​​​​​​​А.Энхтөр: Хөрсний бохирдлыг бууруулах гол арга нь зүлэгжүүлэлт

2017-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Хөдөө аж ахуйн их сургуулийн ахлах багш, доктор профессор А.Энхтөртэй хөрсний бохирдлын талаар ярилцлаа. Тэрээр “Хотын шийдэл-хөрсний бохирдол” хэлэлцүүлгийн үеэр хөрсний бохирдлын судалгааг танилцуулсан юм.

-Улаанбаатар хотын хөрсний бохирдол ямар хэмжээнд хүрээд байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-2010-2014 онд дөрөвхөн жилийн хугацааны судалгааг авч үзлээ. Үүнээс харахад  хөрс маш их бохирдсон байна. Органик болон эрдэс бодисын бохирдол хоёулаа явагдаж байна. Органик бодисын бохирдол хамгийн дээд тал нь 30 дахин нэмэгдсэн байх жишээтэй. Эрдэс бодисынх 70 дахин нэмэгдсэн. Техникийн захууд, авто засвар, 100 айл орчмын хөрсөнд хүнд металийн бохирдол маш их байна. 2010 онд эдгээр газрын хөрсөнд агуулагдах хүнд металь 120 дахин их байсан бол 2014 оны судалгаагаар бохирдсон хөрс нийт авсан дээжүүддээ харьцуулахад 66-80 хувь нь бохирдсон гэсэн судалгаа байна. Түүнээс гадна хромын хэмжээ нэмэгдэж байгаа хандлага ажиглагдаж байгаа. 2010 онд хромын бохирдлын хэмжээ 0.3-аас нэг дахин нэмэгдэж байсан бол дөрвөн жилийн дараа 1.4-өөс ес дахин нэмэгдсэн. Хэлбэлзлийн тоо өөр байгаа нь дээж авсан газартай холбоотой. Мэдээж хамгийн бохирдсон газруудыаас дээж авсан үзүүлэлтүүд энэ.

-Хөрсөнд агуулагдах хар тугалгын хэмжээ ямар байна вэ. Таны илтгэлд энэ асуудал бас л хурцаар тавигдаж байгаа дуулдсан?

-Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг зүйл бол мөнгөн ус. Дараа нь хар тугалга ордог. Хөрсөнд агуулагдсан хар тугалгын хэмжээ 2010 онд 24 дахин нэмэгдсэн. Харин 2014 онд найм дахин нэмэгдсэн. Үүнээс харахад хар тугалгын хэмжээ буурсан юм шиг харагдаж байгаа ч дээжийг хаанаас авснаас хамаарч байгаа. Түүнээс биш дөрөвхөн жилийн дотор багасаад байгаа зүйл биш.

Түүнээс гадна бүх дүүрэгт хөрсөн дэх сульфатын хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа тоон судалгаа гарч байна. Дашрамд дурдахад та бүхэн мэдэх байх. С.Ламбаа сайдын тушаалаар хүүхдээ нэг метрийн өндөрт тэвэрч авч явах тогтоол шийдвэр гарч байсан. Хүүхэд том хүнээс 2-3 дахин илүү хурдан амьсгалж байдаг. Хоёрдугаарт, хүнд металийг хүлээж авах чадвар насанд хүрсэн хүнээс 2-3 дахин илүү. Тийм ч учраас ийм тушаал шийдвэр гарч байсан удаатай.

-Хөрс бохирдохоор усанд нөлөөлнө биз?

-Мэдээж. Нийслэлийн 2013, 2014 оны нэгдсэн тайлангаас мэдээлэл авахад усны органик бодисын хэмжээ 2011 онд 35 дахин их, 2012 онд 21, 2013 онд 39 дахин их гарч байж. 2012 онд багассан учир нь тэр жил хур тунадас элбэг байсан. Тиймээс усанд агуулагдаж байгаа хүнд металь, органик бодисын хэмжээ урсгалаас хамаарч багассан зүй тогтол юм. Түүнээс гадна усанд аммиак буюу ард иргэдийн ярьдгаар шүвтрийн хий Сонгины гүүр, Харгиагийн цэгт усанд угаалагдаж байгаа хэмжээ 32 дахин их байсан. Энэ нь мэдээж жил ирэх тусам нэмэгдсэн зүй тогтол ажиглагдаж байгаа юм. Хөрсөнд агуулагдах нефтийн гарал үүсэлтэй, ялангуяа хар тугалга хүртэл 2010-2014 онд 10-24 дахин нэмэгдсэн байна.

-Хөрсний доройтол хүнд байгаа нь ойлгомжтой боллоо. Гол нь бохирдлыг хэрхэн бууруулах вэ?

-Нэгдүгээрт, судалгаануудын цэгүүдийг нэг болгоё. Ер нь бол өөр өөр байх жишээтэй. Дээж авсан цэгүүд нь янз бүр байдаг. Шинжилгээ, мониторингийн олон жилийн судалгаа хийхэд дээр өгүүлсэн зарим үзүүлэлт их, бага байгаа. Түүнээс үндэслээд ус, хөрс хэр зэрэг бохирдож байгааг мэдээллийн сантай болъё. Мэдээллийн санг шийдвэр гаргагч, оюутнууд, мэргэжилтнүүд ашиглаж болох нэг үзүүлэлттэй байх нь чухал ач холбогдолтой.

Олон улсын төвшинд хөрсийг нөхөн сэргээх гурван арга байдаг. Химийн, физикийн, биологийн арга гэж. Өндөр хөгжилтэй орнууд эдгээр аргыг тус тусад нь хэрэгжүүлдэг. Манай өнөөгийн нөхцөлд хөрсөө зүлгэжүүлэх нь чухал. Зүлгэнд байгаа бүхий л зүйлс бохирдлыг цэвэрлэчихдэг. Нано технологийн төвшинд зүлэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд олон бий. Тэгээс 80 градусын налууд хөрсийг зүлэгжүүлдэг. Тэр нь 99 хувийн найдвартай арга хэмжээ. Тэр нь зүгээр гар аргаар биш, мэргэжлийн төвшинд гарын авлага, заавар зөвлөмжөөр хийгддэг үр дүнтэй ажил. Тиймээс зүлэгжүүлэх аргыг гэр хороололд зүлэгжүүлж сурталчилвал ард иргэдэд илүү ойлгомжтой, наалдацтай болох байх. Гэр хорооллын айлууд хашаагаа зүлэгжүүлвэл агаар, хөрс нь цэвэрших энгийн бөгөөд гол арга юм.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12