Буруу ярьж, зөв ойлгох

2017-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Бид өчигдрийн дугаартааЭрхэм дүү Намбарын Энхбаяр чам юүндээн: Чамайг шоронд түгжсэн ньАйсан хүнд аргал хөдөлдөггэдэг ард олны маань үгийн үнэнийг л дам баталж орхилоогэсэн гарчигтай Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг шоронд хоригдож байхад МЗЭ-ийнАлтан өд”, МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Урианхай гуайн бичсэн ил захидлыг хүргэсэн билээ.

Харин энэ дугаартаа Д.Урианхай гуайн ил захидалд хариу болгон Н.Энхбаярын шоронгоос бичсэн захидлыг хүргэж байна.

2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны үүрээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэрээс нь баривчлан, хорьсноос хойш түүнд ил захидал, гар бичмэл оруулахыг хориглож байсан юм. Тиймээс тухайн үед эргэлтээр оруулж байсан ном сонингоос уншсан утга зохиолын ишлэлийг энэхүү захиандаа ашигласан байдаг.

Нэгэнтээ нэгэн хүн: “Махатма Ганди бурхан болсноос хойш хорвоогийн хэрэг явдлын талаар ярих хүн олдохгүй юмгэж хэлж байсан санагдана. Эндээс үзэхэд хүмүүс хоорондоо хорвоогийн хэрэг явдлын талаар ярих хүсэлтэй байдаг нь ойлгогдоно.

Юуны түрүүн Танаас сонины хуудсаар дам­жуулан захидал авсандаа баярласнаа илэрхийлье. Таны захидлыг уншаад хорвоогийн хэрэг явдлын тухай яримаар санагдлаа. Захидлаа Таны нэгэн адил сонины хуудсаар дамжуулан хүргүүлэхээр бодож байна. Гэхдээ миний байгаа энэ газар захидлыг хянадаг, эрх баригчдад аюултай гэж үзвэл алга болгодог тул миний захидал Танд түргэн шуурхай хүрэхгүй ч байж мэднэ. Захидал маань алга болвол би дахин сэргээн бичиж хадгална. Энэ захидал Танд хэзээ нэгэн цагт хүрнэ.

Хорвоогийн хэрэг явдлын тухай яримаар санагд­лаа гэлээ. Замбараа­гүйдүү гэмээр яриа ч болж магадгүй. Гэхдээ хүний яриа хэзээ ч цэгцтэй байдаггүй тул замбараа муутай байх тусмаа амьд яриа болно биз ээ. Тийм ч учир монголчуудбуруу ярьж зөв ойлгоногэдэг байх. Хоёулаа жааханбуруу ярья”, “зөв ойлгохэсэхээ уншигчид өөрсдөө мэдэх болтугай.

 

Нэг. АЯГА ТАВГАА УГААХ

Таны захидлыг ун­шихад Та бид Зохиолчдын хороонд хамт ажиллаж байхдаа Японы Зэн Буддын шашны тухай нэг бус удаа ярилцаж байсан маань өөрийн эрхгүй санаанд орж ирсэн юм. Тэгэхэд Та нэгэн лам багш шавьдаа хандажХүн орой унтахаасаа өмнө аягаа заавал угааж сурах хэрэгтэйгэж хэлж байсан тухай ярьж билээ.

Нээрээ л орой хоол идсэн таваг, цай уусан аягаа угаалгүй унтах нь яав ч сайн хэрэг биш. Хамгийн наад зах нь муухай үнэр танар үнэртэнэ, жоом хорхой үржинэ, гэр орон тав тухгүй болно. Гэр орон нь тав тухгүй болохоор хүний уур уцаар хүрч, бухимдана, хэрүүл маргаан дэгдэнэ. Тэгэхээр хэрэв гэр орноо цэвэр цэмцгэр, тав тухтай байлгая гэвэл, элдвийн жоом, хорхой шавьж үржүүлэхгүй гэж бодвол, уур уцааргүй, хэрүүлгүй байя гэвэл хамгийн наад зах нь орой унтахаасаа өмнө аяга, тавгаа угаадаг болох хэрэгтэй. Өглөө босоход аяга таваг цэвэрхэн байхад сэтгэл санаа ч тайван, баяр баясгалантай байна.

Гэтэл нөгөө талаар Та бид хоол иддэг аяга тавагнаас гадна хүний сэтгэлийн савны талаар ярьж болох тухай ярилцаж байсан санагдана. Сэтгэлийнхээ савыг угааж сурах хэрэгтэй гэж. Хүн өдөртөө сэрүүн сэргэлэн байхдаа өөрөө бухимдан уурлах, муу муухай үг хэлэх, муу юм бодож төлөвлөх, муу муухайг хийх, эсхүл бусдаар хийлгэх, түүнчлэн наанаа сайхан үг хэлж байгаа мэт боловч цаана муу санаагаа далдлан нууж бусдыг муулах, хорлох, хууран мэхлэх гэж оролдох зэргээр сэтгэлийнхээ савыг бохирдуулдаг. Бүр өдөр бүр шүү. Ингэж өдөр бүр бохирдсон сэтгэлийн савыг олон жилийн туршугааж цэвэрлэхгүйбол хэчнээн их хир буртаг хуримтлагдах вэ гэдэг нь ойлгомжтой.

Тэгвэл хүмүүс сэт­гэлийн савыг яажугаахвэ? гэж асуудаг. Хамгийн энгийн арга бол муу муухай үг хэлэхгүй байх, муу юм бодохгүй байх, бас хийхгүй байх. Тэгвэл сэтгэлийн сав бохирдохгүй. Гэхдээ тэгж амьсгаа авах тутамдаа санаа бодлоо удирдаж, сэтгэлээ засаж, үйл хөдлөлөө хянаж чаддаг хүн бараг байхгүй бизээ. Тэгвэл яах вэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй тавигдана.

