Ц.Багмид: Газрын тосны талаар Оростой тохиролцох ёстой

2017-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Монгол Улс Энэтхэгийн “Эксим” банкны санхүүжилтээр газрын тос боловсруулах үйлдвэр барихаар болж, энэ ажлыг хариуцах төрийн өмчит компани байгуулагдаад байна. Газрын тос олборлох, түүнийгээ боловсруулах, дотоодынхаа хэрэглээг хангах нь монголчуудын хувьд олон талын ач холбогдолтой. Монгол Улс одоогоор газрын тос олборлолт, ашиглалтын хэмжээнд ажиллаж буй бөгөөд энэ ажил эдийн засгийн үр өгөөж, байгаль орчны бохирдол зэргээр учир дутагдалтай үргэлжилж байгаа юм. Тиймээс боловсруулах үйлдвэр барих, дотоодын хэрэглээг хангах хүртэлх ажилд монголчууд хэр бэлтгэлтэй байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. Засгийн газрын шийдвэрээр дэмжигдсэн энэ ажлын талаар үйлдвэр барих нь зөв гэсэн байр суурийг олон талаас илэрхийлж байгаа ч гүн рүү нь орж хэлэлцүүлсэн, олон нийтэд ойлголт өгсөн мэдээлэл тун ховор байгаа юм. Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэр барих бэлтгэл ямар байгаа, юуг анхаарах талаар энэ салбарын цөөхөн эрдэмтдийн нэг, доктор, профессор Ц.Багмидтай ярилцлаа.

-Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар Засгийн газрын шийдвэр гарч, хариуцах компани ч тодорхой боллоо. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?

-Үйлдвэр барих мэдээж хэрэг зөв байж таараа. Үйлдвэр барихад гурван асуудал шийдсэн байх ёстой. Нэгдүгээрт, түүхий эдээ хаанаас хангах вэ, ямар чанартай түүхий эд байх вэ гэж. Түүхийн эдийн хувьд Тамсагийн олборлолт ойрын жилүүдэд 1.5 сая тн-д хүрэх байлгүй. Гэтэл Тамсагаас нааш яаж авах вэ гэдэг асуудал гарна. Өмнө нь Тамсагаас түүхий тосыг хоолойгоор татаж Бор-Өндөрт боловсруулах үйлдвэр барихаар Унгарын компани ТЭЗҮ боловсруулсан байсан. Өнгөрсөн онд шүү дээ. Гэхдээ түүнд бол техникийн хувьд шийдэх асуудал байсан. Яагаад гэвэл, манай нефть царцамтгай. Нэмэх 23 хэмд царцдаг. Ийм нефтийг хоолойгоор наашаа татахад хэд, хэдэн арга байдаг. Нэгдүгээр арга нь нефтээ халаана. 600 км хоолойгоор татна гэвэл хэд, хэдэн удаа халаах болно. Эсвэл бензин хольж шингэлнэ. Гуравдахь нь өтгөн нефтийг царцаадаггүй нэмэгдлүүд байдаг. Энэ нь нэлээд үнэтэй. Тийм нэмэгдэл шахах зэрэг гурван арга байдаг.

-Тэгвэл уг ТЭЗҮ-д энэ талаар дурдагдаагүй байсан гэсэн үг үү?

-Түүнээс алиныг нь шийдэхийг уг ТЭЗҮ-д тусгаагүй. Зөвхөн бензин холих тухай товчхон дурдсан. Дор хаяж 30 хувьд хүрэх бензин холих хэрэгтэй болж байгаа юм. Боловсруулсан бензинээ тийшээ аваачаад буцаах хэрэг болж байгаа юм л даа. Нэгдүгээрт, ингэж түүхий эдээ шийдэх ёстой. Хоёрдугаарт, усны асуудал байдаг юм. Үйлдвэрийг Сайншандад барина гээд байгаа. Сайншанд бол ус багатай газар. Тиймээс аль болох задгай ус хэрэглэхийн тулд ус татаж шийдэх хэрэгтэй. Хэрлэн голыг түшиглэнэ гэсэн үг. Бор-Өндөрт үйлдвэр барих хувилбарт Хэрлэнг түшиглэх нь арай дөхөм байсан. Ус татахад амархан ороод ирнэ. Сайншандад бол гүний ус хэрэглэнэ. Нэг тн газрын тос боловсруулахад нэг шоо метр ус хэрэгтэй байдаг. Хоёр сая тн тос боловсруулна гэвэл хоёр сая тонн усыг газрын гүнээс авна гэсэн. Ийм маягаар 20 жилийн дараа Дорноговийнхан уух усгүй болно.

