Ж.Бадамбазар: Байлдааны гранатыг цэнэгтэй  холбох дадлага хийх үеэр дэлбэрсэн

2017-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан хэрэг өчигдөр /2017.04.11/ 18:00 цагийн үед гарсан. Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар мэдээлэл өгөхдөө “Зэвсэгт хүчний анги салбарууд ЗХЖШ-ийн батлагдсан 2016-2017 оны батлагдсан сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу хээрийн сургалт дадлага, байлдааны буудлага, харвалт хийгдэж байгаа. Бүх анги салбарууд энэ сургалтынхаа төгсгөлд командлалын болон төгсгөлтийн шалгалтууд авагддаг. Зэвсэгт хүчний сургалтын төв буюу Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид ЗХ-ний 350 дугаар анги байлдааны буудлага хийх бэлтгэлээ хангах явцад 17.40 минутын явцад осол гарсан. Ослын шалтгааныг тогтоохоор шуурхай комисс ажиллаж байна. ЗХЖШ, Батлан хамгаалах яам, цэргийн төв эмнэлэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Сургалт бэлтгэлийн явцад байлдааны гранатыг цэнэгтэй  холбох дадлага явагдаж байсан. Энэ дадлагыг ахмад Н явуулж байхад тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна. Гранат дэлбэрэх явцах ахлагч А, Н хоёр газар дээрээ нас барсан. Бусад найман хүн шархадсан байдалтайгаар цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж ирээд шаардлагатай эмчилгээнүүдийг хийж байна” гэлээ.

Харин Цэргийн төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар “Осол болсон даруйд сургалтад гарч байсан эмч нар яаралтай тусламж үзүүлсэн. Одоогоор эмчлүүлэгсдийн биеийн байдал тогтвортой байна” гэсэн мэдээллийг өгөв. Энэ талаар албан ёсны мэдээллийг өнөөдөр 10:00 цагаас ЗХЖШ-аас өгөх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12