Өрнө, Дорны соёл, шашин, гүн ухааныг харьцуулан судалж, эрт дээр үеэс цөөн хүний мэддэг байсан нэг ёсныэзотерикбуюунууцмэдлэгийг ил гаргаж, олны хүртээл болгож байсан Германы гүн ухаантан Рудольф Штайнер чухамхүү сэтгэлийнхээ савыгугаанагэдэгт дараах сонирхолтой хариуг өгсөн санагддаг.

Хүн өдөр бүр унтахаасаа өмнө өнгөрсөн өдрийн хэрэг явдлыг нэгбүрчлэн эгүүлэн бодож, зөв, буруу юм хийснээ ялган салгаж, муу муухай юм бодсон, ярьсан, хийсэн бол тэр бодол, яриа, үйлдлээ санаа бодолдоо дахин эргэ­цүүлж, хамгийн гол нь үнэн голоосоо гэмшиж, санаа сэтгэлдээ өөрчлөн засч, дахин тэгэхгүй гэсэн өчгийг өөртөө өгч, маргааш нь өгсөн өчгийнхөө дагуу явдлаа засахыг эрмэлзэж амьдарвал сэтгэлийнхээ савыг нэг ёсныугаасан”-д тооцогдоно. Энд түлхүүр үг ньгэмших”. Хүн гэмших нь сэтгэлийн саваа угаах, нэг ёсны үйлийн үрээ нимгэлэх гол арга ажээ. Эс тэгвээс сэтгэлийн сав нь бохирдсон хүний үг нь худал хуурмаг, бодол санаа нь өширхөг хорломтгой, үйл хэрэг нь хор хохирол ихтэй байсаар байх болно.

Японы Зэн буддизмын нэгэн түүхэнд багшаасааорой болгон унтахаасаа өмнө аягаа угааж байгэсэн даалгавар авсан шавь нь багшийнхаа үгэнд орж эхлээд аяга тавгаа угааж сураад дараа нь сэтгэлийн савааугаасаарбайгаад бурханы хутагийг олсон тухай өгүүлдэг. Тэгэхээр сэтгэлийн савааугаахэрдэмд сурах нь сургуульд сурч бичиг үсэг заалгах, ямар нэгэн мэргэжилтэй болохоос дутуугүй, магад­гүй илүү чухал ач холбог­долтой гэж хэлж болох эрхэм үйл, эр зоригийн хэрэг мөн ажээ.

Ийнхүү аяга тавгаа угаах тухай жирийн яриа маань явсаар байгаад сэтгэлийн савааугаажсурах тухай том асуудал руу орж байна.

 

Хоёр. ЭХЛЭЭД ХҮН БОЛОХ, ДАРАА НЬ БУРХАНЫ ХУТАГИЙГ ОЛОХ

Сэтгэлийн савааугаахөөр нэгэн арга бол бясалгал гэж ярьдаг. Педро хэмээх нэгэн Европын лам хэлэхдээХүмүүс бурханы сургаалыг ухаарч ойлгохын тулд ном судар уншдаг. Харин бурханыг өөрийг нь олох гэж бясалгал хийдэггэсэн байдаг.

Энэ үгнээс ургуулан бодож ухаарахад бурханы сургаалыг ойлгох нэг хэрэг, харин бурханыг өөрийг нь олох гэдэг өөр хэрэг ажээ. Мэдээжийн хэрэг бурханы сургаалыг ойлгосон гэх нь олон байх боловч бурханыг өөрийг нь буюу бурханы хутагийг олсон нь бараг байдаггүй, байлаа гэхэд хамаагүй цөөн байдаг бизээ. Уг нь бурханы хутагийг олох нь амьдралын хамгийн том зорилт мөн билээ.

Гэхдээ бурханы хутагийг олохын өмнө эх­лээд хүн болох нь туйлын чухал ач холбогдолтой. Та энэ тухай захидалдаа бич­жээ. Тэгэхээр бодо­ход эхлээд хүн болж байж дараа нь бурханы хутагийг олох боломжтой болно. Араатан, адгуус бур­ханы хутагийг хэзээ ч олж чадахгүй шүү дээ. Тийм ч учир ном сударт хүн болж төрөх нь дээшээ цацсан олон сая будааны нэг нь зүүний үзүүр дээр тогтохтой адил нэн ховорхон олдох боломж, бурханы хутагийг олох замын эхлэл гэж хэлдэг билээ. Хүн болж төрснөөр хүн болох боломж л нээгдэж байгаа хэрэг. Хүн болсноор бурханы хутагийг олох боломж бүрдэнэ гэсэн үг. Түүнээс биш хүн болж төрснөөрөө буюу хүн дүрстэй болсноороо шууд хүн болчихгүйг Та бас сайн мэднэ.

Хүн болно гэдэг тун хэцүү үйл хэрэг мөн гэлтэй. Та энэ тухай захидалдаа бичихдээ Боб Диланы шүлгээс иш татжээ.

Хэчнээн холын зам туулсных нь дараа

Хэн нэгнийг хүн хэмээн тооцдог юм бол?” гэсэн асуултанд хариу олоход амаргүй.

