Л.Оюунжаргал: Хэнтий, Сүхбаатарын нутгаар цасан шуургатай

2017-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас цаг агаарын төлөв байдлын талаар тодрууллаа.

-Нийслэл хотод шороон шуургатай таагүй өнжлөө. Орон даяар салхи, шуургатай байна уу?

-Ойрын өдрүүдэд салхи шуургатай байна. Өнөөдөр ойрын өдрүүдийн хувьд хамгийн их идэвхтэй цаг уурын онцгой нөхцөл байлаа. Үүнтэй холбоотой анхааруулга мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Одоогийн байдлаар өглөөнөөс Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагт хүчтэй цасан шуурга шуурч эхлээд Төв аймгийн нутаг, Улаанбаатарт, Дундговийн нутгийн баруун хэсэгт үргэлжилж байна. Өнөөдөр Улаанбаатарт гэхэд нойтон цас хаялж дараа нь шороон шуурга шуурлаа. Бороо ч орсон. Энэ бол хаврын улиралд тохиолддог үзэгдэл. Нутгийн хойд хэсгээр буюу Булган, Сэлэнгийн нутгаар зарим газар нь цасан шуурга шуурч, нойтон цас орж байна.

-Цаг уурын энэ үзэгдэл хэр удаан үргэлжлэх вэ?

-Өнөө шөнө Хэнтийн өмнөд, Сүхбаатар аймгийн нутгаар цасан шуургатай. Маргааш нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.

-Малчид, иргэдэд юуг анхааруулах вэ?

-Цасан шуурга малчид, замын хөдөлгөөнд хүндрэл учруулдаг. Тиймээс бид тухай бүрт сэрэмжлүүлэг мэдээг орон нутагт илгээж байна. Маргааш Хэнтий, Сүхбаатарын нутгаар зорчих иргэд маш сайн бэлтгэлтэй гарахыг анхааруулж байна. Малчид ч мөн адил сэрэмжтэй байгаарай.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12