04 сарын 14-ны өдрийн өнгө

2017-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Билгийн тооллын 18, Онгоц одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 08 минутанд мандан, 19 цаг 40 минутанд жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших,угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Өрнийн зурлага

Хонь

Хонины орднхыхон өнөөдөр ажил, өдрийн дэглэм эсвэл бүр амьдрах газраа өөрчлөхөд таатай. Өөрчлөлт айсуй. Юу таныг цухалдуулж, сэтгэлийг гонсойлгож байгааг анхааралдаа авах хэрэгтэй. Энэ бүхнийг мэдэж байгаа цагт та ирээдүйдээ нөлөөдөх ухаалаг шийдвэр гаргах байх. Таагүй хүмүүс, нөхцөл байдлаас шалтгаалан буруу шийдвэр гаргахаас зайлсхий. Нийгмийн амьдрал, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох нь ашиг тусаа өгөх болно.

Үхэр

Ямар ч ажлыг хийхдээ анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Идэвхитэй үйл хөдлөл хийхгүй байх ба маш нарийн нягт нямбай төлөвлөгөөгөө ирэх долоо хоног хүртэл хойшлуулахыг одод зөвлөж байна. Гэрийн ажилд дарагдах буюу бие тавгүйтэх магадлалтай. Ар гэрийн ундарсан их ажил хэсэг хугацаанд үргэлжилнэ. Таны найз нөхдийн дунд ан цав, хагарал үүсэхээс сэргийлж үг хэл, үйл хөдлөлөө хязгаарлах хэрэгтэйг од эрхэс сануулж байна.

Ихэр

Чухал шийдвэр гаргах, холын аянд гарахад тохиромжтой өдөр. Шинэ хүмүүстэй танилцаж сэтгэл санаагаа сэргээх нь танд ашигтай тул найз нөхөдтэйгээ хамт бай. Ганцаардах, гуньж гутрахад таагүй нөлөөтэйг анхаар.

Мэлхий

Та өөрийн бизнес болон ажил мэргэжилдээ анхаарал хандуулснаар их мөнгөтэй болох боломж байна. Гараг эрхэсийн нөлөөллөөр бүхий л гарагууд таны ажил мэргэжил болон зорилгод онцгой анхаарал хандуулжээ. Эерэг нөлөө үзүүлэх нь. Өөрийн зорилтоо шинэчлээрэй. Хэрэв шаардлагатай бол санхүүгийн чадвартай, таны бизнесийг дэмжих хүмүүстэй холбогдоорой

Арслан

Бусадтай сайн харилцаа тогтоож амралтынхаа өдрийг зугаатай өнгөрүүл. Энэ нь таныг амарч дуртай зүйлсээ хийж өнгөрүүлэхэд туслах болно. Хэрвээ та ажлаа хурдан хийж дуусгах хэрэгтэй бол найз нөхдийнхөө тусламжийг аваарай. Багийн спортоор хичээллэхэд гайхалтай өдөр байх болно. Шинэ хүнтэй танилцаж магадгүй тул сайхан хувцаслаарай. Шинэ танил тань ажил хэрэг, хайр дурлал, сайн найзын чухал холбоог бий болгож магадгүй .

Охин

Эдийн засаг , санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргахад тохирсон өдөр. Мөнгөний тойрог тань эхэлж байна. Тиймээс хамтын үүрэг хариуцлага, мөнгө, эд хөрөнгө гээд энэ бүгдийг шалгах хэрэгтэй болно. Магадгүй хамтрагч тань тушаал дэвшиж цалин нь нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Бас эсрэгээр бүхнээ алдаж ч болох юм. Гэртээ юм худалдаж авах , хөрөнгө оруулалтын үнэ цэнэ өсөх боломж гарах магадлалтай байна.

Жинлүүр

Өөдрөг үзэл хандлага танд олон боломжуудыг авчрах болно. Сонирхолтой шашины цугларалт нь таны амьдралд шинэ санаануудыг авчрах болно. Таны нийгмийн амьдрал илүү тэлж, танилын хүрээг чинь нэмэгдүүлэх нь . Ямар нэгэн шинэ адал явдалтай зүйлийг туршиж үзэхэд бэлтгэлтэй бай. Үр өгөөж нь таны амьдралд насан туршид хамт байх болно. Аз таны талд байна. Хайрын шинэ харилцаа нь таны өмнө нь хзэээ ч мэдэрч байгаагүйгээр тийм урлагийн мэдлэгтэй болгоно.