Монголчууд амьдралын холын зам туулсныгоймс элээсэнгэдэг байх аа? Зарим хүн монголчууд хэзээ ч оймстой байгаагүй гэж маргалдах байх. Гэхдээ энд оймстой байсан эсэх нь чухал биш, харин оймс элээсэн гэдгийн цаана амьдралын зам туулсан, зам туулсан гэдгийн цаана эрдэм боловсролтой болсон, хүн чанартай болсон, туршлагатай болсон гэх зэрэг ойлголт байгаа биз ээ. Түүнчлэн хөлөөрөө зам туулах, мөн сэтгэлээрээ зам туулах гэсэн утга санаа ч багтана. Ямар ч байсан хүн болох нь (нэгэнт хүн дүрстэй төрдөг тул бүрэн бүтэн хүн болох гэж хэлэх нь зөв болох бизээ) сэтгэлийн савааугаах”-аас эхлэнэ.

 

Гурав. “ТОМДСОН ХУВЦАСБА АМ, АЖЛЫН ЗӨРҮҮ

Дээр иш татсан Боб Диланы шүлгийн хоёр мөрөөс нэгэн чухал санаа ойлгогддог. Хүн хүн болсноо өөрөө хэлж чадахгүй. Тэгэх гэж оролдвол буруу болно. Харин түүнийг хүн болсон эсэхийг бусад хүн хэлнэ. “Миний хүү, охин том болжээгэж аав, ээж нь хэлдэгтэй адил. Өөрөө өөрийгөө том болсон гэж тооцвол харин ч эсрэгээрээ болно. Өөрөөр хэлбэл том болоогүй, хүн болоогүй байна гэдгээ батална гэсэн үг. Хүүхэд өөрийгөө том болсноор төсөөлж тоглохдоо томдсон хувцас өмсдөг. Бас том хүнийг дуурайжтом том юм ярьдаг”. Тэглээ гээд бид хүүхдийг том хүн болчихжээ гэж боддоггүй, бас тооцдоггүй.

Өнөөдөр манайд бү­тэн хүн болоогүй, “том болоогүйнэг ёсныжижигхүмүүс бусдад өөрс­дийгөөтом болсонмэтээр харуулахын тулд томдсон юм хэрэглэх нь элбэг болж. Тэд өрсдөдөө томдсон албан тушаалд очно, томдсон машин авна, томдсон дээл өмсөнө, томдсон хөөрөг барина, томдсон байр байшинтай болно. Тэд томдсон зан ааштай болно, томдсон үг хэлнэ, шунал нь ч өөрийнх нь хэрэгцээнээс томдсон байна гэх мэтээр тоочвол бүх юм нь томдсон байдаг. Би энэ тухай одоогоос хэдэн жилийн өмнө зарим хүнд хэлэхэд нэг хэсэг нь ойлгохгүй, нөгөө хэсэг нь инээж, гурав дахь хэсэг нь бодлогоширч хүлээж авч байсныг санаж байна.

Томдсонбайхын хам­гийн хортой нь албан тушаалтнууд тэр томд­сон юмаа хэн нэг­нээс хуурч мэхэлж, бу­лааж авсан байдаг. Гол­дуу ард түмнээсээ, жи­рийн иргэдээс булааж авсан байдаг. Томдсон юм хэрэглэдэг албан тушаалт­нуудтай улс оронд ард түмэн нь ядуу зүдүү байдаг нь нэг ёсны гашуун үнэн. Өнөөгийн Монголын бодитой дүр зураг.

Ер нь албан тушаал ньтомдохгэдэг үзэгдэл юунаас эхэлдэг вэ? гэвэл зарим хүнд санаандгүй гэж бодогдмоор энгийн юмнаас. Нэгэн зөрүүгээс. Тодруулбалүг, үйл хоёрын зөрүүгээс. Хүүхэд өөрийгөө том болсон мэ­тээр төсөөлж, том хүнийг дуурайж ярихад бид өхөөрддөг. Яагаад өхөөрддөг вэ? гэвэл хүүх­дийнам, ажил хоёр зөрөхнь хэнд ч хоргүй учраас. Харин албан тушаалтан том үг ярьчихаад, үйл хэрэг нь үгнийх нь хаана ч хүрэхгүй жижигхэн байвал ихээхэн аюултай. Үг, үйл нь тэнгэр газар шиг, тэмээ ямаа шиг хоорондоо зөрж байгаа хүний албан тушаал нь, ер нь бүх юм нь томдсон байдаг гэж хэлвэл буруудахгүй.

Тийм зөрүүний уршгаар ард түмний амьдрал хохирдог, улс орны байдал дорддог, хуурч мэхлэх явдал газар авдаг, авлига хээл хахууль цэцэглэдэг. Тийм учир тухайн албан тушаалтан үнэхээр бүрэн бүтэн хүн болсон эсэхийг, тэр хүнтом болсонэсэхийг түүний хэлсэн үг ба хийсэн ажил хоёрын хоорондын зөрүүгээр нь дүгнэнэ. Үг нь том, үйл нь жижиг албан тушаалтан бол бүрэн бүтэн хүн болоогүй байна гэсэн үг.

Тийм хүнийг бүтэн хүн болоогүй учир хүнэнцэр гэж нэрлэвэл зохино бизээ. Тийм хүнэнцэрүүд олноороо дээш гарвал жирийн иргэд улам хохир­но. Харин ийм байдлыг яаж засах вэ? гэвэл уг нь амар­хан. Үг нь том, үйл нь жижиг албан тушаалт­­ныг өөрчилснөөр. Мэдээ­жийн хэрэг тухайн албан тушаалтны үг, үйл хоёрыг харьцуулж дүгнэхэд тодор­хой цаг хугацаа хэрэг­тэй. Дөрвөн жил бол үг, үйлийнх нь зөрүү, ялгааг гар­­гахад хангалттай хугацаа.