-Говийн аймгийн усны асуудал хүндэрч байгаа талаар хэлэлцэгдэх боллоо. Ийм үед говиос ус хэрэглэх нь хэр зохистой вэ?

-Тийм. Эсвэл Хэрлэнгээс ус татвал нэлээд хол татах болно. Би өөрөө Дорноговийн хүн. Гэхдээ би нутгаа алс ирээдүйд уух устай байгаасай л гэж бодож байна. Хоёр дахь асуудал үүнийг шийдэх ёстой юм.

Гуравт нь, технологийг зөв сонгох ёстой. Ялангуяа ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүс сайн оролцож технологийн шийдлийг гаргах нь зөв. Энэтхэгтэй хамтарна гэсэн. Энэтхэг мөнгөө шууд л өгчихгүй байх. Ямартаа ч техник технологи, хаанаас авах зэргийг ярьдаг, зээл өгч байгаа газар. Түүнийгээ л зөв шийдэж, мэргэжлийн хүмүүс оролцуулах хэрэгтэй. Ийм нөхцөл бүрдсэн цагт үйлдвэр барих асуудал шийдэгдэх шаардлагатай. Юу юугүй барина гэж давхивал бүтэхгүй.

-Өнгөрсөн 20 гаруй жил барихаар олон компани барихаар тодорсон ч ажил хэрэг болоогүй. Олон талын нөхцөл шалтгаанаас болсон байх. Харин энэ удаа дахиад ийм асуудал гарах юм биш биз?

-Мөнгө нь байвал боломж байна. Түүхий эдээ Тамсагаас хоолойгоор авах асуудал анхаарал татаж байгаа юм. Хоёрт, хоёр сая тн түүхий эд болгоно гэвэл арай хүрэхгүй, Оросоос авах болно. Оростой энэ талаар сайн тохиролцох ёстой. Хоёр сая тн гэвэл нэг саяыг дор хаяж Оросоос төмөр замаар авна. Оросын сонирхол бол бүтээгдэхүүнээ өгөх. Тийм учраас түүхий эдээ яаж өгөх, ямар хэмжээтэй хаагуур өгөх вэ гэдэг нь Засгийн газрын төвшинд нэлээд бодлоготой тохиролцох ёстой.

-Нефтийн импорт Оросоос бүрэн хараат. Ийм үед нефть боловсруулах нь импортлогч компаниудад халтай, тэдний ашиг сонирхол зөрчигдөнө. Энэ нь нэг талаар тушаа болж мэдэх юм гэж?

-Дотооддоо нефть импортолж байгаа компаниуд өөрийн үйлдвэрээс авна уу, гадныхаас авна уу ялгаагүй.

Бас нэг шийдэх асуудал байдаг. Тамсагийн нефтийг Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр дэлхийн зах зээлийн үнээр авна гэж байгаа юм. Гэрээнд ч, хуульд ч бий. Дэлхийн зах зээлийн үнээр авах юм бол заавал Тамсагаас авах шаардлагагүй. Оросоос ч адил үнээр авна. Тэгэхээр бид энэ талаарх бодлогоо дотооддоо сайн зохицох хэрэгтэй. Тамсагаас авах юм бол дэлхийн зах зээлийн үнээс хямд үнээр авахыг шийдсэн байх шаардлагатай. Энэ бол нарийн асуудал шүү. Дэлхийн зах зээлийн үнээр авах юм бол Оросоос хөнгөхөн нефть аваад боловсруулах нь хамаагүй ашигтай. Үнэ нь адилхан юм чинь. Ийм мэтийн нарийн асуудал бий. Түүнээс биш боловсруулах үйлдвэр барих асуудлыг мэргэжлийн, мэргэжлийн биш ч бай хүн бүхэн дэмжинэ. Дэмжихэд бас учир байна. Учир шалтгааныг сайн олж байж, үндэслэл сайтай л асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

1 цаг 9 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

1 цаг 15 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

9 цаг 23 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

9 цаг 23 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

9 цаг 23 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

20 цаг 14 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин