Ус бохирдуулсны төлбөрийг нөхөж авах уу?

2017-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

2021 ОНД УСНЫ НӨӨЦИЙН ХОМСДОЛД ОРНО

 

Дэлхий дахинаа усны хомсдлыг багасгахын тулд НҮБ-аас 2017 оныгХаягдал усхэмээн зарласан. Усны төлөөх дайн эхэлсэн энэ цаг үед хаягдал усыг дахин ашиглах уриаг дэвшүүлсэн нь энэ. Монгол орны хувьд ч усны хомсдол аль эрт нүүрлэснийг эрдэмтэн судлаачид анхааруулсаар улиг болов. Дэлхийн хэмжээнд жилд 5.5 тэрбум шоо метр ус хаягддаг бол Монгол Улс 500-600 сая шоо метр ус хэрэглэн түүнийхээ 90 гаруй хувь буюу 470 сая шоо метр бохир усыг зүгээр л хөрсөнд шингээдэг тухай саяхан болж өнгөрсөнДэлхийн усны өдөр”-өөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас танилцуулав.

Үнэндээ монголчууд усны үнэ цэнийг мэддэггүй ард түмэн. Хилийн чанадад усны төлөө улс үндэстэн хэрхэн дайтаж, мөхөж байгаа нь бидэнд зүгээр л сансрын явдал. Тийм ч учраас гэрийнхээ хаяагаар, хойд жалганд, уулын хормойг ороосон гол, мөрөн мөнхийн юм шиг сэтгэж дээр дооргүй, эрхтэн дархтангүй чандмань эрдэнэ болсон усаа зүй зохисгүй хэрэглэхийг зөвшөөрдөг болжээ. Бидний хэрэглэж буй усны эх үүсвэр гүний болон гадаргынх. Тэгвэл усны нийт нөөцийн хоёр хүрэхгүй хувийг эзэлдэг газрын доорх усаар нийт хэрэгцээнийхээ 80 хувийг хангадаг судалгааг Усны ассоциацийн тэргүүн, доктор Д.Батмөнх танилцуулж байв. Харин үлдсэн 20 хувь нь гадаргын усыг ашигладаг. Тэр дундаа уул уурхайн салбарт гэхэд жилд 100 гаруй сая шоо метр ус хэрэглэгддэг гэж байна. Энэ нь Монгол Улсын усны жилийн хэрэглээний тав хуваасны нэг хувь гэсэн үг. Гэтэл уул уурхайнхны усны төлбөрт өгч буй хэмжээ нь тэнгэр газар шиг ялгасан хууль тогтоомжтой. Энэ мэтчилэн чандмань эрдэнэ болсон усаа хайр гамгүй хэрэглэж, түүнээс олох ашгаа ч бүрэн авч чадахгүй жил аргацаасаар усны салбарт маш том асуудал бугших болсныг хүн бүр сануулах болов. Усны нөөцийн нарийвчилсан судалгаанаас эхлээд усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх бодлого байгаа онохоо больсон гэдэг. Үүний гороор бид 2021 он гэхэд усны нөөцийн хомсдолд орох прогнозыг БОАЖЯ-наас гаргажээ. Ялангуяа Улаанбаатар болон говийн бүсэд усны нөөцийн хомсдол маш хурдтай үргэлжилж байгааг мэргэжлийнхэн тогтоосон байна.

 

Л.Эрдэнэбулган: АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ДАРАМТ БОЛОХ УЧРААС ЖУРМЫГ ХОЙШЛУУЛЖ ИРСЭН

 

Усны зохисгүй хэрэглээг гааруулж буй олон хүчин зүйл бий. Үүний нэг нь ус бохирдуулсны төлбөрийн асуудал юм. Ус хэрэглэж буй бүх субьект ус бохирдуулагч гэж үзэх болох. Дээр дурдсанаар Монгол орны усны жилийн хэрэглээний 90 гаруй хувь буюу 470 сая шоо метр бохир ус хаягдаж байгаа юм. Гэтэл ус бохирдуулсны төлбөрийг төлж буй нэг ч иргэн, аж ахуйн нэг өнөөдрийг хүртэл алга. Үүнийг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбон тайлбарлах хүмүүс байна. Энэ хуулийг олон жил ярьсны эцэст 2012 онд УИХ-аар баталсан ч дагалдан гарах журамгүй гэх шалтгаанаар эдүгээ хүртэл хэрэгжихгүй, байгаль орчинд учирсан хор хохирол, ус бохирдуулсны төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй юм. Ялангуяа уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт хортой бодисоор ус бохирдуулж буй аж ахуйн нэгжүүдэд боломж болсоор өнөөг хүрчээ. Тиймээс энэ асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэлтсийн дарга Л.Эрдэнэбулганаас тодруулав. Тэрээр 2012 онд батлагдсан хуулийг журамгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй байсаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсныг хэлж байна. Энэ талаар Л.ЭрдэнэбулганБайгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Засгийн газарт Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн журам батлах талаарх саналыг өнгөрсөн хугацаанд 3-4 удаа хүргүүлсэн байсан. Гэвч журам баталснаар эдийн засгийн хүндрэлтэй үед аж ахуйн нэгжүүдэд олон төрлийн татвар нэмэгдэх дарамт болно гэсэн улс төрийн шалтгаанаар хойшилж ирсэн. Бидний хувьд журам гаргах талаар нэлээд судалсан. Одоо бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналаар хуулийн төсөл боловсруулж байна. Бохирдуулсны төлбөр гэж аж ахуйн нэгжүүдэд багагүй мөнгө төлөх болдог. Олон улсад бол аажмаар эхэлдэг. Жишээ нь Малайзад ганцхан бодисоос эхлээд төлбөрөө авч эхлээд өнөөдөр гэхэд олон бодисын төлбөр авах болсон. Үнийн хувьд ч багаар эхэлж Засгийн газар нь нэмэгдүүлж явдаг тогтолцоотой. Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд ачаалал бага үүрүүлэх, нөгөө талаар байгаль орчныг хамгаалж усны бохирдлын хэмжээг бууруулах гэсэн хоёр үндсэн асуудлыг нэгтгэж үнийг бууруулах нь зүйтэй гэж шийдсэнгэлээ.

2012 онд батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд бохирдуулагч бодисыг тав ангилан төлбөр ногдуулахаар тусгасан байдаг. Салбарын яамны мэргэжилтний хэлснээр хуулийг шинэчлэхээр болсон гэж байна. Түүнчлэн хуулийн төслийг УИХ-ын Хаврын чуулганаар багтаан хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгааг ч тэрээр хэлсэн.

Ямартаа ч олон жил ажил хэрэг болоогүй, бүр хууль нь гараад ч хэрэгжээгүй асуудалд удахгүй шийдэл гарах нь. Гэхдээ одоо ажил хэрэг болох нь гээд орхиж болохгүй. Ус бол Монгол Улсаар тогтохгүй хүн төрөлхтөнд стратегийн ач холбогдолтой. Нэгэнт хэрэглэж, бохирдуулж байгаа хэнбугай ч үүрэг хариуцлага хүлээх ёстой. Тэдний нуруун дээр ачаа нэмэгдэнэ гэх өнөө маргаашаа бодсон өчүүхэн шалтгаан ирээдүйд Монгол орныг усны хомдсолд аваачих гүүр болох ёсгүй. Тиймээс Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн он тооллоос өнөөг хүртэлх хугацааны төлбөрийн тооцоог гаргаж хариуцах эзэнд нь үүрүүлэх учиртай. Одоо боловсруулж буй хуулийн төслийг ч 2012 оны хууль шиг царцаахгүйгээр холбогдох хүмүүс нь сэтгэл зүтгэлтэй, төр түмний өмнө хүлээсэн үүрэг, тангарагтаа үнэнчээр ажиллахыг хүлээж байна.

Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

8 цаг 32 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

20 цаг 29 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

20 цаг 29 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Уржигдар 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Уржигдар 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Уржигдар 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Уржигдар 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Уржигдар 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Уржигдар 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Уржигдар 06 цаг 00 мин