Сэрэмжлүүлэг: Дэлхийн нийтээрээ хумхаа өвчинтэй тэмцэж байна

2017-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Дэлхий нийтээрээ жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хумхаа өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тус өдрийг “Сайн сайхны төлөө, хумхаа өвчнийг зогсооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хумхаа өвчин нь шумуулаар дамждаг эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг цочмог халдварт өвчин. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын 2015 оны мэдээгээр дэлхийн 90 гаруй улс оронд хумхаа өвчнийг дамжуулагч шумуул тархаж, дэлхийн хүн амын тэн хагас нь хумхаагийн эрсдэлт нутагт амьдарч байгаа бөгөөд 2016 онд 212 сая хүн өвчилж, 429000 нас баралт бүртгэгдсэн тухай мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар манай оронд хумхаа өвчний байгалийн голомт тодорхойлогдоогүй ч халдварын эрсдэл бий. Манай орны зарим нэг голын сав нутагт хумхаагийн халдвар дамжуулагч шумуул тархсан, халдварын эрсдэл үүсч болзошгүй талаар судлаачид тэмдэглэсэн байдаг. Мөн сүүлийн жилүүдэд манай оронд хумхаагийн хүний өвчлөл тасралтгүй бүртгэгдэж, 2009-2016 онд хүний өвчлөлийн 11 тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн ба эдгээр нь бүгд хумхаагийн голомтот нутаг болох Энэтхэг, Солонгос, Африкийн Конго, Мали, Серралион, Гана, Судан зэрэг улсад зорчих, аялах, ажиллах явцдаа хумхаа өвчнийг дамжуулагч шумуулд хазуулан халдвар авч өвчлөн эмчлүүлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12