2008.7.3-нд хэн юу ярив-2: Ц.Ганхуяг: ”Өнгөт хувьсгал” хийх гэсэн оролдлого л байсан болов уу

2017-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Түрүүч нь 

2008.7.3-НД ХЭН ЮУ ЯРИВ-1: Н.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хувьд зөв зүйтэй гарц олохын тулд хамтран ажиллая гэж уриалж байна

2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-д суудалтай намуудын удирдлагуудтай мөн оны долдугаар сарын 3-нд хийсэн зөвлөлдөх уулзалтын тэмдэглэлийг ямар нэг засваргүйгээр цувралаар хүргэж байна.

 

Н.ЭНХБАЯР: -За. Өөр? Тойрохуу, нарзөвтойрчихуу, Оюундаргаярихуу?

С.ОЮУН: -За. Би товчхон мэдээлэл өгье гэж бодож байна. Өглөө Дорнод аймагт манай Зоригт гишүүночоодбастойрогдээрээдахинтоололтявуулаххүсэлт тавьсан л даа, тодорхой үндэслэлүүд байсан учраас тойргийн хороонд. Тэгээд бөглөөгүй саналын хуудсууд маш их хэмжээгээр олдоод, тэгээд газар дээр нь цагдаа дуудаад үзлэг хийж байсан чинь бас битүүмжилсэн, бөглөчихсөн саналын хуудсууд олдоод, тэр нь одоо аваад, хулгайлж байсан юмуу, яаж байсан юм. Тэгээд тэрэн дээр ямар ч байсан цагдаа, прокурор очоод үзлэг хийгээд хяналтаа тавьжбайгаа. Өргөдлөө бол гаргасанбайгаа. Энэ тойргийн хороон дээр болсон явдал юм билээ. Ямар ч гэсэн нягтлах ёстой. Зүгээр нэг газрааснөгөө газар руу шилжүүлэх гэж байсан юмуу, одоо бол энэ чиньтойрог дээр бүх л хуудаснууд битүүмжлэгдээд, хөдөлгөөнгүй байхёстой шүүдээ. Эсвэлтэндээс бас хулгайлаад явж байсан юм уу? Тэгээд бөглөөгүй байснаа бөглөсөн нь бас олдсон байна л даа. Тэгэхээр түүн дээр ямар ч байсан энэ мэдээллийг өгөөд, үүнийг бас нягталж байгаа. Түүндээр шалгах хүсэлт тавьчихсан байгаа гэдгийг би бас хэлье гэж бодож байна.

Ц.ГАНХУЯГ: -Бинэмэхүү?

Н.ЭНХБАЯР: -Саналынхувьд, заГанхуяггишүүн.

Ц.ГАНХУЯГ: -Тэгэхээрер нь бол яахав зүгээр ингээд өнгөц харж байхад энэ дээр манай хүчний байгууллагууд болвол нарийн хяналт, мэдээлэлтэй байгаа байх л даа. Тийм учраас тийм хэмжээнд ярих бололцоо гэж байхгүй л дээ. Зүгээр "өнгөт хувьсгал" хийх гэж оролдсон оролдлого л байсан боловуу гэж бодож байна.

Үнэхээр Үндсэн хуулийнхүрээнд эв эеийг хичээгээд ингээд ажиллах саналыг дэмжижбайна. Ерөнхийлөгчийн дэргэдтэр зөвлөлдөх зөвлөлч юм уу байгуулаад, тэр хүрээндээбас яриа хэл цааш нь явуулах хэрэгтэй болов уу. Өнөөдөр шууд миний санаагаар бүх асуудал шийдэгдэхгүй болов уу л гэж ойлгож байнал даа. Маргаантай юмзөндөө байгаа.