 

Дөрөв. АРДЧИЛАЛ ДӨРВӨН ЖИЛИЙН НАСТАЙ

Дөрвөн жил гэж их учир­тай цаг хугацаа. Ту­хайн улс орон өөрий­гөө ард­чилсан гэж тодор­хойлдог бол тэнд үнэхээр ардч­илал байгаа эсэх нь дөрөв, дөрвөн жилээр нотлогдож байх ёстой. Бүр хялбаршуулан хэлвэл ер нь ардчилал дөрвөн жилийн л настай. Түүнээс биш ардчилал үүрд мөнх ялсан гэсэн ойлголт байдаггүй. Нэг хүн сонгууль луйвар­даж авсан нь ардчиллын ялалт ерөөсөө биш. Харин ардчилал байгаа эсэхийг дөрөв дөрвөн жи­лээр шударга сонгуулиар шалгадаг. Ардчиллын гол шалгуур нь албан ту­шаалт­нуудын үг, үйлийн хоорондын зөрүү. Зөрсөн байвал тэр албан тушаалтныг түргэн өөрчилж солихгүй бол ард­чи­лал мөхнө. Тэр утгаараа ардчилал эмзэг байдаг. Зарим тохиолдолд дөрвөн жил наслаад алга болох нь хүн төрөлхтний түүхэнд элбэг.

Харин үг нь том, үйл хэрэг нь жижиг албан тушаалтныг өөрчилж сольвол ардчилал амилна, хүчтэй болно. Ардчилал дахин дөрвөн жил оршино. Ийнхүү ардчилал дөрөв дөрвөн жилээр оршсоор байгаад Англи, АНУ зэрэг улс оронд 200, 300 гаруй жил оршжээ. Гэхдээ англичууд, америкчүүд ардчилал Англи, Америкт бүрмөсөн ялчихлаа гэж хэлдэггүй. Харин тэд ардчилал нь байна уу, үгүй юу? гэдгийг шалгаж, дөрвөн жил болгон шударга сонгууль явуулдаг. Үг, үйл нь зөрсөн албан тушаалтныг сольсноор ардчилалаа хамгаалж авч үлддэг.

Албан тушаалтан өөрөө өөрийгөө солино гэж хэзээ ч байдаггүй. Харин ард түмэн түүнийг солино. Тийм учраас ардчиллын баталгаа бол албан тушаалтнууд биш, харин тэдний үг, үйлийн зөрүүг харж, хянаж, сольж чаддаг ард түмэн мөн. Тийм учир АНУ-ын Ерөнхийлөгч А.Линкольн ардчилсан улс орондтөр засаг нь ард түмний байгуулсан, ард түмний төлөө, ард түмнийх байх ёстойгэж хэлсэн байдаг.

 

Тав. АМЬДРАЛЫН УТГА БА БУСДЫН ТӨЛӨӨ ЗОВОХ АВЪЯАС

Та захидалдаа амьдралын утга учрын тухай ярьсан байна. Магадгүй амьдралын утга учир гэж толгой эргэмээр юм ярьж байснаас ер нь хүн болох, бүрэн бүтэн хүн болоход оршино гэж ойлговол хангалттай биш үү гэж бодогддог. Хүн дүрстэй төрчихөөд хүн болж чадахгүй, хамгийн харамсалтай нь тэгэхийг хүсэхгүй байсаар байж байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа хүмүүс хэд байдаг бол? Ихэнх нь л биш байгаасай гэж бодож байгаа учир Та бид хоёр ийнхүү ил захидал бичиж, бүтэн хүн болохын тухай санаа бодлоо хуваалцаж байгаа гэж ойлгож байна.

Та захидалдаа А.Тарковскийн шүлгийн санааг ургуулан бодож хялбаршуулан ойлговолБусдын төлөө зовох нь амьдралын утга учир мөнгэсэн мэргэн санааг гаргажээ. Нээрээ л хүмүүс аз жаргалтай байна гэдгийг голдуу өөрсдөө жаргахын нэр гэж ойлгодог. Гэтэл хүн төрөлхтөн урт удаан хугацааны, ээдрээ нугачаатай түүхийг туулж ирэхдээХүний төлөө зовох нь аз жаргалтай байхын утга учир мөнгэдэг агуу үнэнийг нээсэн байдаг. Дэлхийн Христийн, Буддын гэх мэт том том шашны ном сургаалын гол утга санаа нь өөрөө дангаараа жаргахаас бусдын төлөө зовох нь агуу их аз жаргал мөн гэж тооцдог. Бусдын төлөө зовох нь янз янзын хэлбэртэй байдаг бизээ.

1990-ээд оны эхээр надад Энэтхэгийн Калькутта хотод алдарт Тереза эх хэмээх Христийн шашны гэлэнмаатай уулзах завшаан тохиолдож билээ. Тэрээр үг, үйл нь хоорондоо зөрдөггүй, бүрэн бүтэн хүн болохын үлгэр жишээг амьдралаараа үзүүлсэн ариун явдалтан байсныг Та сайн мэдэх бизээ. Тэр хүний нүд нь гэрэл гэгээ, баяр баясгалангаар дүүрэн, надад хамгийн аз жаргалтай хүн шиг санагдсан. Гэтэл Тереза эх бол ядуу зүдүү, өвчин зовлонд баригдаж нэрвэгдсэн хүмүүст зовлонг нь хуваалцах, нимгэлэхийн төлөө л зүтгэж байсан хүн. Бусдын зовлонг хуваалцдаг хүн аз жаргалтай байдаг ажээ гэдгийг энэхүү ариун явдалтны амьдрал бидэнд хэлж, ойлгуулж байгаа юм. Гэхдээ ингэхийн тулд сэтгэлийн тэнхээ хэрэгтэй, дахин хэлэхэд наад зах нь сэтгэлийн савааугаадагболох ёстойг шаардана.

