“Одонт хороо”-ны Х.Эрдэнэбат

2017-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хавар болоход  хүний сэтгэл баясч, малын  зоо тэнийдэг гэж монголчууд бэлгэшээн ярьдаг. Хавар тийм л сайхан улирал. Харин хүмүүний амьдрал ыг ажихуй Очирбатын Дашбалбар агсны шүлэглэснээр,

Өнөөдөр чи уйлавч цаадах чинь дуулна

Өөр нэг өдөр харин чи дуулж цаадах чинь гунина гэдэг шүлгийн мөрүүд санаанд буух нь бий. Хайлаастын энгэр дахь нэгэн гудамжнаас уруудаж явахдаа олон зүйлийг эргэцүүллээ. Цаг орой болж, зарим айлын хашаанаас нохой хуцан, заримаас нь дуу хуур сонсогдож, заримынх нь цонх гэрэлгүй нам гүм. Харин миний очсон айл цонх нь гэрэлтэй, хүүхдийн шуугиантай ч харц нь гунигтай, сэтгэл нь уйтай, гэрийнх нь хоймор эзгүй. Энэ бол ид ажиллаж хөдөлмөрлөж, гялалзаж явсан насандаа зуурдаар бурхны оронд очсон эгэл жирийн цагдаагийн алба хаагчийн ар гэрийн амьдрал. Цагдаагийн ахмад Х.Эрдэнэбат агсны гэр бүл.

-Аав минь нэгэнт эмчилгээгүй боллоо. Хань нь аавыгаа аймаг хүргэчихээд эргээд ирнэ ээ гэж хэлээд явсан нөхрийгөө ганцхан шөнийн дотор таван хүүхэд, хорин жил ханилсан хань, анд нөхөд, хамт олноо үүрд орхиод явчихна гэж бурхан ч төсөөлөөгүй биз ээ. Амьдрал ийм л хатуу. Ийм л энэрэлгүй.

Цэргийн албаа нэр төртэй хаасан цэл залуухан хөвгүүнийг хувь заяа Монгол Улсын түүхэнд  Зэвсэгт хүчний  нэгэн төрөл цэрэг нэртэй байсан Дотоодын цэргийн  805 дугаар ангийн  ахлагчийн бүрэлдэхүүнд багтах замд хөтөлж, харуулчнаар томилогдохын сацууОдонт хороо”-ны  цог жавхаа тугчин, сэлэмчин, чиглүүлэгч гээд хүн бүхэнд тохиодоггүй хүндтэй албыг нэр төртэй хашиж байсан нь одоо зөвхөн гэрэл зургийн цомогт үлджээ. Амьдрал эргээд харахад дэндүү сайхан ч цаг зуурын хагацал айл гэрт юутай ч зүйрлэшгүй  гуниг харуусал болон үлдээдэг. Ахмад Х.Эрдэнэбатын хань Ш.БолормааБи 20 жил ханьтайгаа сайхан амьдарсан. Бид нэг охин, дөрвөн хүүгийн ээж, аав болж аз жаргалтай сайхан амьдарч байсан. Хоёр бага маань Энхмөнх, Идэрмөнх гээд ихэр хөвгүүд. Нэг нь аавтайгаа, нөгөө нь ээжтэйгээ адилхан, хөөрхөн байгаа бизгээд нэг инээх. БасБусдын л нэг адил айлын хашаанд гэр барьж айл болон, олон жил амьдраад хожим цалингийн зээл авч, өөрсдийн амьдрах байшинтай болж, ах дүү нарынхаа зовлон, жаргалыг хуваалцаж явлаа. Миний хань Дотоодын цэргийн дэд ахлагчаас эхлээд цагдаагийн байгууллагын ахмад цолонд хүртлээ ажилласан эгэл жирийн цагдаагийн албан хаагч байсан. Бидэнд цаг бусын хагацал тохиолдож амьдрал минь зүүд шиг л санагдаж байнаОдоо ингээд ярьж суухад ороод ирэх юм шиг үүдрүүгээ харах юмгээд  нэг уйлах.

Дотоодын цэрэгт харуулчнаар хамт олноо манлайлан ажиллаж, Цагдаагийн академид суралцанэрх зүйч, дотоодын цэргийн ажил мэргэжлээр дөрвөн жил амжилттай суралцан төгсөгчдөө төлөөлөн үг хэлж байсан Х.Эрдэнэбат ахмадын ажил, амьдралын тухай одоо дурсамж л үлдэж. Сургуулиа төгсч ирээд Дотоодын цэрэгтээ харуулын дарга, ангийн бэлтгэл хүчний салбарын салаан захирагч, ангийн салбарын захирагчийн орлогч, шуурхай удирд­лагын офицер гээд олон чухал албыг хариуцан хашиж байсан нь хувийн хэрэгт нь зурайна.