Эцсийн эцэстсонгуулийг зарласан байгууллага, өнөөдөр хүчин төгөлдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа Улсын Их Хурал л тоймтой хариухэлэх болов уу гэж найдаж байгаа. Үүнийг үнэхээр тал талаас нь сайн ярилцаж, үнэхээр сонгуулийн систем болохгүйбайсан юм уу, юунь болохгүйбайсан юм ? маш их зөрчлүүд яригдаж байгаа шүү дээ. Хамгийн наад зах нь Сонгуулийн ерөнхий хороо бол туйлын хариуцлагагүй ажилласан. Би хоёрхон жишээгээр аваад үзэхэд Дээд шүүхийн тайлбарыг үлтоож, өөрсдөө хуулийг тайлбарласан. Мандатынтоогоор дугуйлна гэж ийм мэдээлэл, нэг ёсны ухуулах хуудсыг орон даяар тараасан байгаа. Хаана хаана, хэдээр дугуйлахвэ ? гэдгийг бүр тойргоор нь заагаад өгчихсөн.

С.ОЮУН: -Саналынхуудасдээрбиччихсэн.

Ц.ГАНХУЯГ: -Саналааөгөхөд саналын хуудас дээрээ бас тэгээд биччихсэн. Сонгогчид саналаа өгөх үед яг тэр санал тэмдэглэх хайрцгийн ард тэр дээр нь бүр тэдийг дугуйлна гээд наачихсан. Өөрөөр хэлбэл сонгогчийн сонгох эрхэд нь халдсан. Нэг хүнийтөлөө , хоёр хүнийтөлөө ч саналаа өгч болно . Сонгогчийг ингэж албадаж, заавал чи бүтнээр нь дугуйлах ёстой шүү. Тэгээд үндсэндээ миний ойлголтоор бол бөөндье гэдэгюм чинь явчихлаа шүү дээ. Зарим намаас сурталчилгааихявсанлдаа.

Хоёрдугаарт, сонгуулийн санал тоолох цаг мөч ойртож байх үед Сонгуулийн ерөнхий хорооноос иргэний үнэмлэхтэй хүн бүр дуртай газраа очиж санал өгч болно гэдэг хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ингээд ерөөсөө 8 цаг хагас,9 цагаас хойш бөөн бөөнөөр нь автобусаар зөөсөн шүү дээ . Бүгдээрээ мэдэж байгаалдаа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Тийм. Мэдэжбайгаа.

Ц.ГАНХУЯГ: -Хэдэн зуугаараа овооролдсон. Гэтэл хуульдаа цаана нь тэр нэрсийн жагсаалтадтэр хүн байнауу , байхгүй байнауу , эсвэл тэнд иргэний хичнээн үнэмлэхнэг хүнд байж байгааг, бас иргэний үнэмлэхний заримыг нь зарим юмыг нааж өгөөд өөрчилчихдөг гэсэн ярианууд байна л даа. Тэгэхээр зөвхөн энэ хоёр фактаар аваад үзэхэд Сонгуулийн ерөнхий хороо болвол эхнээсээ энэ сонгуулийг будлиантуулсан.

Ийм байгууллага цаашдаа сонгуулийн асуудлыг ийм сонгууль боллоо гэдэг дүгнэлтийг Ерөнхийлөгчид оруулах ёс зүйн эрх байхгүй л гэж бодож байна л даа. Үүнийг үндсээр нь өөрчлөх ёстой. Үүнээсл хамагажилявахёстой. Ер нь энэ асуудлыг биднар аль ноднин ярьж байсан. Тэгэхэд хоёр нам хамгаалаад үлдсэн шүү дээ. Одоо энэ дээрээ эргэж дүгнэлт хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн хүрээнд үнэхээр чадамжтай төр, засгийг бид нар бүрдүүлэх ёстой гэсэн саналыг дэмжиж байна.

Н.ЭНХБАЯР: -За. Эхороннам.

Б.ЭРДЭНЭБАТ: -За. Бид энэ сонгууль маш их будлиантай, маргаантай, луйварын маягийн болсон гэдэг нь гарцаагүй үнэн. Энэ дээр сонгуульд оролцсон намууд бүгдээрээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. Тийм учраас сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй байна. Улсын Их Хурлын сонгуулийг бүхэлд нь дахинявуулах саналтай. Ингэхдээ сонгуулийн системийг өөрчилж өгөөч ээ гэсэн манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Чулуунбаатарын түрүүний өгсөн байр суурь манай намын байр сууриа.

