Ариун цэврийн хэрэглэлээ шавьжны хортой эсэхийг хэрхэн мэдэх вэ?

2017-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.СОД

Хүнсний бүтээгдэхүүнийг түргэн ургуулах зорилгоор химийн хүчтэй бодис цацах, тарих,бордох болсон цаг. Тахиа зургаан хөлтэй болжээ, үхэр, ямаа зэрэг амьтад генетикийн өөрчлөлттэй төрөх болов гэх аймшигт мэдээлэл биднийг цочирдуулахаа больж. Тэр битгий хэл эдгээр мэдээллүүдтэй та бид дасан зохицсон. Магадгүй байдаг л зүйл болсон гэвэл хилсдэхгүй.

Харин энэ төрлийн хүчтэй химийн бодис агуулсан бүтээгдэхүүн эмэгтэйчүүд бидэнд ч нэн чухал хэрэглээ болсоор иржээ. Гэвч бид мэдээлэлгүй бараг тоодоггүй байсаар өнөөг хүрэв.  Эмэгтэйчүүдийн байнгын хэрэглээ болсон ариун цэврийн хэрэглэл ариун цэвэр, эрүүл ахуйн өндөр шаардлагыг хангах ёстой бүтээгдэхүүн.  Тэгсэн хэдий ч энэ төрлийн хэрэглээнээс үүдэлтэй өвчлөлт, эрүүл мэндийн хортой сөрөг нөлөө бидний биеийг их хэмжээгээр хордуулж байна.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэгэн сонирхолтой судалгаа гарсаныг та бүхэнтэй хуваалцъя.  Эмэгтэй хүн амьдралынхаа туршид ойролцоогоор 11 мянган ширхэг ариун цэврийн хэрэглэл, тампон хэрэглэдэг.

Эдгээр олон төрлийн ариун цэврийн хэрэглэл нь химийн маш хүчтэй шавьж устгалын бодисоор ариутган та бидний хамгийн эмзэг хэсэгт хүрдэг аж. Энэ нь олон төрлийн нян, бактер өвчлөлтийг үүсгэдэг тухай ч мэдээлэл бий.  Хэрвээ хөвөн даавууг химийн хортой бодис ашиглан үйлдвэрлэж, ургамал байхад нь бордвол өнөөх нь генетикийн гаралтай мах, ногоо зэрэг бүтээгдэхүүнээс гардаг хор хөнөөлөөс ч илүү хохиролыг эмэгтэйчүүдэд хүргэж болзошгүй гэж ээ.

Харин байгалын гаралтай цэвэр органик хэрэглэл сонгож хэрэглэвэл ядаж л байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнээр бид өөрсдийн ариун цэврийн орчингоо бүрдүүлж болох юм. Болзошгүй олон чимээгүй хор хөнөөлөөс бид органик бүтээгдэхүүний тусламжтайгаар урьдчилан сэргийлж болно.

Органик хөвөн гэж юуг хэлэх вэ?

Бордоо болон шавьж устгагч зэрэг хөдөө аж ахуйн аливаа химийн бодис хэрэглэж ургуулаагүй модноос гаргаж авсан цэвэр хөвөнг хэлж байгаа ажээ. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь ургамлын төрөл зүйл болон биологийн циклийг дэмждэг. АНУ-д органик хөвөн тариалан нь Үндэсний Органик Хөтөлбөрийн ҮОХ хүрээнд явагддаг. Энэхүү байгууллага нь шавьж устгал тариалан хөрсний бордоо, органик тариаллалт, практикт хэрэглэх хэмжээ зэргийг зохицуулж байдаг байгууллага юм. 2007 оны байдлаар 24 орон нийт 265,517 га газар ороомог органик хөвөн үйлдвэрлэсэн бөгөөд энэ төрлийн тариалан дэлхийн хэмжээнд жил тутамд 50 хувь өсөлттэй байна. Логик сэтгэлгээгээр бодвол магадгүй их хэмжээгээр үйлдвэрлэгддэг хөвөнгийн тариалан нь төдий хэмжээнд хүний оролцоо, арчилгаа бага шаарддагаас гадна хортой бодис ихээр хэрэглэдэг нь ойлгомжтой. Энэ нь тариаланд ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэнд хийгээд дэлхий даяар түгээгдэж буй хэдэн сая ариун цэвэрийн хэрэглэл байхын зэрэгцээ үнийн хувьд маш хямд. Харин органик тариалан ажилгаа ихтэй, цөөн тоогоор үйлдвэрлэгдэж тодорхой эрүүл мэнддээ хайртай эмэгтэйчүүдэд хүрдэг болов уу.

Үнэ танд хэр чухал вэ? Эсвэл...

Үнэ мэдээж та биднийг айлгадаг, татгалздаг гол шалтгаан. Таны сонголт хямдхан ариун цэврийн хэрэглэл байх тусмаа таны эрүүл мэндэд төдий чинээ хор хөнөөлийг хүргэж болзошгүй гэдгийг урьдчилан сануулах нь зүйтэй. Монгол улсын хэмжээнд нийт 27-30 төрлийн ариун цэврийн хэрэглэл ширхгээр болон бөөнөөр худалдаалагддаг. Үнийн хувьд ч өөр өөр. Тэгвэл та ариун цэврийн хэрэглэл сонгохдоо хямд үнийг нь бус хайрцаг сав баглаа боодлыг нь харахын зэрэгцээ ямар материалаар хэрхэн савлагдсан байгааг нь сайн ажиглаарай. Натурал гэж нэрлэсэн бүхэн натурал байдаггүй. Мэдээж хөвөн гэдэг зүйлийг тарьдаг учраас байгалийн гаралтай байх нь ойлгомжтой. Харин таны биед хор хөнөөл учруулахааргүй ариун цэврийн хэрэглэл нь натурал гэх биш органик гэсэн тодотголтой байвал та хэрэглэж болно гэсэн үг. Учир нь дээр тайлбарласанчлан органик хөвөн нь бага хэмжээгээр таригдаж, цөөн тоогоор үйлдвэрлэгдэхийн зэрэгцээ химийн хүчтэй бодис ашиглаагүй гэдэг нь эрүүл мэндийн байгууллагаар шалгагдсан болохыг илтгэнэ.

Мэдээллийн эрэн зуун болсон үед бид амьдарч байгаа давуу талаа ашиглан хүний биед хэрэгтэй, байгаль орчинд хортой нөлөө үзүүлдэггүй ариун цэврийн хэрэглэлийг сонгож хэрэглэх нь та бидний ирээдүйдээ оруулах томоохон хөрөнгө оруулалт билээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

 

Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

11 цаг 15 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

23 цаг 13 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

23 цаг 13 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Уржигдар 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Уржигдар 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Уржигдар 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Уржигдар 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Уржигдар 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Уржигдар 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Уржигдар 06 цаг 00 мин