Ногоон менежментийг бодлогоор дэмжинэ

2017-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Монголын өнцөг булан бүрээс ирсэн байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүд нийслэлд хоёр өдөр чуулж, ажлынхаа үр дүнг олон нийтэд хүргэлээ. Байгаль хамгаалагчид дараагийн өдөр Төрийн ордонд салбарын бодлогын төвшний яриа, хэлэлцээр өрнүүллээ.

Чуулганд хот, хөдөөгийн 800 орчим нөхөрлөлийн гишүүд оролцлоо. Монгол Улсын байгаль эхийн төлөө сайн дураараа тэмцэж яваа ногоон багийнхан энэ үеэр туршлага, мэдлэгээ  харилцан солилцов.  Монгол Улсад 1629 нөхөрлөл байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Гишүүдийн тоо  41.3 мянгад хүрсэн бол  3.3 сая га ойн санг гэрээгээр эзэмшиж, хамгаалж, арчилдаг аж. Эндээс зөвхөн ойн салбарыг авч үзэхэд улсын бүртгэлтэй 1.629 нөхөрлөл гурван сая гаруй га талбай бүхий ойн санг гэрээгээр эзэмшиж, 13 аймгийн 49 сумын 62 агнуурын бүс нутгийн менежментийг хариуцан хамгаалж байгаа юм.

Нөхөрлөлүүд байгаль хамгаалах үйлсэд хүчин зүтгэснээр ойн түймэр 50 хүртэл хувиар буурч, хууль бус мод бэлтгэлтэй үр дүнтэй тэмцэж байна. Энэ талаар “Дэлгэр онон” нөхөрлөлийн ахлагч Ц.Уранцэцэг “Аялал зугаалгаар явж байгаа хүмүүс түймэр тавих, хууль бус ан хийх зэргээс байгаль хамгаалах нөхөрлөлүүд сэргийлж ажиллаж байна. Мөн манай аймагт нөхөрлөл ажилласнаар хууль бус мод бэлтгэл эрс багассан. Ой руу ямар хүн нэвтэрч байгааг байнга хянаж байдаг. Тиймээс нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг өргөжүүлж, хууль эрхзүйн орчны хамгаалалт, бидний үйл ажиллагааг дэмжих төрийн тодорхой бодлого хэрэгтэй” гэлээ.  Түүнчлэн байгалиа хамгаална гэж нөхөрлөл байгуулах зөвшөөрөл авчихаад ан амьтныг нь хороох, бусдад хууль бус ан агнуур хийх боломж олгох зэргээр байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэх тохиолдол цөөнгүй гардаг аж. Ийм нөхөрлөлүүдийн зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авч, хууль хяналтын байгууллагад асуудлыг нь шилжүүлдэг байна. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Энэ талаар салбарын сайд Д.Оюунхорол “Байгаль орчныг хамгаалах тухай хууль батлагдсанаар  нөхөрлөлүүд албан ёсны бүртгэлтэй, тамга тэмдэгтэй хуулийн этгээд болж, бусад байгууллагуудтай гэрээ байгуулж, хамтран ажиллах боломжтой болно. Мөн байгаль хамгаалах ажлыг дагнан эрхэлж буй нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг байгалийн нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувиар санхүүжүүлэх боломжийг судлах зэрэг ажил эхэлсэн” гэв.

Мөн чуулганд оролцогчдод хандан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Байгаль орчныг хамгаалах асуудал дээр алдаа гаргасан улс орнуудын алдааг давтах эрх бидэнд байхгүй. Хэрвээ давтвал үр хүүхэд, хойч үе маань биднийг өршөөхгүй. Бид хойч үедээ зөвхөн  бүтэн эх орон хүлээлгэн өгөх үүрэгтэй. Байгальд халтай хүрэн эдийн засгаас байгальд ээлтэй ногоон эдийн засагт шилжих нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн замын зураг, 2020 он гэхэд хүрэх зорилго гэдгийг бид НҮБ-ын төвшинд тунхаглан ажиллаж байна” гэсэн юм.

Байгаль хамгаалах нөхөрлөлийнхөн өөрсдийн өмнө тулгамдаж байгаа болон ололт амжилтаа хэлэлцсэний дараа шагнал гардуулах ёслол болж, БОАЖ-ын сайдын тушаалаар Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдгээр 13 байгаль хамгаалагч энгэрээ мялаав. Тэргүүнүүдээс гадна байгаль хамгаалах үйлсээрээ бусдыгаа манлайлсан нөхөрлөлүүдийн 20 гишүүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны жуух бичгээр шагнасан юм. Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулганаас зөвлөмж гаргаж, тулгамдаж байгаа асуудлуудыг төр засгийн хэмжээнд шийдэхийг байгаль хамгаалагчид  хүсч УИХ болон Засгийн газар, Нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудад хүргүүлэх зөвлөмж гаргав. Зөвлөмжид мод тарих, усны эх, булаг шандыг арчилж тордох зэргээр байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр санаачилгатай ажилласан иргэд, нөхөрлөлийг урамшуулж сурталчилах, зээлийн хөнгөлөлттэй нөхцлөөр техник, тоног төхөөрөмж лизингээр авахад дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12