Өрх толгойлсон хүүхдүүд

2017-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Уул уурхайтай холбоотой шилжилт хөдөлгөөн хүүхдэд сөргөөр нөлөөлж эхэлснийг  Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдэгдлээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас “Уул уурхайгаас үүдсэн шилжилт хөдөлгөөн, хүүхдэд үзүүлэх нөлөөлөл” судалгааг уул уурхайн үйл ажиллагаанд илүү өртсөн дөрвөн суманд явуулсны үр дүнд ийм дүгнэлтэд хүрчээ.

Олборлох үйлдвэрлэл Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж буй гол хүчин зүйл  боловч жил ирэх тусам сөрөг үр дагавар нь нэмэгдсээр байна. Байгаль орчны доройтол, нутгийн уугуул иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал уул уурхайгаас шууд хамааралтай болсон. Угтаа байгаль орчинд ээлтэй, нутгийн уугуул иргэдийн хөндөгдсөн эрхийг нөхөн сэргээх бодлогыг бодитой хэрэгжүүлсэн хариуцлагатай уул уурхайг салбарынхан ярьдаг ч хөрсөн дээр буусан нь үгүй.

Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхүүд болох эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, байгалийн баялагтаа эзэн байх зэрэг олон эрх бүрэн хангагдаж чадахгүй байгааг хүний эрх, байгаль орчны гадаад, дотоодын мэргэжилтэн, байгууллагууд сануулах болов. Тэгвэл сүүлийн үед уул уурхайн нөлөөлөлд өртөж буй бүс нутагт “Өрх толгойлсон хүүхдүүд” гэх нэршил бий болжээ. Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтнүүд, орон нутгийн засаг захиргааны ажилтнууд үүнийг уул уурхайтай холбоотой шинэ асуудал гэж тодорхойлж байна. Нэг үгээр, олборлох үйлдвэрлэл хүүхдийн эрхийг хөндсөн нэгэн асуудлыг бий болгожээ.

НҮБ-ын Хүүхдийн сангаас Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Сэлэнгэ аймгийн Мандал суманд судалгааг явуулсан байна. Судалгааны дүнд хүүхдийн сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах суурь эрхүүд зөрчигдөхөөс гадна өрх толгойлж амьдрал авч явах эцэг, эхийн үүргийг хүлээх болсныг онцгойлон тэмдэглэжээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хөдөөнөөс хот чиглэсэн нүүдэл нэмэгдсэн. Хот суурингийн хүн ам 1970 онд нийт хүн амын 30 хувь байсан бол эдүгээ 68 хувьд хүрчээ. Монгол Улсын хамгийн том нутаг дэвсгэртэй аймаг нь Өмнөговь. Тус аймгийн хэмжээнд 168 хайгуулын лиценз олгосон бөгөөд 70 компани олборлолтын лиценз эзэмшдэг. Аймгийн хүн ам 2008-2013 онд 22.5 хувиар өсчээ. Ялангуяа уурхай ажилладаг сумдад нь хүн амын өсөлт түлхүү байгааг судлаачид онцолжээ. Өмнөговь аймагт алт, зэсний уурхай олон байдаг тул хүн амын шилжин суурьшилт нэлээд өндөрт тооцогдож байна. Шилжин суурьшилтын нөлөөнд орон нутагт амьдарч байгаа хүүхдүүд, шилжиж ирсэн уурхайчин ажилчдын хүүхдүүд, шилжиж ирсэн шууд ба шууд бус хөдөлмөр эрхлэхээр ажил хайгч иргэдийн хүүхдүүд, гэрээт гүйцэтгэгчид, бичил уурхайчдын хүүхдүүд, эцэг эх нь ажил хөдөлмөр хайж уурхайг зорьж, уугуул нутагтаа үлдсэн хүүхдүүд хамгийн ихээр өртдөг болохыг тогтоожээ.

Уул уурхайн хөгжил болон шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй нэг ноцтой үр дагавар нь гэр бүл салан тусгаарлагдах явдал болохыг судалгаанд хамрагдсан оролцогч талууд дурджээ. Зарим тохиолдолд эцэг, эх хоёр хоёулаа өөр, өөр газарт уул уурхайд ажил хийж, хүүхдүүд нь хамаатан садныдаа эсвэл харгалзах том хүнгүй бие даан үлдэх тохиолдлууд гарч байна. Зарим тохиолдолд гэр бүлүүд уул уурхайн бүсэд хамтдаа шилжин ирж суурьшсан ч, уурхайд ажиллахаар хүүхдүүдээ урт хугацаагаар харгалзах хүнгүй гэртээ үлдээдэг байна. Тухайлбал, нэг удаа ээлжинд ажиллахдаа хэдэн долоо хоногоор хүүхдүүдээ үлдээх, эсвэл 12 цагийн ээлжинд гарч, хүүхдүүдээ өглөө 04:00 цагт үлдээгээд орой  20:00 цагт буцаж ирдэг тул, хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт байх цаг хугацаа маш бага байдаг гэж Ханбогд сумын судалгаанд оролцсон эцэг, эхчүүд ярьж байна.

Уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй бүс нутаг дахь хүүхдүүд сурч боловсрох, хөгжих эрхийн тухай бус өөрсдийгөө бие даан амьдрах хичээлд суралцаж байна. Үүний сөрөг тал маш их гэж байна. Идэх хоолгүй, асран халамжлах хүнгүй хүүхдүүд хорт муу зуршилд амархан автаж, сургуулиас завсардан, гэмт хэрэг, зөрчилд өртөмтгий болдог ажээ. Орой үдэш гадуур тэнэх, архи, согтууруулах ундаа хэрэглэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох,бэлгийн харьцаанд эрт орох гэх мэт эрсдэлүүд байна. Зарим тохиолдолд хүүхдүүд ойр хавийн бусад хүүхдүүдийн дарамт, хүчирхийлэл дор амьдардаг тохиолдлууд ч бүртгэгдэж байсныг судалгаанд дурдсан байна. Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Мандал сумын аль алинд хүүхдийн эрхийн дээрх зөрчил давтагдаж байгаа нь анхаарууштай.

“Уул уурхай болон шилжилт хөдөлгөөний нөлөө хүүхдүүдэд хэрхэн тусч байгаа талаарх Монгол Улсад хийсэн судалгааны үр дүнгүүд нь уул уурхайтай холбоотой шилжилт хөдөлгөөн нь хүүхдүүдэд бодитой нөлөөлдөг болохыг харуулж байна. Гэвч хүүхдүүдэд хэрхэн, яагаад нөлөөлдөг тухай мэдлэг ойлголт, нотолгоотой мэдээлэл уул уурхайн компани болон орон нутгийн засаг захиргааны аль алинд хомс байна” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес ярилаа.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12