
С.САРУУЛ
Оффшор дансыг эсэргүүцсэн иргэний нийгмийн байгууллагуудын жагсаал төв талбайд суултаар үргэлжилж байгаа. Өнгөрсөн бямба гаригаас /2017.04.15/ эхэлсэн эсэргүүцлийн суулт өнөөдрийг /2017.04.17/ хүртэл зогссонгүй. Гэвч харамсалтай нь оффшор данстнуудад хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардах суултанд оролцогч 23 настай Г.Бадам гэгч залуу ухаан алдаж унажээ. Түргэн тусламжийнхан ирж анхны тусламж үзүүлж хэт даарч хөрсөнөөс болсон гэсэн байна. Түүнийг эмнэлэг рүү авч явсан байна.
Эх сурвалж: www.polit.mn