Өнөөдрийн өдрийн өнгө, үйл явдлыг тольдоё /2017.4.12/

2017-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Билгийн тооллын 16, Салхины эх одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 11 минутанд мандан, 19 цаг 37 минутанд жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсоод баруун зүгт мөрө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Өрнийн зурлага

Хонь

Өнөөдөр сэргэлэн, овсгоотой байгаарай. Эд юмсаа арчилж, хамгаалах нь удаан эдэлгэний гол нууц. Иймээс хонины ордныхон эвдэрч хэмхэрсэн юмаа засч цэвэрлэж угаа, хэрэггүй зүйлсээ ангилж ялган хаях хэрэгтэй. Энэ нь ажлын бүтээмж дээшлүүлж сэтгэл ханаж бэлэглэнэ. Төсөв санхүүгээ дахин цэгцлэн, нөхцөө үнэлэхэд тохиромжтой үе. Ажил тань таалагдахгүй бол ямар ажил танд тохирч хэрэгцээ хангахыг бодож ол.

Үхэр

Энэ өдөр удирдлага болон хамтрагчтайгаа ойлголцоход хүндхэн байх нь. Санаа муутны явуулга, хүсээгүй уулзалтууд болж болзошгүй бөгөөд эдгээр нь хүнд үр дагаварыг авчирна. Гэнэтийн ба урьдчилан тааварлаагүй зардал нь гэр бүлийн хадгаламжинд нилээд их нөлөө үзүүлнэ. Хөнгөн хямрал , сэтгэл санааны байдал огцом өөрчлөгдөх эсвэл мэдрэлийн стрессд орж магадгүй байна. Иймээс аливаа асуудлыг шийдэх арга зам ямагт байдаг тул тайван байх нь зүйтэй.

Ихэр

Өнөөдөр өчигдрийнхөөс илүү үр дүнтэй өдөр байна. Та шинэ ажил үүргэ хүлээж авна эсвэл өнгөрсөнд болсон үйл ажиллагаа тань ирж та зохицуулах хэрэгтэй. Зарим ихрүүдийн ажлын асуудал үр дүнд хүрч амжилттай байна. Бусдынх нь хувьд үүрэг хариуцлагын хэмжээ нь бага зэрэг өсөх магадлалтай. Хэрэв та амьдралын хэв маягаа өөрчлөх гэж байгаа бол энэ нь нэлээн удаан хугацааны дараа үр ашигаа өгөх болно

Мэлхий

Та эргэн тойрныхонтойгоо хамтран ажиллахыг санал болгоход тэд таны саналыг үл ойшооно. Иймээс та яг одоо өөрт оногдсон олон ажлын ачааллаа багасгахыг хичээгээрэй. Энэ олон ажлаа хугацаанд нь дуусгахын тулд та сэргэлэн байж, арга заль хэрэглэ. Үүрэг даалгавраа энэ долоо хоногийн 5 дахь өдөр дусгаж чадсанаар амралтын өдрүүдээ гэр бүл, хайртай хүндээ зориулна. Хуучин хязгаарлагдмал байсан бүтэц төлөвлөгөө нуран унах бололтой тул болгоомжилоорой. Таны харилцаанд гарч блох шүүмжлэл, эрсдэлээс аль болох зайсхий.

Арслан

Дүрэм журам болон зохицуулалтанд анхаарлаа хандуул. Бусдад бүхнийг тайлбарлаж, өөрийгөө ойлгуулах албагүй. Бусдыг анхаарч, тусал. Ингэснээр та үе тэнгийнхэн болон хайртай хүнээсээ ихээхэн дэмжлэх авах болно. Юуны түрүүнд та ярихаасаа илүү сонс. Тэгвэл та бусдыг юу сонсохыг хүсэж байгааг мэдэх болно. Шинэ сонирхолтой мэдээ гэр бүлийн чинь тэмдэглэлт баярын шалтгаан болж магадгүй.

Охин

Гараг эрхсийн нөлөөгөөр шинэ хачин зүйлс тохиолдож сөргөлдөөн ч гарч болзошгүй. Одоогийн энэ чиг хандлагад дасан зохицохоос өөр арга байхгүйг одод зөвлөж байна. Учир нь бодлого зорилтоо хэрэгжүүлэхээс өмнө бичиг баримтаа сайтар уншиж, баримт нотолгоо, чухал зүйлс дээр тулгуурла. Таны төлөвлөгөө, зорилго сайн байсан хэдий ч чадахаасаа илүү ихийг амлахгүй байсан нь дээр

Жинлүүр

Мөнгө зээлдүүлж байгаа хүндээ болгоомжтой ханд. Танаас мөнгө асууж байгаа найзтайгаа ярилцахдаа тэднийг буцаан төлөх чадвартай эсэхэд нь итгэлтэй байгаарай. Тэдэнд өгч чадах таны тусламж ирээдүйд үнэ цэнэтэй байна. Магадгүй тэдний зарим нь жинхэнэ найз гэж хэн байдгийг олж мэднэ. Бизнесийн хамтрагч тань сайн төсөвийг санал болгож магадгүй ч түүнд зөвшөөрсөн хариу өгөхөөс өмнө сайтар бодоорой.