Хүн болно гэдгийг бусдын төлөө санаа зовдог, бусдын төлөө өөрөө зовдог, тэр зовлонг жаргал хэмээн үздэг болохыг хэлнэ гэвэл хэтрүүлсэн болохгүй. Харамсалтай нь тэгж зүтгэсэн нь тэр болгон үнэлэгдэхгүй байх тохиолдол олон байдаг. Гэхдээ үнэлэгдэхгүй байлаа гээд энэ үнэн худал болж байгаа хэрэг огт биш.

Би Таныг тийм амаргүй ч жинхэнэ аз жаргалыг өөрөө олж мэдсэн хүн мөн юм болов уу гэж боддог. Надад захидал бичсэнд баярлаад нэг нэгнийгээ магтаж байгаа хэрэг биш. Таны амьдрал өөрөө миний дээр хэлсний нэг ёсны баталгаа мөн. Манайд юмыг нэг бол мөнгөөр, эсхүл одон медалиар үнэлэх гээд байдаг. Олон тохиолдолд мөнгө, одон медаль нь зөв үнэлгээний шалгуур болж чаддаггүйг Та өөрөө надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ.

Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Танд Таныг мэддэгийн хувьд, хийсэн бүтээснийг чинь үнэлдэгийн хувьд гавъяа шагнал өгөхийг нэг бус удаа бодсон ч Та өөрөө боловсон аргаар татгалзаж байсныг санаж байна. Ер нь гавъяа шагнал авахгүй гэж татгалзаж чадна гэдэг тухайн хүнтом болсон”-ы, жинхэнэ бүрэн бүтэн хүн болсны нэгэн шинж мөн гэж хэлвэл буруудахгүй бизээ. Гэхдээ би энэ чухал санааг хэн нэгнийг гомдоох гэж биш, харин бүгдээрээ бүрэн бүтэн хүн болохын тухай бодож байгаасай хэмээн хүсч бичиж байгаа юм.

Та надаас гавъяа шагнал авсан учир намайг дэмжиж захидал бичиж байгаа хүн биш, харин ч шагнал аваагүй мөртлөө хамгийн гол нь өөрөө бусдын төлөө зовдог хүн учраас, бүрэн бүтэн хүн болж чадсан учир тийнхүү захидал бичжээ хэмээн бодож, хариу захидал бичих хэлбэрээр хорвоогийн хэрэг явдлын талаар ярилцаж байгаа юм.

Бодоход уг нь монголчуудын хэлдэгхүний зовлонгоор жаргахгэсэн үг цаанаа их учиртай үг байсан бололтой. Өнөөдөр энэ хэлц үг эерэг биш, эсрэг утгатай үг хэмээн тооцогддог. Хүнийг, олон түмнийг зовоож, хувьдаа жаргадаг муу хүн, хүмүүсийн тухай хэлэхдээ хэрэглэдэг үг. Гэхдээ эрт дээр үед энэ хэлц үг чухамхүү бусад хүний зовлонг хуваалцаж, түүнийг нимгэлэхийн төлөө зүтгэж байгаа хүний үйл хэргийг тодорхойлж хэлэхдээ хэрэглэдэг байсан үг байж магадгүй. Гэхдээ дундаас нь нэг чухал үг гээгдсэн учир утга нь өөрчлөгдсөн бололтой гэж таамаглая. Энэхүү хэлц үгний гээгдсэн үгийг нь байх ёстой тэр байранд тавьж, эртний зөв утгыг нь сэргээжхүний зовлонг хуваалцаж жаргахгэж хэлж хэвшвэл ямар вэ? гэж бодогдоно. Хүмүүс хүнийг зовоож жаргахаа больж, зовлонг нь хуваалцаж жаргадаг болох цаг хурдан ирээсэй гэж хүсч байна. Ингэж сурах нь их том эрдэм ажээ. Миний хувьд энэхүү эрдэмд суралцаж яваа л нэгэн.

 

Зургаа. АЙХ УУ, АЙХААСАА АЙХ УУ?

Та захидалдаа айхын тухай бичжээ. Айх сэтгэл байхгүй хүн байдаггүй гэж хэлжээ. Үнэн. Гэхдээ зоригтой хүн, аймхай хүн гэж байдаг. Зориг хаанаас гардаг вэ? Хүний өөрийнх нь сонголтоос үүсч гарна. Хүн айхгүй гэж шийдсэн тэр сонголтоос нь гэсэн үг. Тийм учир монголчуудайхаа авдрандаа хийсэнгэж ярьдаг. Өөрөөр хэлбэл өөрөө сонголтоо хийж, айхаа больсон гэсэн үг. АНУ-ын Ерөнхийлөгч Франклин РузвельтБид нэг л юмнаас үнэхээр айх ёстой. Тэр бол айхаасаа айх”  гэж хэлсэн байдаг. Бас л айхаа болих сонголтоо өөрсдөө хийх тухай хэлжээ. Айхаасаа айсан хүн зоригтой болно. Амиа бодсон хүн аймхай байдаг. Харин бусдын төлөө санаа зовсон хүн зоригтой болдог. Тэгэхээр хүн болж чадаагүй нь аймхай, хүн болсон нь зоригтой байдаг гэж хэлж болох нь байна. Айх нь муухай. Гэхдээ айлгах гэх нь бүр муухай. Өнөөдрийн Монголын албан тушаалтнуудын бас нэгэн муу муухай дүр төрх.

