Шалгалтын дүрэм зөрчвөл ямар хариуцлага хүлээх вэ?

2017-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Хаврын шалгалт хаяанд ирж, Боловсролын үнэлгээний төвийнхөн элсэлтийн шалгалтынхаа бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жил 40 орчим мянган хүүхэд  элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тооцоо бий.  Ингэхдээ их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар онлайн бүртгэлд хамрагдсан сурагч бүр Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. Монгол хэл, бичгийн шалгалтыг өгснөөр ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ гэдгийг БҮТ-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэлж байсан. Тиймээс элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг дуулгаж байна.

 

ГАДААД ХЭЛНИЙ ХИЧЭЭЛҮҮДЭЭС СОНСООД ОЙЛГОХ ЧАДВАРЫГ НЬ ШАЛГАНА

 

Элсэлтийн шалгалтыг монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгмийн тухай мэдлэг зэрэг хичээлээс сонгон өгнө. Ингэхдээ элсэгч бүр монгол хэл бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ гэдгийг дээр хэлсэн. Харин энэхүү заавал өгөх монгол хэл, бичгийн шалгалт нь бүртгүүлэгчдээс хураамж   авахгүй юм байна. Мөн ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орно.  Монгол хэл, бичгийн шалгалт нь хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэх юм байна.

 

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТ ХУРААМЖ АВАХГҮЙ

 

ЭЕШ-ын дүрэмд заасны дагуу элсэгчид  шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой. Гэтэл жил бүрийн шалгалт эхлэх өдрүүдэд шалгалт өгөх байраа хайгаад олохгүй байх, товлосон цагаас хоцорч ирэх, бичиг баримтаа дутуу бүрдүүлэх зэрэг хувь хүнийхээ хариуцлагаас шалтгаалан шалгалтад орохгүй байх цөөн тохиолдол  гарч байсан. Тиймээс хувийн зохион байгуулалт, бичиг баримтын бүрдүүлэлт зэрэгт сайн анхаараарай. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй   гэдгийг БҮТ-ийнхөн анхааруулж байна. Мөн өмнөх жилүүдэд шалгалтын үеэр хуулах гэж оролдсон, янз бүрийн шифи бэлтгэж орж ирээд баригдсан, зарим нь шалгалтын анги танхимаас хөөгдөөд гарсан тохиолдол цөөнгүй бий гэдгийг шалгалтын комиссынхон хэлж байсан. Шалгалт авах анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг зүйлийг авч орохыг хориглодог. Хэрэв шалгалтын дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд тухайн элсэгчийн шалгалтын материалыг хүчингүй болгоно. Мөн шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хуурч мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтын дүн оноог хүчингүй болгоно гэдгийг онцгойлон анхааруулж байна. 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12