
Т.САЙХАН
Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч агсан О.Чулуунбатын нэрэмжит “Mongolia cup-2017” ширээний теннисний олон улсын тэмцээн өнөөдөр /04.20/ эхэллээ. Зүүн Азийн АШТ-ий хүрээнд болж буй тус тэмцээнд Монгол, Хонгконг, Макао, БНСУ, Тайвани, Польш, Лаос, БНХАУ, ОХУ, Казахстан, БНАСАУ зэрэг 11 орны нийт 93 теннисчин гурван өдөр өрсөлдөх юм. Тус тэмцээн 16 хүртэлх, 16-аас дээш насны ангилалд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөөн өрнөх юм. Тэмцээнээс эхний хоёр байрт шалгарсан баг тамирчид зургадугаар сард болох Азийн АШТ-д өрсөлдөх эрх хүртэнэ.
Эх сурвалж:www.polit.mn