“Мах сүүний анхдугаар аян” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

2017-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОДОНТУНГАЛАГ

Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөртэй ярилцлаа.

-Сэлэнгэ аймагт хаваржилт ямар байна вэ?

-Өнгөрсөн өвөл манай аймагт цас их хэмжээгээр унаж, малын бэлчээрлэлт хүндэрсэн ч малчид маань өвлийн бэлтгэлээ сайн хангаж ажилласны үр дүнд өвлийг өнтэй давж хаврын урьтай золгоод байна. Ма­най аймагт 9512 мал­чин, мал бүхий иргэн, 1.599.750 толгой мал тоолуулаад байна. Энэ хавар аймгийн хэмжээнд 733.341 эх мал төллөхөөс 111487 нь төллөж, төл бойжилт 97.4 хувьтай байна. 2017 оныг бид малын ашиг шимийг дээшлүүлэх, арвин ашиг шимт малын тоог өсгөх жил болгон зарлаж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх зорилт дэвшүү­лэн ажиллаж байна.

-Саяхан танай байгууллага, Мэргэжлийн хяналтын газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулсан. Зөвлөгөөний ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Манайх аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтранАжлын уялдаа-Сэтгэл, сахилга батуриан дор удирдах ажилтны зөвлөгөөнөө зохион байгуулсан. Хоёр байгууллагын албан хаагчид, 17 сумын Засаг дарга нар, сумдын Хүнс, Хөдөө аж ахуйн тасгийн дарга, мэргэжилтнүүд орол­цож, цаашдын зорил­го зорилтоо тодорхойлон, хамтар­сан зөвлөмжийг гар­гасан. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, сумдын Засаг дарга нартай гурвалсан хариуцлагын гэрээ байгууллаа. Ийнхүү хамтран удирдах ажилтны зөвлөгөөнөө зохион байгуулсан нь урьд жилүүдээс онцлог болсон. Сумдын хөдөө аж ахуйн тасгийнхандааАжлын уялдаа-Сэтгэл, сахилга батуриан дор ажлыг товлосон цагтаа эхэлж, төлөвлөсөн цагтаа дуусгах, тайлан мэдээг үнэн бодитой тоо мэдээнд үндэслэн гаргаж байх, тасгууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах талаар чиглэл өглөө

-Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх гол бүс нутаг гэж тодорхойлдог. Мал аж ахуйг эрчимжүүлэх, газар тариалантай хослуулан хөгжүүлэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх арга замаа хэрхэн харж байна вэ?

-Аймаг 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 1599.5 мянган толгой мал тоолуулсан нь 1999 оныхоос 2.4 дахин, 2007 оныхоос 1.6 дахин нэмэгдсэн дүнтэй байгаа юм. Адуун сүргийн тоо 13.9 хувь, ямааны тоо толгой 10.6 хувь буюу 50.8 мянган толгойгоор өссөн. 2016 онд есөн аймгаас 26.6 мянган толгой малтай өрх шилжин ирж суурьшсан нь энэ дүнд нөлөөлсөн байгаа. 2016 оны нийт малыг хонин толгойд шилжүүлснээр 3178.2 мянган толгой мал өвөлжиж байгаа нь бэлчээрийн нормт 100 га талбайд 196 толгой мал ногдож, бэлчээрийн даац 2.8 дахин хэтрээд байна. Энэ байдлаар үргэлжилбэл 2020 он гэхэд аймгийн нийт мал 3.6 сая хонин толгойд хүрч сэргээгдэхгүй бэлчээрийн талбайн хэмжээ 200 мянган га-гаар нэмэгдэхээр болсон. Тиймээс бид малыг чанаржуулах, тэр тусмаа эрчимжсэн үхэр сүрэг өсгөх, улмаарМах сүүний анхдугаар аянхөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсч, малчид, тариаланчдын хооронд зөрчилдөөн их гарах болсон. Иймд бид Сэлэнгэ аймгаа эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгох хүрээнд нэлээд ажил хийхээр төлөвлөөд байна

-Удахгүй эхлэх хаврын тариалалтдаа хэрхэн бэлдэж байна вэ

-Аймгийн хэмжээнд энэ онд улаанбуудай 138000 га, үр тариа 5300 га, малын тэжээлийн ургамал 6800 га, тосны ургамал 11791 га, төмс 3291 га, хүнсний ногоо 2462 га тариалах юм. 129800 га талбайд хими болон механик уринш бэлтгэнэ. Хаврын тариалалтад бэлдэж үр тариа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд техникийн засвар үйлчилгээндээ гарч эхлээд байна. Энэ хаврын тариалалтад 832 үрлэгч, 80-460 морины хүчтэй 565 ширхэг трактор гаргахад бэлэн болоод байна. Урьдчилсан байдлаар 150-аад аж ахуйн нэгж, 120 орчим иргэд 138000 га-д улаанбуудай тариалахад 24410 тн үр шаардагдахаар байгаа. Нөөцөнд 18757 тн үр байна. Дутагдах магадлалтай 5654 тн үрийн захиалгыг ТЭДС-д хүргүүлсэн. Одоогоор Сайхан, Цагааннуур, Ерөө, Жавхлант, Хушаат, Орхон сумдад чийг хаалт, талбайн тэгшрэлтийн ажил хийгдэж байна. Баянгол, Мандал, Жавхлант, Сайхан зэрэг сумдын ногоочид 410 га талбайд бууц татаж, 0,3 га-д эртийн ногооны үрслэгээгээ бэлдчихээд байна. Засгийн газраас “Мах-сүүний анхдугаар аян”, “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх болсонд тариаланчид төдийгүй малчид баяртай байгаа. Бид эдгээр аянтай холбогдуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулсан. Айм­гийнхаа тариаланчдын нэгдсэн зөвлөгөөнийг саяхан хийлээ. Сэлэнгийн тариаланчид хаврын тариалалтынхаа бэлтгэлийг сайн хийж ажилдаа гарна. Ургацаа хураан авдагаараа авна. Бид хүн ардынхаа өмнө хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах нэр төртэй үүргээ ч  биелүүлдгээрээ биелүүлэх болно.

Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

7 цаг 5 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

19 цаг 3 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

19 цаг 3 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Уржигдар 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Уржигдар 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Уржигдар 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Уржигдар 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Уржигдар 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Уржигдар 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Уржигдар 06 цаг 00 мин