Хилэнц

Таны сэтгэл санааг хэрхэн эрүүл мэндээ хамгаалах, хоолны дэглэм барих,эсвэл хэрхэн үр дүнтэй ажиллах вэ гэсэн бодлууд эзэмдэх болно. Энэ нь таны үйл хөдлөлд чухал нөлөө үзүүлнэ. Та хайрттайгаа хамт хэтрүүлэн зарлага гаргах магадлал өндөр байна. Та худалдан авалт хийж дуусаад их хэмжээний мөнгө төлөх болно. Та хамтрагчтайгаа мөнгөний зарлагийн талаар санал зөрчилдөх болно.

Нум

Та хэсэг  хугацаанд ажлын ачаалал, үүрэг хариуцлагаа март. Зугаа цэнгэл,тоглоомд хамаг бодлоо чиглүүл. Гэвч өдөржин тоглоом тоглож, үгийн сүлжээ бөглөх нь цаг хугацааг дэмий өнгөрөөхтэй адил. Интернетээр аялж шинэ найзтай бол.та онцгой нэгэнд хайрын захидал бичих байх.

Матар

Та жингээ барих гэж байгаа бол дотны анд нөхөдтэйгөө холбогдоорой. Тэдний тусламжийг авснаар өөрийн хүссэн үр дүндээ хүрч биеийн жин чинь хэвийн байдалдаа орно. Матрын ордныхон дотно харилцааг үүсгэх байдлаа түр хойшлуулсан нь дээр. Таны хамтрагч болон хайрт чинь маш чухал асуудлын талаар танаас үнэнийг нууц байсныг та өнөөдөр мэдэх болно.

Хумх

Амралт зугаалга, хобби бусад уулзалт зэрэг нь эрсдэл дагуулж мэднэ. Гэвч хүүхдүүдтэйгээ харьцаагаа сайжруулж хайртайгаа ойлголцолд хүрч, олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, танылын хүрээгээ тэлэх нь зүйтэй. Төсөөлөн бодох чадвар болон урлагийн мэдрэмж тань сэргэнэ. Бүтээлч байх нь таныг болон хамтрагчийг тань амжилтанд хүргэнэ. Дараагийн хоёр долоо хоногт амиа хичээсэн бодлоосоо  болгоомжил. Өөртөө бага санаа зовж бусдад анхаарал нь сэтгэл хангалуун байдал бий болгоно.

Загас

Та хэт их мөнгө үрсэн бол одоо төсөвтөө няхуур хандаж энэ үйлдлээ зогсоо. Орчин тойрноороо нэг сайхан алх. Юу сэргээн засч шинэчилмээр байгаагаа ол. Хуучирсан зүйл харагдвал шинэ зүйлээр сольж тавиарай. Шинэ эрч хүч бий болгоно. Амралтын өдрөөрөө гэр бүлийнхэнтэйгээ ямар нэгэн хөгжилтэй зүйл хийж өнгөрөөгөөрэй. Дэлгүүрээр явж сонирхол татсан эртний зүйл нээж ол. Та магадгүй өөрийн цуглуулгандаа нандин үнэт зүйлс нэмнэ.

 

4 сарын 14-нд болох үзвэр, үйлчилгээ

Дуу бүжгийн эрдмийн театр Найрал дуу 70 жил гала концерт

УДЭТ -“Жаргаагүй нар” түүхэн жүжиг

МҮЭСТО- “Сэтэрт тал” цэнгүүн

Юби Паласт-“А cool “ Анхбаяр бие даасан тоглолт тус тус болно

Мишээл экспод-Худалдааны үзэсгэлэн

Юби арт галерейд:- Парик жагаа гэрэл зургийн үзэсгэлэн

Үндэсний соёл амралтын хүрээлэнд-Хаврын дарсны баяр 2017

Блү Скай зочид буудалд-Күнз 2017 боловсролын үзэсгэлэн

Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнд- 2 хотын цадиг үзэсгэлэн

Крокус эвент холл-Их хотын баяр 2017 шар айрагны баяр

 

Баасан гарагт ирж, явах галт тэрэгний хуваарь

УБ – Москва                                                 15:22 хөдөлнө

УБ – Замын-Үүд – Эрээн – Хөх хот             20:45 хөдөлнө         

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү              20:40 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ              05:45 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                               20:40 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                               05:53 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                          18:05 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                           08:55 ирнэ

УБ – Сайншанд                                           10:10 хөдөлнө

Сайншанд – УБ                                           07:15 ирнэ

УБ – Сүхбаатар                                           10:40 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                           16:30 ирнэ

УБ – Замын-Үүд                                          17:20 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                          08:45 ирнэ

                                                                               

Эх сурвалж:www.polit.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB1617лавлахаас лавлаарай

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12