Энхийг сахиулагчид: Эх орон минь дэндүү сайхан юм

2017-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Дэд хурандаа Н.Ууганбаяр захирагчтай энхийг сахиулагчид үүргээ амжилттай биелүүлээд өчигдөр /04.19/ эх орондоо ирлээ. Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний IV ээлжийн цэргийн багийг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэргүүтэй албаныхан “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас тосч авсан юм. Хошууч генерал Ж.Бадамбазар “Эх орон, Зэвсэгт хүчний өгсөн үүргийг амжилттай гүйцэтгээд ирсэн та бүхнээрээ бахархаж байна. Ажиллагааны газар оронд үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна эх орноо сурталчилж, монгол цэрэг ямар чадвартай вэ гэдгийг олон улсад таниулсанд тань баяр хүргэе” гээд зэвсэгт хүчинд өрнөсөн цаг үеийн мэдээллийг хүргэсэн. АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг “Шинэ Кабул” баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд 2015 оны хоёрдугаар сараас анхны ээлж үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм.  Энэ удаагийн цэргийн багт Зэвсэгтхүчний 30 гаруй анги,байгууллагын алба хаагч хүлээсэн үүргээ ийнхүү амжилттай гүйцэтгээд эх орондоо ирэв. Энхийг сахиулагчдын сэтгэгдлээс хуваалцлаа.

Цэргийн багийн захирагч, дэд хурандаа Н.Ууганбаяр: Эх орондоо ирэх сайхан байна

 “Өмнөх цэргийн багуудын адилаар ажиллагааны газар оронд гар нийлэмжтэй байж, үүргээ амжилттай биелүүлсэндээ баяртай байна. Манай багийнхан цагийн байдал тогтворгүй байснаас үүдээд илүү хугацаатай ажилласан байгаа. “Эх орон, зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргийг амжилттай гүйцэтгэлээ” гэж ЗХЖШ-ын дарга нартаа илтгэл өгөх үнэхээр сайхан байна.  Үндсэн үүргийнхээ хажуугаар алба хаагчдаа хөгжүүлэхэд анхаарлаа. Жишээлбэл, манай багийн бүх алба хаагч англи хэлний анхан шатны мэдлэгтэй болсон байгаа” гэлээ. 

Дэд ахлагч Н.Шинэбаяр:  Гэр бүлийнхэн маань намайг тосохоор Өмнөговиос ирсэн байгаа

-Үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэндээ баяртай байна. Эх орондоо газардахад сэтгэл хөдлөөд  сайхан байлаа. Гэр бүлийнхнээ маш их саналаа. Тэд  маань намайг тосохоор Өмнөговиос ирчихсэн байгаа.

Ахмад Б.Энх-Оргил: Ажиллагааны газар оронд нэгнээ гэсэн сэтгэл дүүрэн байлаа, бидэнд

-Эх орондоо ирэхэд сэрүүн салхитай, хүйтэн өдөр байгаа ч миний зүрхэнд дэндүү халуун байна. Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүргээ бүрэлдэхүүнээрээ биелүүлээд уужим амьсгаа авах сайхан шүү. Хүүгээ л их санасандаа.  Эх орон минь дэндүү сайхан юм. Ажиллагааны газар оронд нэгнээ гэсэн сэтгэл дүүрэн байлаа, бидэнд.  Гадаадын цэргүүд бид бүхэнд хүндэтгэлтэй хандаж, монгол цэргүүд та нар мундаг шүү гэж их хэлдэг байсан. Цаашдаа Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө хичээх болно. 

Одоогийн байдлаар Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд Кабул, Мазар-И-Шариф хотууд дахь эвслийн цэргийн хүчний баазуудын аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12