Их хотдоо хайртай хүн бүхэнд зориулав

2017-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

“Space” энтертайнментийн залуу уран бүтээлчид нэгэн сонирхолтой тоглолт хийх нь ээ. Тоглолтын онцлог нь үлээвэр найрал хөгжим /Wind & brass instrument/-ийг электроник хөгжимтэй хослуулах аж. Электроник хөгжим дээр л тоглож болдог алдартай аяз хөгжмийг тэд үлээвэр найрал хөгжимтэй хослуулан тоглохоос гадна дэлхийн алдартай рок, поп дуунуудыг ч мөн тоглож болохыг харуулах юм. “Space night” тоглолтод “Space” энтертайментийн “Mystical” брасс электроник хамтлаг болон жазз дуучин Оюундарь, chill pop дуучин Гүли, R&B soul дуучин Мияа зэрэг зөвхөн “Space” энтертайнментийн 11 залуу уран бүтээлчид оролцон тоглох ажээ.Сонирхуулахад “Space” энтертайнмент нь “Миний Улаанбаатар” нэртэй төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төсөл нь 5 цуврал баримтат киноноос бүтэх ажээ. Тэдний хэрэгжүүлж буй төслийн гол зорилго нь Улаанбаатар хотын иргэн бүрийн оролцоо их хотын минь ирээдүйн хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болохыг уриалахад оршиж буй.

“Миний Улаанбаатар” төслийн эхний бүтээл болох “Баатар” баримтат кино нь 2017 оны 16-нд “I cinema” кино театрт нээлтээ хийсэн билээ. Тэд төслийнхөө хүрээнд Улаанбаатар хотын ойролцоо орших хүүхэд, эмэгтэйчүүдийн хорих, асрамжийн газарууд болон цэргийн ангиудаар киногоо гаргажээ. Харин тун удахгүй тэд өөрсдийн бүтээлээ олон нийтийн телевиз, сошиал сувгуудаар түгээх юм. “Баатар” баримтат кино нь нийгмийн маань томоохон асуудал болсон архины эсрэг бүтээл билээ.“Space night “ тоглолт нь “Миний Улаанбаатар” төслийн хоёр дахь бүтээл болох хогны асуудлыг хөндөх бөгөөд “Баялаг” төслийнхөө төсвийг эл тоглолтоороо босгохоор зорьж байгаа тухай бидэнд хуваалцсан юм. Тоглолт дөрөвдүгээр сарын 29-нд “The Grand Hill hotel”-ын 17 давхарт 20.00 цагт болно. Билетийг “Itiket.mn”-ээс худалдан авах боломжтой бөгөөд үзэгч, хөгжим сонирхогчдод үнэгүй хүргэлтээр хүргэж өгөх аж. Улаанбаатар хотдоо хайртай, хогны эсрэг хүн бүхэн уг тоглолтонд нэгдэхийг залуу уран бүтээлчид уриалж байна. Тоглолттой холбоотой мэдээллийг та бүхэн 90113331, 91923331, 99418760 болон 1900-1800 дугаараас лавлах боломжтой.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12