Та надад захидал бичихээсээ айхгүй байна. Уг нь Тантай адил олон хүн надад захидал бичих юмсан гэж бодож байгаа.

Гэхдээ тэдний ихэнх нь айж байгаа учир, тэднийг өөрсдөө бүрэн бүтэн хүн болоогүй, ажил алба нь томдсон албан тушаалтнууд элдвээр айлган сүрдүүлж байгаа учраас захидал бичиж чадахгүй байгаа нь ойлгомжтой.

Гэхдээ Та өөрөө зүгээр сууж байгаад гэнэт захидал бичье гэж бодоогүй нь тодорхой. Ямар нэгэн юм цаанаас чинь, дотроос чинь түлхсэн байна. Физикт оросоор хэлвэлкритическая массагэсэн ойлголт байдаг. Махчилвалхэвийн массын хэм­жээ­нээс хэтрэхгэж хэлж болох мэт. Энэ бол физикийн гэхээс илүү амьд­ралын хууль мөн гэлтэй. Тэгэхээр миний шударга ёсыг тогтоохын төлөө явуулж байгаа амаргүй тэмцлийг дэмжиж байгаа, надад захидал бичих хүсэлтэй хүмүүсийн тоо нэг ёсныхэвийн массын хэмжээнээс хэтэрсэнучир Та олон түмний тэр сэтгэлийн байдлыг мэдэрдэг зохиолч хүний хувьд тэдний нэг ёсны төлөөлөгч болж надад ил захидал бичжээ. Ингэж ард түмэнтэйгээ байнга ойрхон байж, тэдний зүрх сэтгэлийг чагнаж, зовлон жаргалыг нь хуваалцаж байх нь яах аргагүйхүний зовлонгоос хуваалцаж жаргахих эрдмийг сурсан бүрэн бүтэн хүнд буй болдог онцгой авъяас чадвар гэж хэлж болно. Энэ бол үнэхээр онцгой авъяас мөн. Миний мэдэхэд чухамхүү ийм онцгой авъяас чадвар Тереза эхэд, Бакула Ринбүүчийд байсан. Би хэдийгээр Тантай захидлаар харилцаж байгаа ч Танаар дамжуулан надтай харилцахыг хүсч байгаа олон хүнд энэхүү ил захидлыг мөн адил давхар илгээж байгаа юм. Тэд Та бид хоёрынбуруу ярьсан”-ыгзөв ойлгоосойгэж хүсч байна.

Энэ завшааныг ашиглан нэг юмны тухай тодорхой хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэр юу вэ? гэвэл хэдийгээр Элбэгдоржтонгууд олон түмнийг айлгаж, улс төрийн өрсөлдөгчдөө хилс хэргээр орон шоронд оруулснаар өөрсдөө нэг ёсныхүний зовлонгоор жаргажбайгаа ч хүмүүсийн айх нь нэг л мэдэхэдхэвийн массын хэмжээнээс хэтэрч”, айдас биш харин түүний ерөндөг буюу зориг болж хувирахдаа л хувирна. Ард түмэн айхаасаа айдаг болно. Ичдэг болно. Айж байсандаа гэмшинэ. Айхаа больё гэсэн сонголтоо хийнэ. Тэр болтол нь Та бид мэтийн хүмүүс айхгүй байж болохыг үзүүлж харуулж байх хэрэгтэй.

Саяхан зуун жилийнх нь ойг дэлхий даяар тэмдэглэсэн, АНУ-ын иргэний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Роза Парк хэмээх нэртэй, хар арьстай нэгэн эмэгтэй тэртээ олон жилийн өмнө айхгүй байхын үлгэр жишээг хүмүүст үзүүлж, тэртээ тэргүй шударга бус явдлын эсрэг тэмцэхэд бэлэн болж, тоо ньхэвийн массын хэмжээнээс хэтэрсэнбайсан олон түмнийг зоригжуулж, тэд шургуу тэмцсэнээр АНУ-д арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг баталгаажуулсан хуулийг хүчингүй болгуулж чадсан байдаг. Тэр эмэгтэй автобусан дотор сууж байхдаа цагаан арьстанд суудлаа тавьж өгөхөөс татгалзсан учир цагдаад баривчлагддаг. Цагдаа түүнийг айлган сүрдүүлсэн байдаг. Гэхдээ тэр эмэгтэй нэг ёсныайхаа авдрандаа хийсэнбайсан тул цагдаагаас айгаагүй ажээ. Харин цагдаа, шүүх олон түмний эгдүүцэл, эсэргүүцлээс айж, түүнийг сулласан байдаг. Хожим түүнээсТа яагаад баривчлагдахаасаа айгаагүй юм бэ?” гэж асуухадБи дандаа айсаар байгаад миний айдас хэвийн хэмжээнээс хэтэрсэн тул зориг болж хувирсангэж хариулсан байдаг. Түүний тухай зарим хүнРоза Парк автобусны суудал дээрээ босолгүй сууж байснаараа шударга бус явдлын эсрэг тэмцэлд зориглон өөрөө ч боссон, бусдыг ч босгосон”  гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ түүхээс харахад айлгах тусам олон түмэн айхаа болино гэдэг нь хөдөлбөргүй үнэн ажээ.

Сайн сайхан нийгмийг хэзээ ч айдсаар бүтээж чадахгүй. Гитлер, Сталин аль аль нь өөрсдийнхөө ойлгож байснаарсайн сайхан, шударга нийгэм”-ийг айдсаар байгуулах гэж оролдсон. Алиных нь ч хэрэг, зорилго бүтээгүй. Харин яагаад ард­чилал дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байна вэ? гэвэл ардчилал айдас дээр биш, харин хүмүүс, хүн бүрийн зориг дээр тогтдог учир гэж хариулвал буруудахгүй.

