
С.САРУУЛ
Өнөөдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 18.00 цагийн орчим Төв аймгийн Алтанбулаг сум дах Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд дадлага сургууль хийж байсан цэргүүдийн гранат дэлбэрч хоёр хүн нас барж, долоон хүн шархадсан байна. Одоогийн байдлаар ЗХЖШ болон ЦЕГ-аас шуурхай тусгай бүлэг ослын газарт ажиллахаар томилогдоод байгаа аж. Амиа алдсан цэргүүд 350 дугаар ангийнх байсан байж магадгүй гэсэн мэдээлэл байна.
Эх сурвалж: www.polit.mn