байгаа. Бохирдлоос гадна хөрсний эвдрэлийг судалдаг уу?

-Бид төдийлөн хөрсний доройтлыг авч үздэггүй. Тиймээс элэгдэлд орсон газруудын судалж үзсэн. Нийслэлд түгээмэл тархацтай ашигт малтмал, уул уурхайн нөлөөлөлд эвдэж өртөгдсөн газар 3000 га газар байгаа. Хог хаягдлаар дарагдаж эвдэрсэн газар 273 га. Бусад шалтгааны улмаас эвдэрсэн 344 га хөрс байгаа юм. Нийт эвдэрсэн хөрсний дөрвөн хувь нь сулавтар эвдэрсэн, 25.7 хувь нь дунд зэрэг, 70.1 хувь нь хүчтэй эвдэрч доройтсон гэсэн үзүүлэлттэй байгаа.

Монгол Улс хөрс хамгаалалт цөлжилтөөс сэргийлэх хуультай. Энэ хуульд хөрсний эвдрэлийн зэргийг сулавтар, дунд, хүчтэй гэж ангилж үздэг. Дээр нь бид нэгэнт хэлэлцүүлгийг хийж байгаа учраас хөрсний доройтол гэдэг нэр томъёог ашиглавал ямар вэ гэсэн уриалга гаргаж байна. Яагаад гэвэл хөрсний үржил шим муудах, эвдрэлд орох бохирдох талхлагдаж анхны хэв шинж чанараа алдахыг хөрсний доройтол гэж ерөнхий нэр томъёогоор хуульд авч үздэг. Тиймээс органик бохирдол ч бай, химийн бохирдол ч бай, хүнд металийнх ч бай газрын өнгөн хөрсний элэгдэл эвдрэл ч бай бүгдийг хөрсний доройтол гэсэн нэгдсэн нэр томъёогоор авч хэрэгжүүлж байя гэдэг саналыг дэвшүүлж байна.

-Тэгвэл хөрсний бохирдлын хэмжээ өндөр байгааг аль аль талдаа хүлээн зөвшөөрч байна. Хөрсний бохирдлыг бууруулахад танай газраас хэрхэн анхаарч байна вэ?

-Хөрсийг бохирдуулагч эх үүсвэр рүү чиглүүлсэн ажлуудыг зохион байгуулж эхэлж байгаа. Энэ бол эхлэлийн ажлууд. Юуны өмнө Азийн хөгжлийн банк Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтраад Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох замаар хөрсний бохирдлыг бууруулах гэсэн төслийг өнгөрсөн сараас эхлүүлсэн. Энэ бол нийтдээ 4500 өрхийн 1500 ариун цэврийн байгууламжийг орчин үеийн хөрсний бохирдол гаргадаггүй техниологиор солих ажил үргэлжилж байна. Улаанбаатар хотын суурьшлын бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Засаг дарга хориглоод байгаа. Дээр нь нийслэлийн нутаг дэвсгэр дээр явж байгаа карьеруудын ашигласан талбай нөхөн сэргээлтийг 75-аас доошгүй хувьтай хийлгэх ажил өнгөрсөн нэг сарын хугацаанд явагдаж байна. Ингэснээр бид одоогийн байдлаар 22 га талбайд нөхөн сэргээлт хийлгээд авчихсан. Энэ бол нийслэл хотын улирал харгалзахгүй тоосжилтын гол эх сурвалж болдог. Энэ жил Азийн сантай хамтраад түгээмэл тархацтай ашигт малтмалын нөхөн сэргээлтийн арга зүйг ашигт малтмалын төрөл тус бүрээр гаргаж байгаа.

-Манайд нөхөн сэргээлтийн арга зүй байдаггүй хэрэг үү?

-Манайхан нүүрс, алтныхыг хийдэг. Гэхдээ хайрга, дайрга, элс, шаврын ордны нөхөн сэргээлтийн арга зүй байхгүй. Үүнийг эхний хагас жилд багтаад гаргана. Үүний дараа ус ашиглаад нөхөн сэргээлтээ хийгээгүй найман талбайг сонгочихсон байгаа. Үүнд дээр үлгэрчилсэн нөхөн сэргээлтийг хийгээд зардлыг төсөл хөтөлбөрийн шугамаар гаргуулахаар ажиллаж байна.

Хүнд металиар бохирдсон байх эрсдэлтэй аж ахуйн нэгж байгууллага, нийтийн эзэмшлийн 100 цэгт 135 удаагийн хэмжилт судалгааг хамгийн сүүлийн үеийн багажийг ашиглаж хийсэн судалгааны дүнг нэгтгэж гаргасан. Удахгүй олон нийтэд танилцуулна. Үүний дараа хөрс, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөтэй хөл газрын ургамал, олон наст ургамал, бут сөөг модны төрөл зүйлийн судалгааг ШУА-ийн Геологийн хүрээлэнтэй хамтарч гаргасан. Үүнийг зөвлөмж хэлбэрээр Захирагчийн ажлын алба болон харъяа байгууллагууд нь гаргасан. Ерөнхийдөө бид хөрс өөрийн байгалийн аргаар өөрийгөө цэвэршүүлэх процессыг нэмэгдүүлэх нь чухал.

Эх сурвалж: www.polit.mn

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

19 цаг 31 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Уржигдар 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Уржигдар 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Уржигдар 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Уржигдар 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

2025-08-19
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-19
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18