Зава Дамдин Ренбүүчи: Хамба болох хүн надаас зөвшөөрөл авч өөрийгөө өргөмжлөх хэрэгтэй  

2017-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Цахим ертөнцөөр  “Лам хүн дэлгүүр ажиллуулдаггүй ”, “Зава Дамдин Ренбүүчи буюу Осгонбаяр лам ZD  гэсэн үнэт эдлэлийн дэлгүүр нээсэн ” тухай шуугиад байна.   Энэ талаар Зава Дамдин Ренбүүчи өчигдөр  /04.18 / телевизийн нэвтрүүлэгт оролцож тайлбар өглөө. Түүний ярианы онцлог  ишлэлүүдээс хүргэж байна. Тэрээр “Би бол бурханы шашины Очирт хөлгөн сударт суусан лам хүн. Энэхүү дээд хөлгөнд суусан хүн хааны, гөрөөсний, галзуугийн гэсэн гурван явдлаар явдаг. Би бол хааны явдлаар явж буй тул нийгмийн сайн сайхны төлөө эдийн засгийн хараат бус байхыг уг хөлгөнд суусан хүнд зөвшөөрдөг. Очирт хөлгөн сударт  сууж үзээгүй өөрөөр хэлбэл виз аваагүй  лам нар хурал номоо сайхан хураад амаа жимийгээд суух хэрэгтэй. Би ZD дэлгүүрээ чигчий хуруугаараа удирддаг. Дэлгүүр бол жижиг зүйл. Мөнгөтэй хүмүүс над дээр ирээд “Манай гэр бүлийн лам болоо сүм барьж өгье” гэх зэргээр  дорд үздэг. Би нийгмийн сайн сайхны төлөө олон зүйл хийсэн. Эх нялхасын эмнэлэгт амьсгалын аппаратууд хандивлаж байсан. Тэр болгоны сурвалжилж сурталчилаагүй байж энэ дэлгүүрийг ингэтлээ яриад байгааг ойлгохгүй байна” гэлээ.  Мөн тэрээр “Монголын хамба лам нарыг хэн томилсон юм бэ. Сүм хийдүүд томилсон уу. Миний багш нар би лав томилоогүй. Миний өвөг багш нар биднээс асуугаагүй. Тиймээс хамба болох хүн над дээр ирж  бусад лам нарын саналыг авч байж өөрийгөө хамба гэж өргөмжлөх хэрэгтэй.  Мөн япон, тайландууд далай ламыг хэзээ ч дагаж гүйгээд өргөмжлөөд байдаггүй. Ер нь гадны бодлогыг дамжуулж суудаг лам нар өөрсдийгөө хамба гээд өргөмжлөөд байгаа юм. Гэтэл Монгол лам нар  хэзээ ч ийм байгаагүй” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12