 

Долоо. БОБ ДИЛАН БА ЖОН ЛЕННОН

Боб Дилан амьдралынхаа түүхийн нэг хэсгийг “Chronicles: Volume one”буюуЦаг тооллын бичиг. Нэгдүгээр ботьгэсэн бүтээлдээ бичсэн байдаг. Уншихад сонирхолтой ном. Түүнийг өнгөрсөн зууны дунд үе, сүүлийн үеийн иргэний эрх чөлөөний хөдөлгөөний нэгэн том төлөөлөгч, түүний шүлэг зохиол нь Барууны уран бүтээлчдийн уран бүтээл, сэтгэл санаанд ихээхэн том нөлөө үзүүлсэн гэж үздэг. Ямар сайндаа алдартБитлзхамтлагийн нэгэн од болох Жон Леннон хүртэл түүний тухайБурханхэмээх дууны шүлгэндээ нэрээр нь бичсэн байхав дээ.

Бурхан / Жон Леннон/

Өвчин зовлон тохиолдоход бид

Өөрсөддөө Бурхан бүтээж шүтдэг.

Дахин хэлье:

Өвчин зовлонтой учрахдаа бид

Өөрсөддөө Бурхан олж шүтдэг.

Даан ч одоо би

Илбэнд итгэхээ больсон

И-цин номонд итгэхээ больсон

Эртний Библи сударт итгэхээ больсон.

Таро хөзөрт ч итгэхгүй

Тамд унасан гэх Гитлерт ч итгэхгүй

Тэнгэрт хальсан гэх Есүст ч итгэхгүй ээ.

Буудуулсан Кеннедид итгэхгүй

Будда багшид ч бас итгэхгүй.

Тарнийн ёсонд итгэхгүй

Гита номонд бас итгэхгүй

Йогын сургаалд итгэхгүй

Ноёдод бол бүр ч итгэхгүй.

Элвист итгэхээ больсон

Циммерманд итгэхээ больсон

Битлзд ч итгэхээ больсон.

Би одоо өөртөө л итгэнэ

Бас Йокодоо итгэнэ

Бодит байдал ердөө л энэ.

Зүүд, мөрөөдөл дууссан

Зөв, бурууг нь би хэлж мэдэхгүй.

Мөрөөдөл өчигдөр дууссан

Мөргөх шаардлага алга болсон

Мөрөөдөмтгий байхаа би больсон.

Далайн гахай байснаа

Дахин төрсөн би.

Битгий гайхаарай найзууд минь

Би одоо л Жон болсон.

Зүүд мөрөөдөл дууслаа

Зүгээр л тууштай амьдарцгаая.

Энэхүү гүн гүнзгий утга санаа бүхий шүлгэнд гарч байгаа Циммерман бол Боб Диланы жинхэнэ нэр нь юм. Харин энэ шүлгийн тухайд бол олон далд утга санааг агуулж байгаа бөгөөд хамгийн ил байгаа санаа нь хүн өөртөө итгээгүй байхдаа буюу бүрэн бүтэн хүн болоогүй байхдаа өөр олон хүнд, номонд, юманд итгэж байдаг. Ялангуяа өвдөж зовож байхдаа. Өвдөж зовно гэдэг бол өөртөө итгээгүй, бүрэн бүтэн хүн болоогүй хүний бие нь ч, сэтгэл нь ч эмзэг хэврэг байдаг тул сав л хийвэл шууд болон шууд бус утгаараа бие нь ч өвдөж, сэтгэл нь ч шаналж байдаг аж. Тийм учир өөр олон юманд итгэдэг. Гэтэл хэдийгээр тэр бүхэнд бүг­дэд нь итгэж байгаа мэтээр дотроо бодож, өөрийгөө хуурч байдаг ч үнэн хэрэг дээрээ алинд нь ч үнэн сэтгэлээсээ итгэдэгг­үй. Харин өөрөө өөртөө итгэлтэй болсноор буюу бүрэн бүтэн хүн болсноор тэрхүү хуурамч олон итгэлээс салж, эхлээд өөртөө дараа нь аль нэгэнд нь итгэлтэй болно. Аль нэгэнд нь итгэлтэй болно гэдэг бол хожим бусдад нь бас итгэлтэй болно гэсэн үг. Ийм үйл явц хүний амьдралд олон дахин тохиолдож болно. Тэр утгаараа энэ дууны шүлгэнд нэг ёсны эцэс төгсгөлгүй үйл явцын тухай өгүүлжээ. Энэ шүлэг дуусдаггүй үйл явцыг өгүүлсэн, өөрөө дуусаагүй, дуусдаггүй шүлэг гэж хэлж ч болно.

 

Найм. БУСДЫН НҮГЛИЙГ ҮҮРЭХ ДАВХАР НҮГЭЛ

Та бид хоёрын яриа бүрэн бүтэн хүн болохын тухай сэдвийг хөндөж байна. Бүрэн бүтэн хүн болоогүй хүн бусдын үгээр амьдардаг. Энэ тухай Жон Ленноны шүлэгт ч далд байдлаар өгүүлжээ. Бусдад итгэж байгаа нэрээр бусдын үгээр амьдарч, буруу зөв юм хийснээ ялгах чадваргүй байж, “зөв юм бол азных, буруу юм бол би хийе гэж хийгээгүй, тэр хүн хэлсэн учир би хийсэн юм чинь ёр нь надад халдахгүйгэж өөрсдийгөө хуурдаг тухай ярьж байна. Өөр хүнээр дамжуулан өөрийн хорон муу санааг хэрэгжүүлж байгаа хүн ч гэсэн би өөрөө хийгээгүй учир надад энэхүү муу хэргийн ёр нь халдахгүй гэж бас өөрийгөө зөвтгөнө. Ингэж энэ хоёр хүн амьдралыг, нүгэл үйлдэж байгаагаа аргалах, хуурч мэхлэх гэж оролдоно. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэр хоёр хоёулаа нүгэл үйлдэж байгаа бөгөөд түүний дотор бусдын үгээр муу юм хийх нь хамгийн аймшигтай нүгэлд тооцогддог.

