Ш.Навчцэцэг: Хүү минь санасан зорьсондоо хүрсэн сайхан залуу байлаа

2017-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа Таван толгой сургалтын баазад гранат дэлбэрснээс хоёр албан хаагч амиа алдан, найман хүн шархадсан ноцтой осол уржигдар гарсан. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн мотобуудлагын салааны 25 албан хаагч хээрийн сургалт, дадлагын үеэр байлдааны буудлага хийх бэлтгэл хангах явцад гранат дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас тус ангийн ахмад М, ахлагч А нар газар дээрээ амиа алдаж, найман цэрэг хүнд, хөнгөн шарх авч Цэргийн төв эмнэлэгт хүргэгджээ. Шархдсан цэргүүдээс хоёр цэргийг яаралтай хагалгаанд оруулсан байна. Цэргүүд голдуу гар, гарын сарвуу, хөлдөө гэмтэл авсан байна. Амиа алдсан болон хагалгаанд орсон цэргүүдийн хувьд гар, хөлөндөө олон тооны шарх авсан болохыг албаны эх сурвалж хэлэв.

Б.Ганзориг: ХЭРГИЙН ГАЗРЫН ҮЗЛЭГИЙГ ХИЙЖ ДУУССАН

 

Хэргийн талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас өчигдөр мэдээлэл хийв. ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.БадамбазарАмиа алдсан цэргүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Зэвсэгт хүчний анги салбарууд ЗХЖШ-аас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу хээрийн сургалт, дадлага, байлдааны буудлага, харвалт хийгдэж байгаа. Бүх анги салбар энэ сургалтын төгсгөлд командлалын болон төгсөлтийн шалгалт авдаг. Зэвсэгт хүчний сургалтын төв буюу Таван толгой дахь 311, 350-р анги байлдааны буудлага хийх бэлтгэлээ хангах явцад өчигдөр /уржигдар/ 17:40 цагийн орчимд осол болсон. Ослын шалтгааныг тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон шуурхай комисс хууль хяналтын байгууллагынхантай хамтран газар дээр нь ажиллаж байна. Шархадсан цэргүүдэд шаардлагатай эмчилгээг хийсэн, одоогоор биеийн байдал хэвийн байгаа. Талийгаачдын болон шархадсан цэргүүдийн ар гэрийнхэнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байнагэлээ. Талийгаач цэргүүд дэлбэрэлтийн дараа амьд гарч, эмнэлгийн тусламж авсан ч шархаа даалгүй нас баржээ.

ЗХЖШ-ын даргын тушаалаар амиа алдсан цэргүүдийн ар гэрт хуулийн дагуу 10 жилийн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгох тушаал гаргажээ. Мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг ч цэргүүдийн ар гэрт олгох аж.

Хэргийн талаар цагдаагийн байгууллагад авагдсан мэдээллээр албан хаагч А 25 цэргийн албан хаагчдад гранат шидэх сургуулилт хичээл зааж байгаад гранат газар унаснаас тэсэрсэн гэсэн юм. ЗХЖШ-аасСургалт бэлтгэлийн явцад байлдааны гранатыг цэнэгтэй  холбох дадлага явагдаж байсан. Энэ дадлагыг ахмад А явуулж байхад тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэнгэсэн юм.

Уг ослын шалтгааныг тодруулахаар Төв аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн шалгалтын ажлыг эхлүүлжээ. Шархадсан цэргүүд болон 350 дугаар ангийн албан тушаалтнуудаас мэдүүлэг авч эхэлсэн байна. Тус газрын дарга, дэд хурандаа Б.Ганзоригтой өчигдөр 17:00 цагийн үед холбогдоходМанай албан хаагчид хэргийн газрын үзлэгийг хийгээд дөнгөж сая дууслаа. Шалгалтын ажил дөнгөж эхэлж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүйгэв.

 

М.Энхболд: ТАЙВАН ЦАГТ ИЙМ ЗYЙЛ БОЛСОН НЬ САХИЛГА ХАРИУЦЛАГА СУЛАРСНЫ ИЛЭРХИЙЛЭЛ

 

Уг хэрэгтэй холбогдуулж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс мэдээлэл сонссон. Засгийн газрын тэргүүн талийгаачид болон шархадсан цэргийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, тусламж үйлчилгээг сайн хүргэхийг үүрэг болгосон. Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр талийгаачдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэнТайван цагт ийм зүйл болсон нь харамсалтай. Энэ нь сахилга хариуцлага суларсны илэрхийлэл. Тиймээс Батлан хамгаалахын сайд салбарынхаа сахилга хариуцлагыг сайжруулахыг УИХ-аас үүрэг болгож байнагэсэн юм.

 

ТАЛИЙГААЧИД ГЭР БҮЛТЭЙ БАЙЖЭЭ

 

Талийгаач М 30 настай. Эхнэр хүүхэдтэй. Төв аймгийн Баян сумын харьяат. Тэрээр Батлан хамгаалах их сургуульд зэвсгийн албаны офицер мэргэжлээр бэлтгэгдэж төгссөн. Афганистан болон Бүгд найрамдах өмнөд Судан Улсад алба хаасан туршлагатай офицер байжээ. Ослын үеэр тэрээр нөхдөө ахалж байсан байна.

Талийгаачийн А нь мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийг 2012 онд төгсөөд 350 дугаар ангид алба хаах болжээ. Тэрээр мөн л Бүгд найрамдах өмнөд Судан Улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож явсан туршлагатай нэгэн байж. Тэрээр 24 настай бөгөөд гэр бүл зохион дөнгөж хүүхэдтэй болоод байжээ. Төрсөн нутаг нь Баян-Өлгий аймгийн Буянт сум. Талийгаач цэргийн гэр бүлээс гаралтай бөгөөд ээж нь Баян-Өлгий дахь зэвсэгт хүчний 340 дүгээр ангид алба хаадаг юм байна. Тэрээр гурван хүүхэдтэй айлын том хүү байсныг орон нутгийн эх сурвалж хэлэв. Ослын талаарх мэдээлэл ар гэрийнхэнд нь хүндээр тусч байгааг эх сурвалж хэлж байлаа. Талийгаач А-гийн ээж Ш.Навчцэцэгтэй холбогдсон юм. ТэрээрТалийгаач миний том хүү. Би хоёр хүү, нэг охинтой. Би өөрөө 340 дүгээр ангид ажилладаг. Миний хүүхэд эх орныхоо төлөө явж байгаад ийм зүйл болсон байна. /уйлав/. Хэний буруу гэх вэ дээ. Гэхдээ хүү минь санасан зорьсондоо хүрэх сайхан залуу байсан. Нэр төртэй, шударга, ажилдаа үнэнч. Би хүүгээрээ бахархаж явдаггэв.

 

ЗХЖШ-ЫН ХАРЪЯА АНГИ, НЭГТГЭЛҮҮДИЙН ОСОЛ АНХНЫХ БИШ

 

ЗХЖШ-ын харъяа анги, нэгтгэлүүдийн осол анхных биш юм. Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сард Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч 19 настай хугацаат цэргийн албан хаагч нүд, гарандаа хүнд гэмтэл авсан юм. Мөн 2015 онд Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтсэн. Уг хэргийн мөрдөн байцаалт одоог хүртэл үргэлжилж байгааг албаны эх сурвалж хэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг прокурорт шилжүүлсэн ч нэмж тодруулах зүйлс байгаа гэх шалтгаанаар дахин мөрдөн байцаалтад буцаажээ.

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

15 цаг 50 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18