Хөрсний бохирдлыг дахин төлөвлөлтөөр шийдэж болно гэв

2017-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Улаанбаатар хотын хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч, хөрсөн дэх органик бодисын бохир­дол 30 дахин нэмэгдсэн, эрдэс бодисын бохирдол 70 дахин нэмэгдсэн гэж Хөдөө, аж ахуйн их сургуулийн ахлах багш, доктор профессор А.Энхтөр ярилаа. Хөрсний бохирдлын талаар ийнхүү онцлох болсон нь Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс “Хотын шийдэл-хөрсний бохирдол” хэлэлцүүлгийг өчигдөр мэргэжлийн байгууллагуудын дунд өрнүүлсэн юм.

Нийслэлийн хөрсний бохирдлын хэмжээ жил ирэх тусам өсч, хөрсний доройтолд орсоор байгааг эрдэмтэн, судлаачид анхааруулсаар ирсэн. Энэ тухай НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Тодорхой байршлуудад химийн болон органик бохирдол ихэсч байгаа судалгаа жил бүр гардаг. Монгол Улсын хэм­жээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийн дагуу хөрсний бохирдол үн­дэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн, үүнд онцгой анхаарал хандуулах ёстой гэсэн зөвлөмж гаргасан. Тиймээс энэ асуудалд тал бүрээс анхаарах шаардлага зайлшгүй байна” гэв. 

Хөдөө, аж ахуйн их сургуулийн ахлах багш, доктор профессор А.Энхтөрийн ярьснаар Улаанбаатар хотод хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэл­дэг томоохон төвүүдийн орчимд хөрсөн дэх органик бохирдол 52.6 хувь, шивтрийн бохирдол 88.4 хувь, сульфатын бохирдол 72 хувь байгаа гэж байна. Гэр хорооллын 200 гаруй мянган айл нүхэн жорлонтой. Нүхэн жорлонгийн 80 гаруй хувьд доторлогоогүй, стандартын бус баригдсан, 140 гаруй мянган угаадасны нүхийг ил задгай ашиглаж байгааг хэлэлцүүлгээр танилцуулав. Нэг ёсондоо улаанбаатарчууд бүхий л муу, муухайг агуулсан хөрсний бохирдолдоо живж байгааг бүхий л талын эх сурвалжууд батлан ярилаа.

Хөрсний бохирдолд хамгийн ихээр хүүхдүүд өртөж буйг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны үндэсний төвийн их эмч Б.Дэлгэрмаа хэлсэн. Тэрээр “Хөрсний бохирдол бол халдварт өвчний гол эх үүсвэр. Дулаан болонгуут хүүхдүүд гадна талбайд тоглож эхэлдэг. Ил задгай талбайд жимс жимсгэнэ гээд хүнсний бүтээгдэхүүний худалдаа гардаг. Хүүхдүүдийн гарыг угаалгахгүйгээр хоол хүнс хэрэглэх, худалдааны хоол хүнсийг угааж, цэвэрлэж хэрэглэдэггүйгээс халдварт өвчин маш их гарч байна. Хүүхдүүдийн хувьд гар, хөл, амны өвчний дэгдэлт дулааны улиралд маш их нэмэгддэг” гэлээ.

Харин хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн тухай мэдээллийн талаар иргэд, олон нийтийн зүгээс ойлголт багатай байна. Хөрсөн дээр нь алхаж, амьдарч, амьсгалж байгаа нийслэлчүүдийн хувьд өөрсдөө хамгийн гол бохирдуулагч болохыг хэлэлцүүлгийн үеэр дурдаж байв. Тиймээс энэ гамшгаас гарах үүрэг зөвхөн мэргэжлийн, төрийн байгууллагын хариу­цах ажил биш, иргэдийн оролцоо чухал гэж байна.

Түүнчлэн 2015, 2016 онд хийгдсэн хөрсний бохирдлын судалгааг харьцуулахад 2015 онд нийслэлийн есөн дүүргийн суурьшлын бүсийн эдэлбэр газрын хөрсний дээжинд хийсэн шинжилгээний дүнгээр 54.5 хувь хувь нь дунд болон их бохир­долтой гарсан бол 2016 онд бохирдлын хувь буурч 48.1 хувь болжээ. Нянгийн бохирдол буур­сан үзүүлэлт нь нийслэлд гэр хорооллын дахин тө­лөв­лөлт явагдаж бай­сантай холбоотой гэж хэлэл­цүүлэг зохион бай­гуулагчдын зүгээс тайл­бар­лаж байв. Тиймээс хөрсний бохирдлыг дахин тө­лөв­­лөлтөөр шийдэж болно гэж байв.

Хэлэлцүүлгээс гэр хорооллын айл өрхүүдийн ахуйн хэрэглээ, бохирд­лоос үүдэлтэй нянгийн бохирдол хотын хэмжээнд өндөр байгаа, нөгөө талаар иргэдийн ойлголт мэдлэг бага байгаа учраас хөрсний бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх цогц ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэв. Түүнээс гадна хүний эрүүл мэндэд шууд бус замаар ноцтой хор хөнөөл учруулж болохуйц хөрсөнд химийн бохирдол үүсгэж буй хотын төвд, хот дотор үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй авто засвар, авто угаалгын газар, арьс ширний үйлдвэрүүдийг үйл ажиллагааг журамлах шаардлагатай гэв. Хэлэл­цүүлгээс гарсан санал, санаачлагаар зөвлөмж боловсруулан УИХ, Засгийн газар, НИТХ-д хүргүүлэх юм байна.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12