Ернь сонгууль бол өнөөдөр зохион байгуулалттай сайхан болоод өнгөрчихлөө гэсэн, гэтэл өдөр болгон будлиан, маргаан ийм зүйл явагдсан. Сая ерөнхийдөөодоо болбас хэлжбайхшигбайна. Сонгуулиа одоо шийдэх юм бол нэг гэр бүлдээр олон хүн бүртгэсэн, дахин дахин сонгуулийн үнэмлэх өгсөн. Дээр нь жишээлбэл тойрог, хэсгийн хороог дайрч очоод тэр нөхдүүд хэд дахиж өгсөн иймэрхүү будлианууд гарцаагүй болсон, хязгааргүй гарсан. Түүнийг зохион байгуулсан гэж одоо нөхдүүд хэлж байна л даа. Тэгээд Сонгуулийн ерөнхий хороомаш муу ажилласан. Шаардлага тавьсан. Тэр шаардлагыг огтхон ч хүлээж ав аагүй. Тийм учраас өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэд ажлын хэсэг байгуулж, энэ зөрчил, маргааныг тогтоох нь гарцаагүй зөв гэсэнийм байр суурьтай байна. Ер нь гарахгарц нь өнөөдөр гарцаагүй ажлынхэсэг байгуулж, үүнийгтогтоох ёстой. Сүүлдээ саяын яриад байгааулс төрийн цуглааныгтеррорист үйл ажиллагаа, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэх, шатаах, дээр нь хүний амь насыг зохион байгуулалттай бүрэлгэх ийм үйл ажиллагаагиргэний байгууллагуудаар заавал тогтоохёстой гэж бид үзэж байна. Үүнийг өнөөдөр албан ёсоор тогтоосны дараагаар одоо өнөөдөр бол энэ асуудлыг бид нар ярих ёстой гэж ингэж. Мэдээж ийм сонгууль манай улсад урьд нь хэзээ ч болж байгаагүй. Мэдээж ард түмэн бүгд цочирдож байна. Өнөөдөр гудамжинд буу зэвсэгтэй, дээр нь онц байдал тогтоочихсон энэ үеэр Сонгуулийн ерөнхий хороо хүртэл телевизээр нэг талын сурталчилгаа хийгээд, сонгуулийнүр дүнг танилцуулаад л, өргөн барина, ийм дүнтэй байна гээд ярьж байгаа ньбас их тохирол муутай гэсэн шүүмжлэлийг хүмүүс ярьж байна. Сонгуулийг дахин явуулахнь гарцаагүйхэл амтай, будлиантай, ноцтой үйл ажиллагаанаас өнөөдөр гарах гарц нь гэж ойлгож байна.

С.ОТГОНБАЯР: -Дээрээсньнэмэхүү?

Н.ЭНХБАЯР:-За.

