Орхон аймгийн уран үйлчид тодорлоо

2017-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Оёдолчин бүсгүйчүүд өөрсдийн урласан бүтээлийг уралдаан сойхоор ирж байгаа нь энэ. “Сэтгэл хөдлөөд, баяртай байна” хэмээн хөөр­сөн бүсгүйчүүд тэм­цээн эхлэхийг тэсэн ядаж хүлээж байв.

“Уран үйлчин” улсын анхдугаар уралдааныг “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас зохион байгуулж буй. Энэ уралдааны салхийг хагалж Орхон аймгийн уран үйлчид өнгөрсөн ням гаригт шилдгүүдээ тодрууллаа. Уралдаанд нийт 70 орчим бүтээлийг сойжээ. Үүнээс 40 орчим нь бүсийн тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Аймгийн аварга “Уран үйлчин”-ээр Цэрэндоржийн Анхтуяа шалгарсан бөгөөд тэрээр 1998 оноос оёдол хийж эхэлжээ. Харин аймгийн дэд аваргаар Хишигдоржийн Туул то­дор­сон юм. Мөн дэд аварга үйлчнээр Батын Нүрзэдмаа тодорч оролцогчдыг манлайллаа. Б.Нүрзэдмаа нь “Уран элбэг” компанийг үүсгэн байгуулж аймагтаа жижиг үйлдвэрлэл эрхлэн найман хүнийг ажлын байраар хангаж буй чадварлаг эмэгтэй хэмээн “Эрдэнэтийн оёдолчдын холбоо”-ны тэргүүн Н.Бэхбаатар ярилаа.

Энэхүү уралдааны авар­гуу­дад японы “Juki” брэндийн оёдлын машин, мөнгөн шагнал гардуулсан юм.

 

БҮСИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХ ЭРЭГТЭЙ “ҮЙЛЧИН”

 

Шалгаруулалтад оролцогсдыг дүгнэх хэцүү даалгаврыг “UB cotton” компанийн захи­рал, дизайнер С.Баясгалан, “Steppe work wear” компанийн зөвлөх мастер Ө.Хашхүү нар гүйцэтгэсэн юм. Шалгаруулалтад оролцож буй бүтээгдэхүүнийг урла­сан оёдолчдын чадвар сайн байгааг шүүгчид ярьж байлаа. Энэ удаагийн шалгаруулалтыг мэргэжлийн ур чадвар, загвар дизайныг харахын зэрэгцээ олон нийтэд таа­лагдах эсэхийг нь харгал­заж буйгаа шүүгч С.Баясгалан хэлсэн. Аймгийн аваргыг гурван байраар шалгаруулахаас гадна бүсийн уралдаанд оролцох эрхийг гардуулах учиртай. Тиймээс энэ удаагийн уралдаанд оролцсон бүтээгдэхүүний 50-иас илүү хувь нь бүсийн тэмцээнд оролцох эрхээ гардсан юм. Бүсэд өрсөлдөх оёдолчдын дунд Д.Гэрэлтцогт гэх залуу орсон нь содон байлаа. Тэрээр Орхон аймгийн тариаланч бөгөөд багаасаа юм оёж сурсан тухайгаа хуучилсан. “Баяр, наадмын үеэр ах дүү болон гэр бүлийнхэндээ дээл урлаж өгдөг. Багадаа ээждээ тусалж дээл оёж сурсан. Энэ удаагийн тэмцээнд зүгээр л ороод үзмээр санагдсан. Бүсийн тэмцээнд орох болсондоо маш их баяртай байна” гэв.

Орхоны уран үйлчид анх удаа зохион байгуулагдаж байгаа уралдаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. Тэмцээнд оролцохын тулд цаг зав, сурч мэдсэн бүхий л ур ухаанаа дайчлан оролцсон нь үр дүнтэй байсанд сэтгэл хангалуун байгаагаа үйлчин бүсгүйчүүд ам уралдан ярьж байв. Мэдээж анхны удаа зохион байгуулж байгаа тэмцээн учраас алдаа оноо байгааг тэд үгүйсгээгүй. Гэсэн хэдий ч хүч хөдөлмөрийг үнэлэхээр төрийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулж буй “Уран үйлчин-2017” улсын уралдаан цаг үеэ мэдэрсэн, бодит амьдралд нийцсэн сайхан тэмцээн болсныг Орхончууд тэмдэглэлээ. “Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах салбарын нэг нь яахын аргагүй хөнгөн үйлдвэрийн салбар. Тиймээс оёдолчдыг алдаршуулах, тэдэнд урам зориг өгөх тэмцээнийг санаачлан зохион байгуулж байгаа нь сайшаалтай” гэж “Эрдэнэтийн баялаг бүтээгчдийн холбоо”-ны тэргүүн Д.Түмэнжаргал онцоллоо.

 

ОЁДОЛЧДЫГ НЭГТГЭХИЙГ ЗОРЬЖЭЭ

 

“Уран үйлчин” улсын анхдугаар уралдааны зорилго нь оёдолчин, үйлчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэхэд оршиж буй. Түүнчлэн энэ уралдаанаар дамжуулан хөнгөн үйлдвэрийн салбарын судалгааны ажлыг хийж буй. Ингэснээр тухайн аймаг орон нутаг болон бүс нутагт үйлдвэр байгуулах боломжийг эрэлхийлжээ. Энэ нь орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна орон нутгийн төсөвт тодорхой хэмжээгээр мөнгө төвлөрүүлэх эх үүсвэр болох юм. Мөн хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, улсын эдийн засагт эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх нь бас нэгэн зорилго юм байна. Энэ удаагийн уралдааныг зохион байгуулахад Орхон аймгийн Тамгын газар, “Эрдэнэтэд үйлдвэрлэв” худалдааны төв, “Баялаг бүтээгчдийн холбоо”-ны тэргүүн Н.Баясгалан, “Эрдэнэтийн унаган залуус” ТББ, “Эрдэнэтийн оёдолчдын холбоо” ТББ хамтран ажиллаж, туслалцаа үзүүлсэнд зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийллээ.

Орхон аймагт зохион байгуулсан уралдааны оролцогч Б.Баяржаргал “Бидний хөдөлмөр, бүтээлийг үнэлэн, өрсөлдүүлж байгаад нь баяртай байна. Ер манайхаас бусад салбарт улсын уралдаан зарлагддаг. Оёдолчдын тухайд загвар шоу, тэмцээнд л оролцдог” гэв. Тиймээс оёдолчдыг алдаршуулах нь нийгмийн шаардлага болсныг энэ уралдаанаас харж болох юм. Цаашлаад хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд түүчээлэх оёдолчдыг сонгон шалгаруулснаар гэрэлт ирээдүйн эхлэл байх болно хэмээн “Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Майцэцэг хэллээ. Хөшигний ард үлддэг, нийгмийн бүхий л салбарынханд хүрч үйлчилдэг оёдлын салбарын ажилтан, мэргэжилтнүүдийг алдаршуулж байгаа энэхүү уралдаан 21 аймгаар үргэлжлэх юм байна.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12