Ж.Энхбаяр: Гранат дэлбэрсэн асуудалд алба хаагчид биш бодлого баригчид буруутай

2017-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин


Т.САЙХАН

Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд дадлага сургуулилт хийж байсан цэргүүдийн гранат дэлбэрч, хоёр хүн нас барж, найман хүн шархадсан ноцтой осол гарсан билээ. Зэвсэгт хүчний салбарт удаа дараа ийм асуудал гарсанд салбарын сайд нь хариуцлага хүлээж огцрох ёстой гэдэг байр суурийг сөрөг хүчнээс эхлээд эрх баригч намын зарим гишүүд илэрхийлэх болсон. Харин Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийгөө хамгаалж, ЗХЖШ хариуцлага хүлээх ёстой хэмээн үзэж байгаа билээ.  Энэ талаар УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрээр “Яагаад ийм байдал бий болов гэдгийг дүгнэх хэрэгтэй. Цэргийн алба бол байнгын бэлтгэл сургуулилт шаардлагатай байдаг. Асуудалд хэн буруутай вэ гэхээр УИХ төсөв баталж чадахгүй, төсвийг өргөн барьж байгаа Засгийн газар гэж бодож байна. Түүнээс биш хөдөө хөхөрч, гадаа гандаж, үүргээ гүйцэтгэж яваа цэргийн албан хаагч, бэлтгэгдсэн цэргийн дарга нараа буруутгахыг хүсэхгүй байна. 
Тэр надад сонин сонсогдохгүй байна. Үнэхээр Монгол Улсад Зэвсэгт хүчин байгаа бол түүнд шаардлагатай бэлтгэл, сургуулилт хийх, үүрэг биелүүлэх чадавхийг төр засаг бүрдүүлэх ёстой. Энэ үүргээ УИХ биелүүлээгүй.УИХ хариуцлага хүлээх ёстой. Ямар зардлыг хасах ёстой вэ, хасах ёсгүй вэ гэдгийг бодох ёстой. Төрийн үндсэн үүрэг бол ард түмнийхээ аюулгүй байлыг хангах ёстой. Энэ ганцхан зэвсэгт хүчин биш, хилийн цэрэг, дотоодын цэрэг, цагдаа  гээд бүхий л тусгай чиг үүргийн байгууллагуудын бэлтгэл сургуулилтын зардал байнга хасагдаж байна. Энд улстөржилт явагдаж, арьсаа хамгаалахыг би таашаахгүй байна. Бодит байдал бол миний хэлсэн зүйл. Үнэхээр ажиллах нөхцлийг чинь хангаж өгчихөөд эргээд хариуцлага шаардаж байгаа бол нэг өөр. Боломж хязгаарлагдмал, асар их үүрэг өгчихөөд хариуцлага нэхэх бас амаргүй. Тэрийг хүн болгон ойлгох хэрэгтэй” гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12