700 шахам жилийн настай монгол ном

2017-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.СЭРЖЭЭ

Хэл бичгийн ухааны доктор, профессор

Монгол Улсын үндэсний номын сан гурван сая гаруй номтой гэдэг. Тэднээс хамгийн эртний монгол ном хэдий үеийнх байдаг юм бол. Манай нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “1659 оны дармал Алтангэрэл бол Монгол Улсын номын санд байгаа хэвлэгдсэн номын нэлээд хуучин дурсгал мөн биз ээхэмээнМонголын уран зохиолын тойм I” номдоо /118-р талд/ бичсэн байдаг. Саяхан болтол манай номын санд түүнээс эрт үед хамаарах монгол ном судар байгаа эсэх нь тодорхойгүй байлаа.

Ер нь XIII зуун болон түүнээс өмнө монгол­чуудын бичиж барласан ном судар олдоогүй. Энэ талын мэдээ ч бараг байхгүй. Одоогоор олдсон монгол бичгийн хамгийн эртний дурсгал нь Чингисийн чулуу гэж нэрлэгддэг хөшөөний 20 гаруй үгтэй бичээс (1225 он) байдаг. Түүнээс гадна Гүюг хааны тамгын бичиг (1246 он), Мөнх хааны хөшөөний бичээс (1257 он) гэх мэтийн цөөн дурсгал XIII зуунаас уламжилж ирсэн юм.

Бид 2000 оны үед Улсын төв номын сангийн фондоос Их Монгол гүр­ний Юань улсын үед хол­богдох монгол Банзрагч буюуИх мянган ертөн­цийг магад дарагч таван сахияан нэрт их хөлгөн судар оршивхэмээх модон барын нэгэн ховор номыг олсон билээ. Энэ ном бол монгол хүн эх хэлээрээ орчуулан монгол үсгээр хэвлэсэн, бүрэн эхээрээ Монгол Улсад байгаа цорын ганц хосгүй үнэт соёлын өв юм. Мон­гол Улсаас олдсон, Мон­гол Улсын үндэсний номын санд хадгалагдаж бай­гаа­гаараа монгол хүн бүрийн бахархах соёлын эрхэм үнэт өв болж буй энэ их хөлгөн судар нь Монголын бичиг соёлын түүхэнд: нэгд, XIV зууны эхэн үеийн монгол ном, хэвлэлийн биет баримт, хоёрт, сонгодог монгол бичгийн өмнөх үеийн мон­гол хэл бичгийн бо­дит дурсгал, гуравт, XIV зууны монгол орчуулгын том төлөөлөгч, дөрөвт, төгсгөлийн тавин таван бадаг, хоёр зуу гаруй мөр шүлэг нь тухайн үеийнхээ монгол хэл, уран зохиолын үнэт дурсгал болох онцгой ач хол­бог­дол­той юм. Хосгүй үнэт ном гэхээр алт мөнгө, эр­дэнэсээр бүтээсэн ном гэж бүү бодоорой. Номын үнэ цэнийг юугаар бү­тээс­нээр нь биш, харин улс үндэстнийхээ бичиг соёлын түүхэнд эзлэх байр суурь, шинжлэх ухаа­ны ач холбогдол, агуулж буй мэдээллээр нь тодор­хойлдог гэдгийг юуны өмнө хэлье. Манайд буй алт эрдэнэсээр бүтээсэн ном ихэнхдээ буддын шашны түгээмэл тархсан төвд судрууд байдаг бөгөөд монгол үсгээр бичсэн ном маш цөөн байдаг юм. Дэлхийн бусад улсад ч Библи, Коран гэх мэтийн шашны гол судар номыг л үнэт эдээр уран гоё урласан байдаг.

