
С.САРУУЛ
Монгол Улс 2017 оны төсвийн тодотголыг баталснаар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүлжилтийн хөтөлбөр”-т хамрагдах эрхтэй болох байв. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн пүрэв гаригийн чуулганыг шөнийн 03:00 цагт хүртэл сунган хуралдуулж Төсвийн тодотголыг баталсан юм. Тэгвэл төсвийн тодотголыг баталсан шөнөө буюу пүрэв гаригийн шөнө ОУВС руу болзлыг биелүүлсэн гэсэн албан захиаг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар явуулсан байна.
Эх сурвалж: www.polit.mn