Тэрээр Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц шинэч­лэгдсэнтэй хол­бог­дуулан Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаа­лалтын газрын тусгай хамгаалалтын II  хэлтсийн сургалтын мэр­гэжилтнээр томилогдон ажиллаж байгаад  цагдаагийн ахмад цол хүртэжСонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст эргүүлийн офицероор   ажиллаж байжээ. Эгэл жирийн дэд ахлагчаас дэлхийн цол хэмээн хүнд­лэгддэг ахмад мөрдэсээ гялалзуулан, ажил амьдрал цэгцэрсэн ид сайхан 40 гаруйхан насандаа цаг бусаар таалал төгссөн нь харамсалтай. Гэвч тэрээр хамт олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн чин шударгуу нэгэн байсныг олон нөхөд нь дурсч байна.

Монгол Улсын цагдаагийн байгууллага түүхэн хөгжлийнхөө явцад гурван янзын хийц загвар, өөр өөрийн утга санаа, сүр хүч, цог жавхлан бадрангуй байдлыг илэрхийлсэнУлаан туг”-ийг хэрэглэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, ард түмнийхээ амар амгалан байдлыг хангасан түүхийн хуудас үргэлжилсээр байна. Энэ л түүхийг хамтдаа бичилцсэн цөөхөн хүмүүсийн нэг бол яахын аргагүй цагдаагийн ахмад Х.Эрдэнэбат агсан юм. Дотоодын цэргийн дэд ахлагчаас цагдаагийн байгууллагын ахмад цолонд хүрсэн арав гаруй жилийн хугацаанд цэрэг цагдаагийн байгууллагын сүр жавхаа, цог хийморь болсон ТУГ-ийн сэлэмчин, тугчин, чиглүүлэгчийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж, алхаа гишгээ байтугай нүдээн цавчлах нь хүртэл дүрэм журамтай энэ хүндтэй үүргийг тэр хариуцлагатай хашсан юм.

Гэргий Ш. Болормаа нь энэ тухай ярихдааХань минь цагдаагийн байгууллагын томоохон үйл ажиллагаа болоход заавал туг залах, чиглүүлэх үүрэг гүйцэтгэдэгЭнэ үйл хэргээр нь бид бахархан хүндэтгэж, төрийн сүлдэндээ залбирдаг. Бид олон жил гэр хороололд амьдарсан. Би төрийн сүлдтэй хувцас өмсч, цагдаагийн бие бүрэлдэхүүний цог хийморийн илэрхийлэл болсон туг залдаг, чиглүүлдэг ханиараа нэг ч удаа хог асгуулж, ачуулж үзээгүй. Маргааш нь туг залах ёслолтой гэх юм бол манайх гэдэг айл хувцсанд нь элдэв үнэр шингэнэ гээд хайрсан хуурсан хоол унд хийж болохгүй. Хүүхдүүддээ хичнээн хайртай ч эмхэлж цэгцэлсэн хувцсанд нь хэн ч хүрч болохгүй. Угаасаа бүх хувцас нь тусгай шүүгээнд, цэвэр цэмцгэр байдагсан. Үс зүсэндээ анхаарч, үг хэлээ цэгцэлж, хувцсаа жин тан бэлдээд өглөө эрт явна даа. Ханийгаа дүрэмт хувцсаа өмсөөд, тугаа зална гээд гарахад нь улам их бахархаж баярлаж хайрладаг байлаа. Ийм сайхан хийморьтой, халамжтай, залуутай хорин жил  амьдарлаа. Ханийнхаа алдрыг мөнхжүүлнэ гэж боддог. Хөвгүүд нь залгамжлах байх гэж найдаж байна. Дөрвөн сайхан хүү байна шүү дээгээд санаа алдав.

Хэдийгээр амьдралын үнэнд дийлдсэн ч цаашид үйлсийг нь мөнхжүүлэх, үргэлжлүүлэх сайхан хөвгүүдийг нь аав нь тэнгэрээс харж ивээх нь дам­жиггүй. Энхмөнх, Идэрмөнх хөвгүүд нь ирээдүйн тугчид байхыг хэн байг гэхэв.

Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

9 цаг 56 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

21 цаг 54 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

21 цаг 54 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Уржигдар 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Уржигдар 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Уржигдар 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Уржигдар 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Уржигдар 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Уржигдар 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Уржигдар 06 цаг 00 мин