700 шахам жилийн өмнө Их Монгол гүрний үед буюу 1320-оод онд орчуулж, 1345 онд модон бараар монгол үсгээр хэв­лэсэн ийм хосгүй нандин дурсгалын үнэ цэнийг манай зарим эрдэмтэд, номын сангийн ажилтнууд үл ойшоон хайнга хандаж, Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт өвийн жагсаалтад ч бүртгүүлэлгүй дарсаар өнөө хүрсэн нь нэн харамсалтай. Түүгээр ч үл барамСудар бичгийн алтан саннэртэй үнэт ховор номын каталогтоо оруулалгүй орхижээ. Уг каталогийгБаримтат өв: Бүртгэл судалгаа, хадгалалт хамгаалалттөслийн хүрээнд 2014 онд хэвлүүлсэн гэх ба 2016 оны арваннэгдүгээр сард шинэчлэн засварлаж Үндэсний номын сан­гийн 95 жилийн ойгоор дахин хэвлэжээ. Номынхоо эхэнд төслийн удирдагч МУ-ын гавьяат багш, доктор,профессор Ш.Чоймаа, зөвлөх МУИС-ийн монгол хэлний тэнхимийн эрх­лэгч доктор М.Баярсайхан, эмхэтгэг­чид гээд арваад хүнийг нэрийг жагсаажээ.

КаталогийнӨмнөтгөл”-дМонгол Улсын үндэсний номын сангийн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй монгол туургатны оюун санааны охь дээжис, эрдэнэсээр урласан хосгүй үнэт бүтээлүүдийн төлөөлөл болгож 108 өвийг та бүхэнд толилуулж байнагэжээ. Тэгээд төгсгөл хэсэгт БАНЗРАГЧ (худам монголоор) гэсэн нэртэйгээр нэгэн судрыг хэвлэжээ. Их Монгол Улсын үед модон бараар монгол үсгээр барласан 171 хуудас, 342 нүүр бүхий одоогоор бүтэн олдоод буй дэлхийд цорын ганц, хосгүй үнэт хөлгөн судраа номын төгсгөлд тохиромжгүйхэн газар оруулж дээ хэмээн үзтэл санаанд оромгүй зүйлтэй учрав. Өгүүлэх нь, нэгдүгээрт, бидний өгүүлэн буй судрын нэр Банзрагч биш, “Их мянган ертөнцийг магад дарагч таван сахияан нэрт их хөлгөн судар оршивбилээ. Хоёрт, каталогт хэвлэсэн судрын зураг нь ямар нэгэн Банзрагчийнх биш, бүр өөр номын зураг байна. Гуравт, Зургийн дорх тайлбарт буй хувийн дугаар, хуудасны тоо, цаасны хэмжээ нь тохирохгүй байна. 174 хуудастай ном 5,0 мм зузаан, 2500 гр жинтэй байна гэснээс үзвэл бүр ч ер бусын судар бололтой. Дөрөвт, тайлбарт нь: “XIV зууны эхэн үед Чойжи-Одсэр орчуулж, Шаравсэнгэ, Хардаш, Аюуш гүүш нар төгсгөлийн шүлгийг бичсэн гэлцдэггэсэн нь үнэнд нийцэхгүй Тавдугаарт, “Болгомол цаасан дээр хар бэхээр, 29 мөрөөр монгол бичгээр бичсэн таван бүлэг зохиолгэж тайлбарлажээ. Зураг дээрх ном нь хар бэхээр бичээгүй, модон бараар хэвлэсэн ном болох нь илт харагдаж байна. Эдгээр тайлбар, зураг сэлтээс үзвэл миний ярьж буй дээрх хосгүй үнэт хөлгөн судар биш болох нь илэрхий бөгөөд түүнийгСудар бичгийн алтан сан”-даа санаатай ч юм уу, санамсаргүй ч юм уу оруулалгүй орхижээ.

