Найруулагч Ё.Балдан 40 жилийн дараа СТА боллоо

2017-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Найруулагч Ёндонжамцын Балдангийн “Тайзны орон зайн хөдөлгөөн” ном уншигчдад хүрлээ. Тайзны урлагийн оршин байх учир, хэв маяг, онцлог, туйлын зорилго зэрэг олон утгыг онолын талаас нь сонирхолтой хэлбэрээр номд өгүүлжээ.  Тус бүтээлийг “Бадрангуй урлаг” ТББ, “Сити” их сургуулиас дэмжин хэвлэн гаргасан бөгөөд номын редактораар орчуулагч Н.Пүрэвдагва ажилласан юм.  Бүтээлийн нээлтэд БСШУСЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Болд, “Сити” их сургуулийн захирал Ц.Байгалмаа, “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид болон “Бадрангуй урлаг” ТББ –ынхан оролцож, Монголын урлагийн салбарт төрөн гарч буй цоо шинэ бүтээлийг баринтаглан авлаа. Мөн энэ үеэр урлагийн салбарт 40 гаруй жил зүтгэсэн номын зохиогч  Ё.Балдан Соёлын тэргүүний ажилтан боллоо. БСШУСЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Болд түүний шагналыг гардуулах үеэрээ “Олон жил даруухан амьдарсан энэ хүнийг гаргаж ирсэн “Бадрангуй урлаг” ТББ –ынхандаа баярлалаа.  Төр засаг таны хичээл зүтгэлийг мартаагүй. Харин та уран бүтээлээ их даруухан хийж иржээ. Дахиад олон ном бүтээхийг хүсье” хэмээв. Найруулагч Ё.Балдангийн гараас олон хүний гавьяат болсон бөгөөд түүний шавь “Сэлэнгийн долгио” чуулгын дуучин Э.Дагийсүрэн, Ө.Бямбасүрэн нар ирж багшдаа баяр хүргэлээ.  “Бадрангуй урлаг” ТББ-ын төлөөлөл номын редактор Н.Пүрэвдагва “Балдан маань жил гаруйн өмнө энэ номыг гуравны нэгтэй тэнцэх материал цуглуулаад ном болгох зорилготой над дээр ирж байлаа. 

Тэгээд би “Өөрөө яасан харамч хүн бэ хэмээн хошигноод. Жаахан баяжуулаад ир гэж хэлж байсан. Гэхдээ ийм хэмжээний бүтээл болгоод ирнэ гэж бодоогүй. Энэ ном урлагийн сургуулийн оюутнууд болон уран бүтээлчдэд хэрэгтэй гарын авлага болж чадсан” гэж байна. Тайзны урлагийг “Урагшлах хөдөлгөөн”, “Үйлдэх хөдөлгөөн”, “Буцах хөдөлгөөн”, “Нөхцөлт илэрхийллээс цааших хөдөлгөөн” зэрэг хэсгүүдэд хуваан задлан шинжилснээрээ түүний ном онцлог болжээ.  Тэрээр 40 гаруй жил Монголын тайзны урлагт зүтгэсэн туршлага, ур чадвартаа үндэслэн энэ өвөрмөц өнцгийг олж харан бүтээлээ туурвисан байна. Ингэснээр  урлагийн сургуулийн оюутнууд тайзны орон зайн хөдөлгөөн гэдэг чиглэлээр уншиж судлах нэгэн бүтээл нэмэгдэж байгаа юм. Номын зохиогч Ё.Балдан 1967 онд УБДС-ийн кино драмын ангийг төгсөж, тухайн цаг үеэс эхлэн Сэлэнгэ аймгийн театр, соёл урлагийн байгууллагад найруулагч, уран сайхны удирдаач зэрэг ажил хийж иржээ.  “Кант” Ё.Балдан гэдэг хочоор нь үеийнхэн нь болон уран бүтээлчид түүнийг андахгүй.  Монголын урлагийн байгууллага ялангуяа Сэлэнгэ аймгийн театр, урлагийн байгууллагын хөгжлийг найруулагч маань 40 гаруй жил тодорхойлж ирсэн байдаг.   Тэрээр энэ хугацаанд Ш.Цэрэнгийн “Дөл бадарсан ширэнгэ”, Д.Намдаг “Сандралт арав хоног”, М.Бажиевын “Сэтгэлд харвасан туяа” зэрэг жүжиг, мөн Сэлэнгийн долгио чуулгын уран сайхны удирдаачаар 2000 оноос ажиллаж байхдаа “Нууц товчоо” зохиолоос сэдэвлэсэн “Эрсэн хүнээ оллоо” туульсын хэлбэрт тоглолтоороо шилдэг бүтээлийн шагнал авч байжээ.   “Бадрангуй урлаг” ТББ нь “Урлагийн номын сан” цувралын хүрээнд “Театрын өндөр ээж”,  “Жүжигчин, найруулагчийн уран чадвар”, “В.Э.Мейерхольд намтар захидал өгүүлэл”, “Питер Брук- Хоосон орон зай”, Ёжи Гротовски “Ядмаг театраас хөтлөгч урлаг руу”, “Хөдөөх найруулагч Чимэддоржийн Ганхуяг”,  “Найруулагч багш Лайхансүрэнгийн Лхаасүрэн” зэрэг бүтээлийг уншигч олноо хүргээд байгаа.  Эдгээрийг залган найм дахь бүтээл нь Ё.Балдангийн  “Тайзны орон зайн хөдөлгөөн”  ном юм.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12