Хилэнц

Эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ маргаан үүсгэж болзошгүй. Таны амьдралд хэд хэдэн чухал өөрчлөлт гарна. Хэрэв нөхцөл байдал таны удирдлагаас гарвал та хурдаа түр сааруулаарай. Хэрэв та хүүхдүүд, хамтрагч, болон  хамтран ажиллагсадынхаа хүслийг харгалзан үзэхгүй бол хэцүүхэн байдалд орох бололтой. Үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа алдаа гаргахаас болгоомжил. Тамирчин Хилэнцүүд хэдийгээр хүндхэн тэмцээн байсан ч бага зэрэг идэвхи чармайлт гаргаснаар та ялалтыг өөртөө авчрах болно.

Нум

Хэрвээ та зарим нэг шалгалт сорилттой тулгарсан бол бүү сандар. Биеэ тоох хэрэггүй. Хамгийн гол нь сэтгэл хангалуун байдалдаа мансуурч болохгүй. Өөрийгөө хэт дээгүүр үнэлснээс болоод төвөгтэй байдалд орж болзошгүй. Ухаалаг үг таныг аварна.Та энэ үеэр эртнээс хүсэн хүлээж байсан ажлаа амжуулах боломжтой.Одоо та бүхэн сэтгэл хангалуун байдлыг мэдэрч болно.

Матар

Эрч хүч, хайр дурлалын Дэлхий ван гараг матрын ордноос буцах хөдөлгөөн хийж байна. Хийхээр төлөвлөж байсан ажил, ажлын төлөвлөгөөгөө өөрчилж зарим зүйлсээ хойшлуулах хэрэгтэй болно. Гэсэн хэдий ч эдгээр хойшлуулсан ажлаа зөв цаг үед нь дахин хийвэл гайхалтай үр дүн гарна. Матрын ордныхон мэдлэг, ур чадвараараа бусдаас давуу байдаг ч энэ удаа ажиллах гэж буй төсөл чинь илүү их мэдлэгийг шаардах болно. Хэрэв сурч боловсорч чадах юм бол өөрийн ур чадвараа дээшлүүлэхээс гадна гүйцэтгэсэн ажлаасаа хүссэн үр дүнгээ авна.

Хумх

Өөрийн хувийн орон зайгаа бий болгохын тулд амрах цаг гарга. Цаг хугацаа хангалттай байгаа учир өмнө нь хойшлуулсан зүйлээ үргэлжлүүл. Гадаад ертөнцөөс тав тухтай байдлыг мэдэр. Төрөл садны тань хүмүүс өнөөдөр таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Зөвлөгөөг нээлттэй хүлээж авбал өөрийнхөө тухай ашигтай зүйлийг мэдэж авах болно. Өнгөрснөө мартаж, өнөөдрийнхөө амьдарлаас л аз жаргал сайн сайхныг мэдэр.

Загас

Өнөөдөр асуудал шийдэх, давуу талыг бий болгох чадварыг тань сорино. Нилээн хэдэн сансар огторгуйн хэв маяг өнөөдөр тохиох болно. Таны итгэл найдвар, нэгдэл болон мэргэжлийн талаас ирэх ашиг орлогыг од эрхэс дэмжинэ. Гадаад руу аялах бизнес ажил болон сургалтын төлөвлөгөөтэй холбоотой зарлагуудаар таныг хоосруулж болзошгүйг анхаар. Удахгүй болоххуримын зардлын тооцоо тань хэт их байгаа тул танах хэрэгтэй.

 

04 сарын 11-ны “Найман шарга” захын валютын ханшийн мэдээ

Доллар                          2414           2418

Евро                              2560           2570

Фунт                              2960           3000

Юань                             349            350    

Вон                                 2.09          2.11

Рубль                            42.20         42.70

Иень                               21.70        21.90

Гонконг доллар              305           313

Австрали доллар          1870          1900

Сингапур доллар         1650           1750

 

Лхагва  гарагт ирж, явах галт тэрэгний хуваарь

Бээжин – УБ                                       14:35 ирнэ

Хөх хот – Эрээн – Замын-Үүд – УБ     10:05 ирнэ

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү      20:40 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ      05:45 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                        20:40 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                        05:53 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                   18:05 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                   08:55 ирнэ

УБ – Сайншанд                                  10:10 хөдөлнө

Сайншанд – УБ                                   07:15 ирнэ

УБ – Сүхбаатар                                  10:40 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                  16:30 ирнэ

УБ – Замын-Үүд                                  17:20 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                   08:45 ирнэ

Эх сурвалж:www.polit.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB1617лавлахаас лавлаарай

Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

9 цаг 52 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

21 цаг 50 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

21 цаг 50 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Уржигдар 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Уржигдар 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Уржигдар 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Уржигдар 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Уржигдар 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Уржигдар 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Уржигдар 06 цаг 00 мин