Б.Лхагвасүрэн: Монголбанкны тусгай зөвшөөрлөөр цахим мөнгийг ашиглана

2017-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2017.04.18/  Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн барьсан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

уулийн төслийг боловсруулах шаардлага юу байв?

-Их, бага хэмжээний дүнтэй гүйлгээ, картын тооцоо, опетарорууд, арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллага гээд Монгол Улсын төлбөрийн системд олон байгууллага оролцдог. Үүнд  Монголбанк гол зохион байгуулагчаар ажилладаг. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл батлагдсанаар төлбөрийн системд оролцогч талуудын үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэх юм байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан бөгөөд төлбөрийн системд зөвшөөрөлгүйгээр оролцсон, эсвэл хуурамч баримт материал бүрдүүлэн хууль бусаар зөвшөөрөл авсан тохиолдолд хариуцлага тооцох тухай заалтуудыг тусгасан.

- Хууль батлагдсанаар арилжааны банкуудын шимтгэлд өөрчлөлт орох уу?

- Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банк бүр иргэдэд үзүүлж буй картын үйлчилгээний цар хүрээ, зардал, үйл ажиллагаанаасаа хамаараад янз бүрийн шимтгэл авч байна. Харин Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлд эдгээрийг нэгдсэн системд оруулж, үйлчилгээний шимтгэлийн дээд хязгаарыг Монголбанк тогтоохоор тусгасан.

-УИХ-ын зарим гишүүд цахим мөнгийг төлбөрийн системд ашиглах талаар хөндөж байна. Энэ зохицуулалтыг тусгаж өгсөн үү?

- Монгол Улсын төлбөр тооцоонд хэрэглэж буй гол мөнгө бол төгрөг, харин техник, технологийн дэвшилтэй холбоотойгоор бүтээгдсэн, төгрөгийг орлуулж болохуйц төлбөрийн хэрэгслүүдийг цахим мөнгө хэмээн хуулийн төсөлд тодорхойлсон. Цахим мөнгийг Монголбанкнаас өгсөн тусгай зөвшөөрлөөр төлбөрийн системд ашиглах зохицуулалтыг тусгасан байна.

Эх сурвалж: www.polit.mn

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

1 цаг 7 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

1 цаг 13 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

9 цаг 21 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

9 цаг 21 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

9 цаг 21 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

20 цаг 13 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин