Цахим цэрэгтэй болъё

2017-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Мэдээллийн аюулгүй байдлын тухай Монгол Улсын энгийн иргэнээс эрх мэдэлтэн, шийдвэр гаргагч хүртэл нэг л ойлгохгүйгээр алхсаар цахимжсан ертөнцөд төөрч гүйцлээ. Хором хормоор хувьсан өөрчлөгдөх цахим дайны утаан дундуур хаа очих газраа мэдэхгүй бэдэрсээр дайсны талд ямар ч эсэргүүцэх чадваргүйгээр бууж өгөх нь. Мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн аюул манай улсад нүүрлээд буйг, түүнтэй тэмцэх төрийн бодлого оновчтой битгий хэл оруулж гаргасан олигтой үг, өгүүлбэр байхгүйг манай сонин өмнө нь хөндөн бичсэн.

Үнэхээр цахим гэмт хэрэг, мэдээллийн аюулгүй байдал манай улсад онцгой анхаарал хандуулах салбар, сэдэв болоод байна. Дэлхий дахинаа аль хэдийнэ эхэлсэн цахим дайны хөлд Монгол Улс ямар ч эсэргүүцэлгүйгээр арчигдах аюул ч гэж хэлж болно. Монголчуудын мэдлэггүйгээр дурласан цахим хэрэглээ гэмт хэргийн бэлэн талбар болж өнөөдөр захын л пэйсбүүк хэрэглэгч та гэмт хэргийн хохирогч болох нь энүүхэнд байна. Болж байгаа нь ч олон. Цахим орчны мэдлэггүйгээс бусдад нууц үгээ алдаж, доромжлуулж бие сэтгэл, эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй зарим нь амиа алдах хэмжээнд хүрээд байна. Иргэнээрээ зогсохгүй Монгол Улс өөрөө ч цахим дайны өмнө ямар ч мэдлэггүй, бэлтгэлгүй байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулах болов.

Хамгийн сүүлд гэхэд Замын хөдөлөгөөний удирдлагын төвийн серверийг хакердаж жолооч нарын торгуулийн мэдээллийг устгасан хэрэг гарсан нь үүний нэг баталгаа. Цагдаагийн байгууллага ч олон улсын террорист бүлэглэлийн цахим дайралтад өртөж байсан удаатай. Банк, санхүү, төрийн бусад байгууллага хакердуулж хохирох нь энүүхэнд болоод байна. Тагнуулын ерөнхий газрын мэдээллээр Засгийн газрын цахим мэдээллийн санд өдөрт 500-600 удаагийн дайралт тогтмол ирдэг ноцтой мэдээлэл байна. Ийм байхад цахим гэмт хэрэгтэй тэмцэх бодлого Монголын төрөөс алсарч, зөвхөн цагдаагийн байгууллагаар хязгаарлагдаж байгааг онцгойлон анхаарах цаг болсон. Цахим гэмт хэргийн эсрэг цагдаа, тагнуулын хэдхэн албан хаагч, Үндэсний Дата төв зэрэг гарын таван хуруунд хүрэхтэй үгүйтэй байгууллагуудад ацаглаж орхижээ. Тэдний хүн хүч, техник технологийн хүрэлцээ ч хангалтгүй байдгийг олон эх сурвалж батлан хэлж байгаа юм. Өндөр хүчин чадалтай техник технологи, компьютер авч чаддаггүй гэж байгаа. Үүний шалтгаан эдийн засгийн чадамж. Үнэндээ энэ бол тийм ч үндэслэлтэй шалтгаан биш.

Улс орныхоо үндэсний аюулгүй байдлын төлөө төр засаг хангалттай хөрөнгийг шидэх учиртай. Орчин үеийн техник технологи, компьютерээр хангаад, цахим мэргэжилтнүүдийг олноор чанартай бэлтгэх бодлогыг тэд тэргүүндээ тавих ёстой. Харамсалтай нь өнөөдөр захын гэр хорооллын баагий гэрээсээ компьютер ухаад төрийн байгууллагын серверийг хакердаад сууж байгааг юу гэх вэ.

Ерөөс дэлхий дахинаа цахим дайн аль хэдийнэ эхэлсэн. Томоохон улс гүрнүүд хоорондоо цахим дайн өрнүүлж ашиг сонирхлоо гүйцэлдүүлэн тэмцэлдсээр байна. Тэд улс орныхоо эрх ашиг, үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд цахим армийг байгуулж тэдгээр нь хүрээгээ тэлсээр байгаа юм. Цахим арми буюу цахим цэрэг нь энгийн ард бөгөөд хакерын төвшний мэдлэгтэй. Тэрээр төрөөсөө цалин авч бүхий л өндөр хүчин чадалтай техникээр хангуулан улсынхаа аюулгүй байдлыг хамгаалж, бусад улсууд руу цахим халдлага хийх үүрэгтэй. БНХАУ гэхэд найман сая ийм цэрэгтэй бол ОХУ 2.5 сая цахим цэрэгтэй. АНУ 7.4 сая цахим цэрэгтэй ажээ. Мэдээллийн аюулгүй байдлаа хангаж чаддаггүй манайх шиг улсын гурван сая иргэн нэг л өдөр хакеруудын гарт өртөж дэлхийн хөрснөөс арчигдах аюултайг учир мэдэх хүмүүс хэлж байна. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлаа хангах бодлогыг төр засгийн зүгээс боловсруулж цахим цэрэг бэлдэх цаг болжээ.

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

1 цаг 53 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

1 цаг 59 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

10 цаг 7 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

10 цаг 7 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

10 цаг 7 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

20 цаг 59 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин