УИХ-ын Тамгын газрын улстөржилт

2017-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

 С.САРУУЛ


Өнөөдөр өглөө /2017.04.24/ УИХ-ын гишүүн О.Баасанхүүг өрөөгөө суллаж өгөхийг шаарджээ. Тэрээр энэ тухайгаа “Өглөө ажилдаа ирэхэд өрөөгөө суллаж өгөх гэсэн. Нэг ёсондоо намайг Төрийн ордоноос өрөөнөөс минь хөөлөө. Тиймээс би УИХ-ын даргын өрөөний үүдэнд, булангийн коридорт сууж байна” гэсэн юм.

Харин нөгөө тал буюу УИХ-ын Тамгын газраас О.Баасанхүүгийн өрөөнд АН-ын дарга С.Эрдэнийг оруулах зохицуулалт хийсэн талаараа тайлбарлалаа.

Мөн түүнчлэн О.Баасанхүү гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Төрийн ордонд тэр сууна, энэ суухгүй гэдэг өрөө байдаггүй. Өрөөндөө жил шахам болох гэж байна. Чуулганы үйл ажиллагаа хэвийн явж байхад ингэж хүндрүүлж байгаа нь таалагдахгүй байна. Нарийн яривал УИХ-ын даргын өрөө ч гэж байхгүй. Ганц гишүүнийг хэн ч биш болго гээд явуулаад байгаа зүйл шүү дээ” хэмээсэн юм.

Нээрэн л хэн гэдэг гишүүн Төрийн ордны аль өрөөнд суух нь ямар хамаа байна. Хоёр тасалгаатай өрөөнд суулаа гээд ард түмнээ сонсдог, шударга болчихгүй. Төрийн ордон, чуулган, байнгын хорооны үйл ажиллагаа хэвийн л явагдана. Ер нь АН-ын дарга С.Эрдэнэд  “Би заавал О.Баасанхүүгийн өрөөнд сууна” гэж дайрах эрх ямба, өрөө тасалгаагаа голж шилж явах зав  баймааргүй. УИХ-ын Тамгын газар ч ийм жижиг сажиг зүйлээр хөөцөлдөөд улстөржилт хийгээд байгаа нь зохимжгүй. Магадгүй сөрөг хүчин байх бяр нь хүрэхгүй байгаа АН-аас илүү эрх баригчдыг сөрж байгаа О.Баасанхүү гишүүнийг бөөрөлхөх арга хэлбэр ч байж мэдэх юм. Үнэндээ О.Баасанхүү буланд суусан ч гэсэн нэг их чанарын ялгаагүй биз.

Эх сурвалж: www.polit.mn 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12