С.ОТГОНБАЯР: -Сонгуульд нэр дэвшиж оролцсон хүний хувьд яг бодит байдал дээр чухам юу болж өнгөрсөнбэ ? гэдгийг баримтаар хэлж ярихийм шаардлага байна гэж бодож байна л даа. Тухайлбал, "Сонгуулийн хууль" маш их зөрчигдсөн. Энэ Баянзүрх дүүрэг дээр 43 хэсгийн хороо байсан. Үндсэндээ бүхэлдээ тэнд хууль зөрчигдсөн. Төрийн албан хаагчид тэр тойрог, хэсгийн хороодод төрийн нэрийн өмнөөс ажил үйлчилгээ явуулж байгаа албан хаагчид оролцоод, тэр албан тушаалаараа нөлөөлөх асуудлууд маш их байсан. Тэгээд хууль хэрэгжүүлэх тал дээрээ үнэхээр учир дутагдалтай, нэг талыгбарьсан, давамгайлсан ийм үйлдлүүдийг үнэхээр хийж б айсан. За, тэгээд зөрчил гарч байгаа болгон дээр нь асуудлаа гаргаж ирж тавихад авч хэлэлцдэг юм ерөөсөө байхгүй. Тойргийн хороо, тэгээд Сонгуулийн ерөнхийхороонд шат дараалсан хуулийндагууасуудлуудаа, гарчбайгаазөрчлүүдийгарилгаач ээ гэдэг саналуудыг тавиад байхад ерөөсөө авч хэлэлцсэн юм байхгүй, хүлээн зөвшөөрч авч хэлэлцээгүй. Тийм учраас Сонгуулийн ерөнхий хороо, тойрог, хэсгийн хороонд ажилласан хүмүүс хуулийг маш ихээр зөрчсөн үйлдлүүд гаргаж байгаа нь тэр саналын хуудсыг бас бөөнөөр нь өгөөд я вж байсан, сурталчилгаа материалуудтайгаа хамт архи дарс тараагаад явж байгаатай гарч ирсэн илэрхий баримттай зүйлүүд байж байна. Тооллогын асуудал дээр үнэндээ ямар ч техник ажиллагааг зохицуулалт хийгээгүй учраас нэг хэсгийн хороонд ажиллаж байгаа ажилтан нэрийг нь дууддаг, нөгөө нөхөр тэнд сууж байгаад бичдэг. Тэгээд ажиглагчийг нь 5-10 метрийн зайд аваачаад тавьчихсан, тэндээс нэрийг нь буруу дуудаад байна шүү дээ гэхээр зэрэг босгодоггүй,"тэгвэл гар, зайл" гээд хөөгөөд байдаг. Бүх шатандаа ийм байдалд орсон. Отгонбаяр гэж дуудахыг Батбаяр гэж дуудсан гэдэг асуудал яриад байгаа нь үнэхээр тийм байдлууд гарсан. Тооны хувьд гэвэл хоёрт явж байсан хүн нэг рүүгээбараг дөхөж явсан хүмүүсдээрхоёрхон цагийндотормянга, мянгаараа орж ирж байгаа байхгүй юу, багцлагдаад. Тэр саналууд. Тийм учраасэнэ илэрсэн тэр саналын хуудсууд нөхөж хийсэн, тэр нэрийн жагсаалтаас авч бүртгэсэн бүртгэлүүд хүртэл хууль бүх шатандаа, бүх хэсэг дээрээ зөрчигдөөд. Энэ бүх асуудлыг баримттайгаар нь аваачаад тойрог, хэсгийн хороо, салбар хороон дээр нь аваачиж өгөхөөр зэрэг аваад дарчихдаг. Хуулийн хугацаанд ажлын 5 хоног дотор шийдээд явах бололцоог бүрдүүлчихсэн заалтууд байж байхад түүнийг авч хэлэлцдэггүй, хэрэгждэггүй. Ийм л байдалтай явж ирлээ. Нэгэнтээ хууль зөрчигдөж, булхай тай боллоо гэдэг асуудал улсын хэмжээнд бүх дүүрэг, тойргуудад гарсан учраас мэдээж хэрэг зөвхөн Улаанбаатар хотын хэмжээн дэх Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс гадна их олон хүмүүс асуудлаа тавиадявж байгаа юм билээ. Энэ тохиолдодд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөд, хуулийн дагуу явагдлаа гэдэг тийм хүлээн зөвшөөрөх бололцоо үнэхээр байхгүй байна л даа.

Яаж ч бодсон энэ хууль зөрчсөн байна. Тийм учраас саяын бусад намуудын ярьж байгаа саналтай нэг адил Ерөнхийлөгчийн дэргэдзөвлөл гаргаад, энэүүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад хяналт шалгалтуудыг бүгдийгнь хийгээд, сонгуулийн системийг өөрчлөх асуудалруу яаралтайорох нь зүйтэй байх гэж бодожбайгаа юм. Ийм томсгосонтойрог буюу томсгосонмажоритароор явж байгааасуудалдээр бэлтгэл муутай байсан.

