Эрх баригчдыг хагаралдуулсан 800 тэрбумын гэрээний эзэд хэн байв?

2017-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Өнгөрсөн долоо хоногийн халуун сэдэв байж ирсэн 700-800 тэрбум төгрөгийн өртөгтэй төсвөөс гадуурх долоон концессын асуудал өнөө хэр намжихгүй нь. Үүнээс үүдсэн эрх баригчдын талцал хурлын өрөө, Төрийн ордонд багтаж шингээ больж, олон нийтэд ил болоод байна. МАН-ын бүлгийн хуралдааны протокол, концессын эзэд тодорхой боллоо. Тэгвэл олон нийтээс хүүхдийн мөнгийг хасч, татварын нэмэгдүүлэн байж оруулж ирсэн гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа  долоон концессын эзэд хэн бэ гэдгийг доорх жагсаалтаас харж болно.

 

-МАК-ийн 78  тэрбумын гэрээ

 “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээ. Төсөвт өртөг нь 78 тэрбум 752 сая төгрөг. Уг төслийг үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр гаргажээ. 

 

-“АЛТАЙ ТРЕСТ”-ийн  77 тэрбумын гэрээ

- “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концесс. Уг шийдвэр өнгөрсөн сарын 29-ний өдөр Засгийн газраас гаргасан 103 тоот тогтоолоор баталгаажжээ. Барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагдсаныг  “Алтай трест” ХХК гүйцэтгэх юм байна.

 

-Ж.Мөнхбатын хүлээн зөвшөөрсөн 87 тэрбумын концесс

- Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогц цэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл”. Нийт өртөг нь 87 тэрбум 771 сая төгрөг. Уг концессын гэрээ нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр өмнөх Засгийн газрын үед эхэлжээ.

 

- 211 тэрбумын концесс

- Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны 213 дугаар тогтоолоор батлагдсан концессын ажил.  “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл”. Нийт төсөвт өртөг нь 211 тэрбум, 373 сая төгрөг юм.

 

-234 тэрбум төгрөгийн концессын гэрээ

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдааны 148 дугаар тогтоолоор “Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төсөл”. Барих, шилжүүлэх нөхцөлтэй хатуу хучилттай авто замын энэхүү ажлын төсөвт өртөг нь 660 сая, 17 мянган юань.

 

-26 тэрбумын гэрээ

-Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто замын ажил.  Төсөвт өртөг нь 26 тэрбум 640 сая төгрөг.

 

-25 тэрбумын эмнэлгийн барилгын ажил

-Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 300 ор бүхий төрөх эмнэлэг барих асуудал. Анх 2013 онд уг концесс 19 тэрбумаар зурагдаж байсан ч гүйцэтгэж байсан компани нь ажлынхаа 40-50 хувийг гүйцэтгэсэн мөртлөө нийт санхүүжилтийнхээ 95 хувийг авчихсан. Одоогийн өртөг 25 тэрбум 700 сая.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12