Хепатитийн вирусын халдварын тархалтыг бүрэн зогсооно

2017-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс тус хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Энэ хөтөлбөрийг 2020 он хүртэл дөрвөн зорилттой 75 цогц ажлыг хийж гүйцэтгэснээр хепатитийн вирусын халдварын тархалтыг зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулна. Одоогоор бэлтгэл ажил 90 орчим хувьтай хангагдсан бөгөөд ирэх сарын 1-ний өдрөөс улс орон даяар хэрэгжиж эхлэх юм байна.

Энэ онд 40-65 насны хүн амд, 2018 онд 15-39 насны хүн амд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоог үе шаттайгаар хийж, эмчилгээний зардлын 226 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийн 24.1 хувь нь улсын төсвөөс, 67.5 хувь нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, 3.3 хувь нь орон нутгийн төсвөөс, 3.8 хувь нь олон улсын байгууллага, гадаадын улс орны төсөл, зээл, тусламжаар, 1.3 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тооцоолжээ.

Монгол Улсад элэгний хорт хавдар болон хатуурлын улмаас жилд дунджаар 2600 хүн, өдөр бүр долоон хүн нас бардаг судалгаа манайд бий. Энэ нь нийт нас баралтын 15 орчим хувийг эзэлж байна. Манай улсад хепатитийн вирүсийн архаг халдвар өндөр байгаа нь Монгол Улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэхэд хүргэж байгаа төдийгүй цаашид элэгний хатуурал, хорт хавдрын нас баралт залуужих нөхцөл бүрдээд байна.

Тиймээс уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусын халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлыг хийхээр төлөвлөснийг мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12