Хоёр тэрбум 769.9 сая төгрөгөөр баяр наадмаа тэмдэглэнэ

2017-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр /04.12/ хуралдлаа. Баяр наадмыг зохион байгуулах салбар хороодоос нийт дөрвөн тэрбум 376.5 сая төгрөгийн зардлын санал ирүүлснээс наадмын нийт төсвийг хоёр тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцжээ. Хуралдаанаар  наадмын төсвийг асуудлыг нэгтгэснээр Засгийн газрын хуралдаанд оруулан эцэслэн батлах юм. Өнөөгийн тооцооллоор Үндэсний баяр наадмын зохион байгуулах нийт зардал нь өнгөрсөн оны баяр наадмын зардлын гүйцэтгэлээс 143.8 сая төгрөгөөр буурсан байна. Шадар сайд У.Хүрэлсүх "Үндэсний их баяр наадам бол жилдээ ганц удаа  болдог Монгол түмний баяр. Тиймээс төрийнхөө их наадмыг бид сайн зохион байгуулах ёстой. Гэхдээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэгчлэн төсөвтөө тааруулаад, чанартай сайн зохион байгуулах зорилгоор бэлтэл ажлаа сайтар базаа. Шаардлагатай газруудад  зохион байгуулах комисс очиж ажиллаж, бодит байдалтай талилцаарай" хэмээлээ.  Баяр наадмыг зохион байгуулах хороо салбар ажлын хэсгүүдээс орж ирсэн зарим саналыг хуралдаанд танилцуулав. Тухайлбал, бөхийн засуул нарт энгэрийн микрофон зүүлгэх зардалд зургаан сая төгрөг нэмж тусгах санал оруулсан нь дэмжигдэв.  Ингэснээр бөхийн барилдааны үеэр үүсдэг зарим асуудлуудыг шийдэх боломжтой аж. Мөн сурын харвааны талбайд жуулчдын тусгай асар барих ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа аж. Учир нь, сурын харвааны талбайд жуулчид олноор ирдэг бөгөөд харваачидтай нэг асарт суухаар зохицуулагддаг байна. Харваачдын асар дүүрсэн үед ихэнх жуулчид зогсож сурын харваа үзэх нөхцөл байдал үүсдэг байна. Тиймээс гурван эгнээ суудал бүхий жуулчдын асрыг 55 сая төгрөгөөр шинээр барихаар тооцож, зураг төслөө боловсруулжээ. Уг асуудлыг нийслэлээс газар дээр нь очиж, танилцаж шийдвэрлэхээр болсон юм. Урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөгөөр төсөвлөжээ. Үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш  цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр  тус тус тооцсон байна. Өнгөрсөн оны баяр  наадмын соёл урлагийн арга хэмжээний нийт зардал 991 сая төгрөг байсан аж.

Эх сурвалж:www.polit.mn 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12