Уушгигүй Монгол

2017-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Уушги. Агаараар тэжээгддэг амьд биетийн гол эрхтэн. Хүнээр бол цээжний хөндийд зүрхтэй хамт байрлаж амьсгалын солилцоог зохицуулан дамжуулах гол эрхтэн гэгддэг. Хүний ам хамраар орсон хүчилтөрөгчөөр баялаг агаар мөгөөрсөн хоолойгоор дамжин хоёр тийш урсаж уушигний зах хязгаар бүрт очино. Тэндээсээ судсанд нэвчин зүрх рүү очно. Зүрхээр шахагдан хүчил төрөгч бүхий цусаа эд эрхтэн бүрт хүргээд оронд нь нүүрсхүчил бүхий цусаа уушгаар дамжуулан гадагш ам, хамраараа гаргадаг ерөнхий үйл ажиллагаатай. Амьтанд ч мөн ялгаагүй, амьдралыг нь тэтгэгч гол хүч.

Монгол Улсын хэмжээгээр халдварын бус өвчлөлийн нэгдүгээрт амьсгалын замын өвчлөл байдаг. Амьсгалын замын цочмог халдвар буюу ханиад, тмоуу энэ цаг үед хамгийн олон хүнийг хамран өвчлүүлдэг. Хүйтний улирал эхлэхэд хүүхэд, хөгшидгүй ханиад хүрдэг нь энгийн үзэгдэл болсон. Энэ нь цаагуураа уушгины үйл ажиллагаанд нөлөөлж, энэ эрхтний өвчлөл нэмэгдэж байгаагийн нэг илрэл.

Уушгины өвчлөл зөвхөн ханиадаар зогсохгүй. Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэн уушгины өвчлөл хурц хэлбэрт шилжих болсныг эмч мэргэжилтнүүд онцлох боллоо. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын эхний 10-т Улаанбаатар жагсч, Улаанбаатар дахь агаарын бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээ 5-10 дахин нэмэгдсэн нь хүний бие махбодь, тэр дундаа амьсгалын эрхтэнд хэрхэн нөлөөлдгийг төсөөлөхөд хялбар. Агаарын ийм бохирдолтой нөхцөлд амьдарч буй ямар ч хүний уушги гэмтэх, амьсгалын замын өвчнөөр өвчлөх, гуурсан хоолойн цочмог үрэвсэл, архаг үрэвсэлтэй болох, гуурсан хоолойн багтраа, ууршгины архаг бөглөрөлт, уушгины хатгаа хүндрэх гээд уртаас урт өвчлөлийн сууриуд тавигддаг байна. Энэ дундаас гуурсан хоолойн цочмог үрэвсэл, гуурсан хоолойн багтраа жил ирэх тусам нэмэгдэж байгааг эмч нар анхааруулж байна. Тэр ч бүү хэл монголчуудын нас баралтын шалтгааны зургадугаарт уушгины архаг үрэвсэл эрэмбэлэгддэг ажээ. Тэгвэл 2030 он гэхэд нас баралтын шалтгааны дөрөвдүгээрт жагсах прогнозыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага танилцуулжээ. Монголд үүнээс ч дор нөхцөл бий. Сүүлийн үед уушгины хавдрын тохиолдол ч нэмэгдэх болжээ. Өмнө нь жилд 12-15 хүн уушгины хавдартай гэж оношлогддог байсан бол өнөөдрийн байдлаар долоо хоногт 16-17 хүн уушгины хавдар гэсэн аймшигт оношийг сонсдог болохыг Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлэв.

Нэг ёсондоо хүний амьдралыг тэтгэгч хамгийн гол эрхтэн болсон уушгины өвчлөл монгол хүнд ямар аюул заналхийлэл болж, тэр аюул нь хэрхэн томорч байгаа нөхцөл байдал энэ. Мэдээж энэ өвчлөлийн үндсэн шалтгаан агаарын бохирдол. Тэр дундаа утаа. Мөн иргэдийн өөрсдийн эрүүл ахуйг сахих байдал ч нөлөөтэй. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд уул уурхай хөгжсөн аймгуудын иргэдэд ч амьсгалын замын өвчлөл нэмэгдэх болжээ. Уул уурхайн тоосжилт амьсгалын эрхтэнд нөлөөлөх болсон байна.

Зөвхөн хүн ч бус. Монголчуудын амь амьдралын баталгаа, эх үүсвэр болсон мал аж ахуйд ч уушгины гэх тодотголтой өвчлөлүүд заналхийлэх болж. Үүний гол шалтгаан нь уул уурхай. Уул уурхайн хайгуул, олборлолт явуулдаг аймаг, сум бүрт малынх нь уушги гэмтэх болсныг захын малчин л өгүүлэх болов. Үүний жишээ ч манайд бий. Дорноговь аймагт уран олборлосноос үүдэж малын үр төл гажигтай төрөхөөс эхлээд уушгины өвчлөл байдаг л зүйл мэт болсон гэх. Дорноговиор зогсохгүй Дорнод, Өмнөговь, Төв аймгийн малчид яг л энэ зовлонг хэлэх болжээ. Уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн тоосжилт, бохирдолтой ус зэрэг нь малын амьсгалын эрхтнийг хамгийн түрүүнд нөлөөлж байна. Ингэж өвдсөн малын тарга тэвээр муудах, хүнсэнд хэрэглэхдээ уушгийг шууд хаядаг болсныг малчид хэлнэ лээ.

Ерөөс Монгол Улсаар овоглож буй хүн, мал нь уушгигүй болж гүйцэх нь. Хүн амьтны амьдралыг тэтгэдэг гол эрхтэн хүний үйл ажиллагаанаас болж өвчлөх, муудах болсон гашуун түүх үргэлжилсээр л байна. Хүн бид өөрсдийгөө хордуулах хорт утаа, уул уурхайн тоосжилтоо “үйлдвэрлэсээр” зөвхөн өөрсдөө ч хэдэн зуунаар амин зуулга болгож ирсэн малдаа ч халдаасаар байна.

Эх сурвалж: www.polit.mn

Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

11 цаг 18 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

23 цаг 16 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

23 цаг 16 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Уржигдар 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Уржигдар 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Уржигдар 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Уржигдар 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Уржигдар 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Уржигдар 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Уржигдар 06 цаг 00 мин