ЭЕШ-ын бүртгэл энэ долоо хоногт дуусна

2017-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Элсэлтийн ерөнхий шалгалтын  бүртгэл  ирэх баасан гаригт буюу дөрөвдүгээр сарын 14-нд дуусна.  Тиймээс Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмидаас бүртгэлийн явц болон элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг тодруулсан юм. 

ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ И-МЭЙЛ ХАЯГААР БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

 

Энэ жил 40 мянга орчим элсэгч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Өнөөдрийн байдлаар цахим бүртгэл 88 хувьтай үргэлжилж  байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, бүртэл хэвийн явагдаж байна гэдгийг албаныхан хэлж байна. Мөн жил бүр шалгалтын бүртгэл дуусах үед цахим сис­темийн  ачаалал ихэс­дэг. Бүртгэлээ хийлгэж ам­жаагүй сурагчид маань дутуу, дулимаг мэдээлэлтэй  орж ирэх нь олонтаа байдаг. Тиймээс онлайн бүртгэлд хамрагдахаасаа өмнө элсэлтийн ерөнхий шалгалтын журамтай танилцаж, шаардлагатай мэдээллүүдээ олж аваарай гэдгийг сануулж байна.  Тухайлбал, тухайн элсэгч www.eec.mn хаягаар орж бүртгүүлэхдээ зөвхөн өөрийнхөө и-мэйл хаягаар бүртгүүлнэ. Харин шалгалтын төл­бөрөө эцэг эх, асран хамгаалагч нарын картаар төлж болно. Гол нь карт эзэмшигчийн зөв­шөөрөлтэй байх хэрэгтэй. Мөн шалгуу­лагчид нь бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч, ЭЕШ өгөх хичээлээ өөрөө нэмэх боломжтой. Харин хичээл солих болон хасах боломжгүй. Бүртгүүлэхдээ чанартай зураг оруулах шаардлагатай гэдгийг анхааруулж байна. Хэрвээ тухайн элсэгчийн хувийн мэдээлэл алдаатай байвал бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө сургуулийнхаа сургалтын менежерээр дамжуулан БСШУСЯ-ны мэдээллийн системд засуулах шаардлагатай. Харин өмнөх оны төгсөгчид, БҮТ-д хандан мэдээллээ засуулах боломжтой гэж байна.

 

БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ ШАЛГАЛТ ТУС БҮР 5800 ТӨГРӨГ

 

ЭЕШ-ын хураамж өнгөрсөн жилийнхээс өөрч­лөгдөөгүй хэвээр байна. Тухайлбал,  шал­галт тус бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн хураамжтай байна.  Цахим бүртгэлээ хийсэн сурагчид маань шалгалт өгөх байр, анги танхим, суудлынхаа хуваарийг баталгаажуулсан хуудас  буюу суудлын хуваарийг  өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ирэх сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой гэв.  Түүнчлэн гадаадад ерөнхий боловсрлын сургууль төгссөн хүүхдүүд БСШУСЯ-нд очиж төгссөн сургуулийнхаа сертификат, боловсролын гэрчилгээгээ дүйцүүлээд, БҮТ-д хандан цахимаар  бүртгүүлж болно.  Харин тусгай сургуулийн сурагчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн тус төвд хандан бүртгэлээ хийлгэнэ гэв.

 

ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ВЭ?

 

Элсэгчдээс ихэвчлэн ямар зураг оруулах вэ, төлбөрөө хэрхэн хийх, суудлын хуваариа хэзээ харах вэ гэх зэрэг асуултууд ирж байна. Мөн хувийн мэдээлэл засварлуулах, шалгалт өгөх газраа со­лиу­лах, шалгалтын ху­раамжаа эргүүлэн авах, давхардуулсан төлбөрийн буцаалт хийлгэх зэрэг өргө­дөл гомдол ирж байгаа ажээ.  Боловсролын үнэлгээний төвийнхөн  ЭЕШ-тай холбоотой өргөдөл, гомдлыг бичгээр хүлээн авч, шийдвэрлэж байна. 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12