Хүн хэмээх амьтан тэртээ тэргүй хорвоод мэндлээд хүн болох гэж алдаж онож, будилсаар яваад багагүй нүгэл хийдэг. Дээр нь бусдын муу үйлийг шаардсаных нь дагуу хэрэгжүүлэх нь тухайн хүнд давхар нүгэл болдог. Нүглээс яаж зугтах вэ? гэсэн асуулт тавигддаг. Ном шашинд номлосноос үзэхэд хариулт нь энгийн байдаг. Гэхдээ энгийн гэдэг нь амархан гэсэн үг биш. Бурхан хүнд асар их эрх буюу өөрөө сонголт хийх эрхийг өгсөн байдаг ажээ. Хүн өөрөө сайн, эсхүл муу үйл хийхээ сонгох эрхтэй байдаг гэсэн үг. Тэр эрхээ хэрхэн эдэлснээс нүгэл, буяны аль нэгийг сонгох нь шалтгаална.

Хэдийгээр нүгэл хийх нь буруу ч хүн ухамсартайгаар нүгэл хийсэн бай­хад наад зах нь нүгэл, буяныг ялгаж байна гэсэн үг, хожим гэмших, сэтгэлийн савааугаахзэргээр нүглээ наминчилж, засаж залруулах боломжтой бай­даг. Харин нэгэнт ийн­хүү өөрт нь сонгох эрх олгогд­соор байхад бусдын шахалтаар нүгэл хийнэ гэдэг бол тухайн хүн нүгэл хийснээ өөрөө ойлгохгүй, ойлгохгүй учир хожим нь хэзээ ч гэмшихгүй, тэр чигээрээ нүглээ үүрээд яв­на гэсэн үг. Тэгэхээр наад зах нь ямар нэгэн юм хийхдээ өөрөө ухамсартайгаар сонгож хийж байх хэрэгтэй. Цаашилбал сонголтоо зөв хийж сурах, ингэснээр нүгэл хийдэггүй болох шаардлагатай. Энэ тухай А.СолженицыныГулаг ольтрогномонд сонирхолтой эргэцүүлэл байдаг билээ.

Чингэж чаддаг болохын тулд хүн бүрэн бүтэн хүн болох ёстой. Өөртөө итгэлтэй болох хэрэгтэй. Дараа нь бусдад итгэдэг болох хэрэгтэй. Харин хүн бусдын шахалтаар буруу юм хийгээд сурчих юм бол хэзээ ч сайн үйл хийж чадахгүй. Хэзээ ч бүрэн бүтэн хүн болж чадахгүй гэсэн үг. Энэ бол давхар нүгэл хийж байгаагийн бас нэгэн аймшигт тал мөн.

Монголчуудүг олдож үхэр холдлоогэдэг. Ярианыхаа эхнийхийг ингээд өндөрлөе. Таны захидалд хөндсөн зарим асуудлаар санал бодлоо солилцоход ийм байна. Би энд хэн нэгнийг муулахыг огт бодсонгүй. Та бид хоёр нэг нэгэндээ үзэл бодлоо тулгаж байгаа биш, санаа бодлоо чөлөөтэй солилцож байгаа гэж ойлгож байна. Эрүүл саруул сэтгэдэг бүх хүн мөн адил тэгэж л хүлээж авна бизээ. Зарим асуудлыг энэ удаад хөндсөнгүй орхилоо. Яриагаа дуусгахгүй нээлттэй үлдээе. Монголчууд маань Элбэгдорж болон түүний утсан хүүхэлдэйнүүдэд дандаа элэг бариулахгүй байхаа. Би хэзээ нэгэн цагт эндээс гарч, Тантай эхэлсэн яриагаа үргэлжлүүлнээ. Танд сайн сайхныг хүсэн ерөөе. Энэ ялдамд бүх хүнд сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Хүндэтгэсэн Н.Энхбаяр

2013 оны хоёрдугаар сарын 25

401 дүгээр хорих анги

 

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

Өчигдөр 11 цаг 53 мин
ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөрийг томилохоор болжээ

ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөр ажиллана

Өчигдөр 11 цаг 47 мин
Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

Өчигдөр 11 цаг 13 мин
Бан Ги Мун: Уур амьсгалын өөрчлөлт хэт хурдтай явагдаж байна, бидэнд хүлээх цаг байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025–Уур амьсгалын өөрчлө

Өчигдөр 06 цаг 00 мин
34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатараас асуусан онцлох асуултууд

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох процесс өчигдөр

Өчигдөр 06 цаг 00 мин
Хувьдаа 3000 вагонтой, төмөр замаа төрдөө бэлэглэчихсэн сайд салбараасаа юу хулгайлах вэ?

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд концесс бэлэглээд л, хариуд нь сайд нь Ерөнхий

Уржигдар 19 цаг 15 мин
Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

Уржигдар 13 цаг 20 мин
Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

Уржигдар 13 цаг 13 мин
О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

Уржигдар 13 цаг 06 мин
Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

Уржигдар 13 цаг 00 мин