Тойм:Өнгөрч буй долоо хоногийн онцлох есөн үйл явдал

2017-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Нэг. Концессын гэрээ асуудал дагуулав

Энэ долоо хоногт Засгийн газрын зарим сайд нарын нэртэй холбоотой олон тэрбум төгрөгийн концессын гэрээний асуудал улс төрийн халуун сэдэв байлаа. МАН-ын бүлгийн гишүүдийн хурлын протокол ч ил боллоо. Тухайлбал төсвийн тодотголоос гадуур хэмээн яригдаж буй концессын долоон төрлийн гэрээ яригдах үед Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга нарын маргаан дээд цэгтээ тулж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “...Эрдэнэбат аа, чи аятайхан байгаарай. “МАК” компанид яахаараа Концессын гэрээ өгдөг юм бэ. Өмнө нь энэ компани Концессын гэрээ авсан. Түүнийгээ хийж дуусгаагүй байхад нь яахаараа өгдөг юм. Бас “Цагаан суварга” ингэж л боссон. Яачихсан компани гэхээрээ ийм байдаг юм бэ. Эрдэнэбат аа, би та нартай холбоотой олон юмыг мэднэ шүү. Ерөөсөө энэ Концессыг шалгах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй” гэв. Хариуд нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “...Үгээ бодож яриарай. “Цагаан суварга” руу эрчим хүч татахгүй яах юм бэ. Засгийн газрын ажлыг хийлгэ л дээ”  гэснээр энэ хоёр эрхмийн дунд хэрүүл өрнөж, сүүлдээ зодолдохоос бусдыг гүйцээлээ.  Долоон концесст “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц”-ын төсөл, “Чойр дэд  станцын өргөтгөл шинэчлэл”-ийн төсөл, “Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 56.6 км хатуу хучилттай авто замын төсөл багтаж байгаа юм. Түүнчлэн Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл, Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто замын төсөл, Дархан, Эрдэнэтийн авто замаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийн боловсруулах, барих, шилжүүлэх концесс, Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажилд багтжээ.

Хоёр. Хөрөнгө оруулалтын банктай болно

 Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төсөл Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр багагүй шүүмжлэл дагуулав. Хөрөнгө оруулалтын банк байгуулахыг дүрээ хувиргасан Хөгжлийн банк, хөрөнгө оруулалт нэрээр “Bank of china”-г оруулж ирэх гэж байна гэх гишүүн ч цөөнгүй байсан юм.   Хөрөнгө оруулалтын банк, Хөгжлийн банк хоёулаа үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Хөгжлийн банк нь зээлийн ямар нэг хязгаар тогтоогоогүй бол Хөрөнгө оруулалтын банк 100 тэрбумаас доошгүй хэмээж буй юм.

Гурав. Цалингийн зээлийн хүүг  бууруулж, шимтгэлийг тэглэхээр болов

Өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн томоохон асуудал шийдвэрлэсэн нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 2.1 тэрбумыг баталж,  төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг  18 хувь болгож бууруулах, шимтгэлийг тэглэхээр болов. Дээрх зорилтот бүлгийн ажиллагсдын цалингийн зээлийн хүү, шимтгэлийг хоёр үе шаттай бууруулахаар Төрийн банкны удирдлагуудтай урьдчилан тохирсон байна. Эхний ээлжинд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн шимтгэлийг тэглэж, дараа нь зээлийн одоо төлж байгаа хүү болох жилийн 21.11 хувийг 18 хувь болгон бууруулахаар болжээ. Төрийн банкнаас 48.2 тэрбум төгрөгийн цалингийн зээлийг ойролцоогоор 8316 багш, эмч, ажилтнуудад олгож, тэдгээр нь жилдээ 1-1.6 тэрбум төгрөгийн хүү, шимтгэлийн зардлаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.

Дөрөв: Туршилтын ажилтанг цалинтай болгоно

Дөрөвдүгээр сарын 21-ний УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуульд аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажил олгогч нь шинээр ажилд орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр түүнийг тодорхой хугацаагаар цалин хөлсгүй ажиллуулдаг зөрчил гаргадаг ч энэ талаар ямар нэг хариуцлага хүлээдэггүй. Иймээс төсөл санаачлагч хуулийн төсөлд “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулах үүднээс Хөдөлмөрийн тухай хуульд “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгажээ.

Тав: АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээс горилогчид тодров

АН-ын дарга С.Эрдэнэ тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй гишүүдтэйгээ уулзалт хийсэн байна. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Х.Батгулга, Л.Болд, Г.Батхүү, Баабар, Р.Амаржаргал, Б.Жаргалсайхан нар илэрхийлээд байгаа. Эдгээрээс уулзалтад Баабараас бусад нь өөрсдөө болон төлөөний хүнээрээ дамжуулан оролцсон байна. Тэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгааг хэрхэн хийх талаар санал солилцжээ.  Гэхдээ яг тогтсон эцсийн шийдэлд хүрээгүй бололтой. Тиймээс АН-ын Хууль дүрмийн газрын хуульчид нэр дэвшигчдийн саналуудыг харгалзан сунгааг зохион байгуулах асуудлыг зохицуулсан материалыг боловсруулахаар болжээ. Хэрэв горилогчид боловсруулсан төсөлтэй танилцаж бүгд зөвшөөрсөн тохиолдолд тэр дагуу сунгааг явуулахаар тогтсон байна.