Үүнийг сэтгэл түгшин бичиж байгаагийн учир бол Монголын бичиг соёлын дэлхийд гайхуулах нэн ховор өв болох 700-аад жилийн өмнө, Их Монгол гүрний үед хэвлэсэн номоо үгүй хийчихээд, эсвэл үгүй хийх бэлтгэл болгон огт өөр номын зураг тавьчихаад буруу тайлбар хийж хүмүүсийн толгой эргүүлж байгаа юм биш биз хэмээн бодсоноо нуух юун. Төслийн мөнгөөр арав гаруй хүний хийсэн номд ийм зүйл орсонд гүнээ харамсаж байна. Шинэчлэн засварлаж сайжруулчихаад дахин хэвлээд байгаа ном нь ийм байхад хэдэн жилийн өмнө хэвлэсэн анхны ном нь ямар байсан бол...

Ер нь төсвийн мөнгөөр хэрэгжүүлж буй төслүүд иймэрхүү чанартай байдаг юм биш биз. Урьд өмнө хэвлэгдсэн номын өвийн тухай зарим номын алдаа ч, зураг, тайл­бар ч тэр хэвээрээ энэ номд тааралдаж байгаа ньэмхэтгэгчгэх хүмүүс тэднээс эшлэл ч авалгүйгээр шууд өөрийн болгосныг илт­гэнэ. Ном судрыг тус­гай­лан судалдаг Ном суд­лал гэдэг шинжлэх ухаан, Ном судлаач гэх мэргэжил байдгийг дашрамд сануулъя.

Монгол Улсын үндэсний баримтат 108 өвхэмээх давхар нэртэй энэхүү номд орвол зохих олон чухал судар номыг судлан оруулалгүй, зөвхөн алтаар бичсэн, 9 эрдэнээр бичсэн гэснээс өөр тайлбаргүйгээр Доржжодба (56-р тал), Жамбалцанжид (61-р тал), Жамбиймолом (71-р тал) гэх мэтийн буддын шашны нийтлэг ном олныг оруулжээ. Соёл түүхийн ач холбогдлоороо тэднээс хэдэн арав дахин үнэ цэнэтэй гар бичмэл, модон барын ном олон бий. Юуны өмнө энэхүү номоос 1345 оны модон барынИх мянган ертөнцийг магад дарагч таван сахияан нэрт их хөлгөн судар”, 1648 оны модон барын монголХутагт ихэд тонилгогч”, 1659 оны модон барын монголАлтангэрэл”, тод үсгийн алтан Жадамба, Сэцэнхан Шолойн угийн бичиг, Монголын галиг үсгийн тухай Гүн ГомбожавынЭгшиг хийгээд гийгүүлэгч үсгүүд оршивмодон барын ном, Чулуунбар, чулуун барын ном, СумадираднагийнНэр, үг, утга гурвыг тодруулан харанхуйг арилгагч зул оршивнэрт төвд-монгол толь гэх мэтийн олон ном илт үгүйлэгдэж байна. Эдгээр ном бүгдээрээ Үндэсний номын санд бий. Мөн 108 гэх тоондоо хүргэхийн тулд оруулсан, судар бичгийн хосгүй үнэт өв гэж үзэхэд хэцүү номын модон хавтас, хулсан үзэг, үнсэн самбар гэх мэтийн олон зүйлийн оронд монгол ардын хөөмөл, шармал, сийлбэр, цутгуур, уран зураг, зүмбэр, зээгт наамал, хатгамлын урлагийн гайхамшгийг харуулсан үнэт ховор хавтас, хөшиг, донтор, чимэглэлүүдийг оруулсан бол зохистой байжээ.

Эцэст нь, Их Монгол гүрний үед модон бараар хэвлэгдсэн 700 шахам жилийн настай дэлхийд бүтнээрээ үлдсэн ганц монгол номоо Монгол Улсын болон дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлж хамгаалах цаг аль хэдийнэ болсныг сануулъя.

Эрдэнэсайхан
Надад маш чухал мэдээлэл өглөө
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

18 цаг 38 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Уржигдар 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Уржигдар 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Уржигдар 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Уржигдар 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

2025-08-19
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-19
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18