Х.Бадамсүрэнг харлуулах нь хэний сонирхол вэ?

2017-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.МАНДАХ

Үндэсний уул уурхайн тодорхой зүтгэлтэн Х.Бадамсүрэн Монголыг тэжээгч Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал болоод тун удаагүй байна. Ажил авсан өдрөөс нь хэвлэл, цахимаар балбаж өглөө. Шинэ ажил авсан цаг хугацаа нь ч тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчдийн хамаарлыг хууль тогтоох дээд байгууллагын шийдвэр гарч төрд эгүүлэх чиглэлтэй давхацлаа. 

Юуны өмнө тус үйлдвэрийн үйл ажиллагааг харлуулах захиалгыг тодорхой эрх ашигтнууд хийлээ. Үүний бай нь Х.Бадамсүрэн. Түүний тухай ахуйн чанартай олон сөрөг мэдээлэл түгээгдэв. Машин авлаа л гэнэ, байраа заслаа л гэнэ, зөвлөхүүд тойрууллаа л гэнэ. Буруу нь ч бий биз, зөв нь ч бий биз. Ердийн ухамсарын түвшинд үзэхэд, энэ үйлдвэрийн захирал хэзээнээс иймэрхүү боломжийг эдэлж, тэр хэрээр хариуцлага, ажил үүргээ гүйцэтгэж ирсэнийг “Эрдэнэт”-ийн түүх харуулдаг. Шинэ захирал өөртэй нь холбоотой сөрөг мэдээллийн үерт ер хариу өгсөнгүй. Энэ нь хамгийн нэгдүгээрт мөнөөх мэдээллүүдийг хэрхэн дүгнэн хүлээж авч байгаатай холбоотой байх. Жин цувж л байна, жингэр хуцаж л байдаг гэсэн эл доль үгийг санагдуулах. Х.Бадамсүрэнгийн багцааг Монголын нийгэм, олон нийт ч мэдэх. Уул уурхайн талдаа тийм ч могдорлуулах, цаг үеийн шалгуурт гологдох мэргэжилтэн биш.

Явж ирсэн зам нь, удирдсан ажлууд нь хэлээд өгөхөөр. Ер нь шилэгдэж энэ ажилд очоо байлгүй. Засаг төр ч ингэж итгэл хүлээлгэж, энэ хандлагаар ажилд томилсон хүнээ хамгаалах, ажиллуулах хэрэгтэй биз ээ. Энэ шалгуурыг нь ч шинэ захирал хангахаар зүтгэж байгаа шиг билээ. Үйлдвэрийн оны эхний улирлын орлого ашиг нь улсын санд ороод эхэлсэн, энэ нь өмнөх жилийнхтэй тэнцэхээр дуулдсан.

Тус үйлдвэртэй холбоотой гадаад зарим өр маргааныг ч эв зүйг нь олж, дорвитой шийдсэн бололтой байна билээ. Ер нь Х.Бадамсүрэн захирал ойрмог ажил байдлаа олон нийттэй тайлагнаж мэдээлэх байлгүй дээ. Анзаараад байхад, мань захирлыг ажлаа аваад, эхний үр дүнгээ нийгэмд үзүүлэхээс өрсөж харлуулах гэсэн, амжилтаас “айсан” хүмүүс улс төр, эдийн засаг, санхүү банк тойрсон бүлэглэл нь тодорхой. Тэд л хар утаа уугиулж байгааг эрхбиш нийгмээ уншиж сурсан тэргүүлэх үзэл санаатнууд инээвхийлэн ярьж байна. Х.Бадамсүрэн ажлаа аваад ердөө гурав дөрвөн сар л болж байна. Жаахан харцгаая л даа, та минь. Бүх үр дүн ажлын үзүүлэлтээр хэмжигдэнэ. Тэр “Эрдэнэт”-д томилогдсоор хэдэн төгрөгийн ашигтай ажиллуулав , юуг шийдэв гэдгийг л эрүүл нийгмийн индрээс авч үзэх хэрэгтэй.  “Эрдэнэт” бол үргэлж л Монголын саалийн үнээ, тэжээгч байсаар ирсэн.

Бодьтой мөнгө улсад татвараар тушааж, улсын хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн. Энэ өрмийг нь эрх мэдэлтнүүд хамалцах гэж, тэнд томилогдсон хүнийг мэрдэг. Атгах гэж оролддог. Ийм л зүйлүүд Х.Бадамсүрэнг ээрээд байх шиг байна. “Эрдэнэт” бол  дорвитой шиг мега төсөл явуулах гэхэд зээл өгч чаддагүй  банкуудаас хамаагүй дээр аж ахуй шүү дээ. Үйлдвэрлэл ашиг нь үндэстний, нийт олны эрх ашгийн тулд л зарцуулагддаг. Түүнээс биш нэг хэсгийн төлөө зарцуулагддаггүй. “Эрдэнэт”-ийг их зөвөөр харах хэрэгтэй санагдана.    

Үнэндээ бол Х.Бадамсүрэн Орос Монголын хамтарсан үйлдвэр байх үеэс л оросуудтай учраа олж сурсан хүн. Ойлголцож, ажлаа явуулж байсан мэргэжилтэн. Үйлдвэрт шударга бусын шахаа хийхэд тээглэх зангараг, мэдлэг, ажлын дадлагыг тэр эзэмшсэн. Тансаглалаа гэж шуугих. Мэдэхгүй юм даа. Уг нь, юм үзэж, нүд тайлсан,  эрдмийн, бүтээлч оюуны энэ зэргийн эр тийм тавилга энэхэнд дурламааргүй.

Учир нь  тайлагдана биз. Хэрэг дээрээ Х.Бадамсүрэн хоёр улс тус үйлдвэрийг тавь тавин хувь эзэмшиж байхад Монголынх дээрээ нэг хувийг нэмж, 51 болгохыг санаачилж хэрэгжүүлэлцсэн хүн. УИХ-ын гишүүн байхдаа ч Оюу толгой, Тавантолгой зэрэг мега төслийн хувь заяаг эерүүлэн  хөдөлгөж байсаныг мэдэх хүмүүс нь мэдэх байх аа.  Эдүгээ “Эрдэнэт” бүхлээрээ Монголчуудын нуруун дээр ирсэн энэ үед нэг хүнийг унагах гэж муйхар дайралт хийхдээ, улс орныхоо тэжээгч нэг үйлдвэрээ унагачихвал Монголд л хохиролтой, үндэстэнд л гарзтай. Зөв хөдөлгөсөнийг буруу залмааргүй.

Эх сурвалж: mminfo.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12