Зургаа.Нийгмийн даатгалын сангаас 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илрэв

Өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны тайланг хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд Нийгмийн даатгалын санд шалгалт хийсэн байна. Энэ шалгалтаар нэг тэрбум 170 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүний 840 орчим сая төгрөг нь хууль зөрчиж тэтгэвэр тогтоосон, 200 гаруй сая төгрөг нь хууль зөрчиж тэтгэврийн хувь хэмжээнээс бага тогтоосон байжээ. Мөн нийгмийн даатгалын 136 байцаагч зөрчилтэй гарсан талаар салбарын сайд мэдээлсэн юм.
Нийт 15 мянган иргэн итгэмжлэлээр тэтгэвэр авдаг байна.  Үүний 30 гаруй хувь нь буюу таван мянган иргэн итгэмжлэлээр тэтгэвэр авах боломжгүй гэж зөвлөлийн гишүүд үзжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр дээрх таван мянган хүнийг нь нас барсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж хэлж болно гэв. Нийгмийн даатгалын санд хийх хоёрдугаарт шатны шалгалт тун удахгүй эхлэх аж.

Долоо. Энэ сарын сүүлээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны лхагва гаригийн хуралдаанаар цаг агаарын 4-5 дугаар сарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Тэрээр” Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэлд онцгой нөлөөлдөг цаг уурын үзэгдэл, давтамжид ихээхэн өөрчлөлт орж температурын огцом өсөлт, хур тунадас орох нь багассанаас хуурайшилт нэмэгдэж, хөрсний чийг багасах болж хохирол дагуулсан байгалийн үзэгдэл ихсэх хандлагатай байна. Энэ жил ч мөн хэд хоногоор огцом халах, түр зуурын ширүүн аадар бороо, мөндөр орж, үер бууж болзошгүй. Тавдугаар сарын сүүлчээр цочир хүйтрэх, нойтон цас орох зэрэг үр тариа, таримал ургамлын ургалт, болцод сөргөөр нөлөөлөх цаг агаарын тааламжгүй үе тохиолдох магадлал өндөр” гэж анхааруулав.

Найм: Монгол Улс хиймэл дагуултай боллоо

Манай улс сансар огторгуйд өөрийн нэртэй хиймэл дагуултай боллоо. "Монголсат" нэртэй энэхүү хиймэл дагуул тойрог замд ажиллаж эхэлсэн тухай батламжийг УИХ-ын дарга М.Энхболдод өнгөрсөн долоо хоногт гардуулсан юм. "Монголсат" нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн анхны хамтарсан тамгалан тунхагласан хиймэл дагуул болж байгаа аж. "ABS" компани ABS-2А хиймэл дагуулын 12х27 МГц-ийн багтаамж бүхий хүчин чадалтай хиймэл дагуулыг Монгол Улсын хэмжээнд үнэ төлбөргүй хиймэл дагуулын олон сувгийн тоон телевизийн үйлчилгээ, харилцаа холбооны болон өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээнүүдэд ашиглах аж.

Ес. С.Зориг агсны 55 насны ой тохиолоо

 

Ардчилалын алтан хараацай, Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиолоо.  Тэрээр амьд сэрүүн байсан бол энэ өдөр 55 нас хүрэх байлаа. Энэ өдөр “Зориг” сангийнхан нь түүний дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөлөө. С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолд С.Оюун, С.Баяр нараас гадна УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Батзандан 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хүрэлцэн ирсэн юм.

Цэцэг өргөх ёслолын үеэр С.Зориг агсны ах С.Баяр “Хэрвээ Зориг маань амьд сэрүүн байсан бол өнөөдөр 55 нас хүрэх байлаа.Энэ өдрийг өөдрөг сайхан эерэг талаас нь жил бүр дурсдаг өдөр. Жилд хоёр удаа энэ хөшөөн дээр ирж цэцэг өргөдөг. Дөрөвдүгээр сарын 20-нд төрсөн өдрөөр нь, аравдугаар сарын 2-нд буюу түүний амь насыг зэрлэгээр хөнөөсөн өдөр энд ирж хүндэтгэл үзүүлдэг. Бид өнөөдөр энэ хөшөөн дээр уламжлал ёсоор ирлээ” гэж байв.

Эх сурвалж:www.polit.mn

Хувьдаа 3000 вагонтой, төмөр замаа төрдөө бэлэглэчихсэн сайд салбараасаа юу хулгайлах вэ?

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд концесс бэлэглээд л, хариуд нь сайд нь Ерөнхий

1 цаг 44 мин
Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

7 цаг 40 мин
Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

7 цаг 46 мин
О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

7 цаг 53 мин
Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

8 цаг 0 мин
“Монголын анагаах ухааны оношилгоо дээр суурилж авиа эмчилгээ хийдэг онцлогтой”

“Монголын анагаах ухааны оношилгоо дээр суурилж авиа эмчилгээ хийдэг онцлогтой”

8 цаг 59 мин
Нэгдсэн хуралдааныг 14:00 цаг хүртэл завсарлууллаа

Нэгдсэн хуралдааныг 14:00 цаг хүртэл завсарлууллаа

9 цаг 58 мин
Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолой:  Ирээдүйн эрчим хүчний коридор

Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолой:  Ирээдүйн эрчим хүчний коридор

10 цаг 28 мин
Тогтворгүй байдал тогтолцооны өөрчлөлтийг “нэхээд” байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр намууд хамтраад байгуулсан Засгийн газар жил ч бол

15 цаг 0 мин
Г.Занданшатарын Засгийн газрын “нас” хэн хэн сайд болохоос хамаарна

ЕТГ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий сайд болно. Гэхдээ, хараахан томилогдоогүй, өнөөдөр УИХ-ын чуу

15 цаг 0 мин