Бүх хүмүүст Сонгуулийн ерөнхийхороо ямархуу журмаарэнэ сонгуулийг явуулах вэ? гэдэг зааварчилгааг ерөөсөө өгөөгүй. Тооллогын систем дээрээ

хүртэл өгөөгүй, ямар хэлбэрт ажиглагч нар байх юм, яаж нарийн бичгийн дарга нарнь орж, гарахюм? гэдгээ хэлээгүй. Дээрээс нь бүх тойрог, хэсгийн хороонд ажилласан энэ ажилтнууд бүгдээрээ худалдагдсан, бүхэлд нь бөөнөөр нь авсан баримтууд ч байж байгаа . Би баримттай юм ярьж байгаа . Тийм учраас холбогдох баримтуудыг нь, цаашилбал Сонгуулийн ерөнхий хороо тодорхой хэмжээнднь хуулийн хугацаанд хариу өгөхгүй бол хууль хяналтын байгууллагуудад өгч асуудлыг шийдвэрлүүлэх ийм зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа юм. Нэр дэвшиж байсныхаа хувьд болвол ийм зөрчлүүдтэй өдөр бүр тулгарч байлаа. Хүндрэлтэй байсан.

Тэгээдтөрийн албаны хүмүүс үнэхээр хууль сахиулах, хууль дээдлэх, хэрэгжүүлэхталдээрээ үнэндээ хариуцлагын шинж чанартай асуудал байдаггүй болчихсон юм байна гэдэг нь тэр үед л илүү их мэдрэгдэж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тэгээдэнэ сонгуулийн үр дүнгхүлээн зөвшөөрөхгүйгэж олон намуудынярьжбайгаатайнэгадилсаналбайжбайгаа.

Тухайлбал пропорционал систем рүү орж сонгуулийг явуулъя гэж тухайн үедээ бас яригдаж байсан. Энэ нь өнөөдрийн байдлаар томсгосон мажоритар системтэй аваад үзэх юм бол хууль өө рөө бид боловсруулж батлахдаа зөрчилдөөнтэй хуулиудыг боловсруулж баталжээ гэдэг нь үнэхээр илэрхий харагдажбайгааюм.

Өнөөдөр Улсын Их Хурлын бүх гишүүд, энэ сонгуульд оролцсон хүмүүсийм алдаатай хууль боловсруулж, бид нар батлаад, ийм юмыг хэрэгжүүлнэ гэж явж сонгуульдорсноо , хүндрэлтэй байдлаа өнөөдөр мэдэрлээ гээд бид өчигдөр, уржигдар ч яриад сууж байна л даа. Тийм учраас хүлээн зөвшөөрөх бололцоогүй гэдгээ хаа хаанаа ойлгож байгаа учраасэнд хуульэрх зүйн талын боловсруулалтад маш хурдан хутацаанд өөрчлөлт оруулах ёстой юм байна.

Сонгуулийн ерөнхийхороог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудал байна гэж, зайлшгүй шаардлагатай байна. Яагаад? гэвэл хуульд заагаагүй асуудлуудыгхэрэгжүүлж явсан. Түрүүн , энэ Ганхуяг сайдын хэлжбайгаагаар тулгалтх ийсэн. Сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн асуудал гарсан. Ерөөсөө саналын хуудас дээр 4 мандаттай гэх юм бол заавал 4-ийг дугуйл гээд орж ирэхээр нь шахаад байдаг. Чи зөвхөн манай намын 4-ийг дугуйл, бусад нь байхгүй шүү, тэгэхгүй бол чиний саналын хуудас хүчингүй болно гээд улайм цайм шахаад байдаг, ийм байдал бүхэлдээ үйлчилсэн. Үүний эх үүсвэрийг Сонгуулийн ерөнхийхороо тавьсан гэж үзэж байгаа юм. Саналын хуудас дээр тавьсан байгаа хайрцгуудын өмнө 4 мандат дугуйлна шүү гээд заачихсан байх жишээтэй. Ингээд Үндсэнхууль зөрчиж байгаа тохиолдолдэнэ сонгуулийн үр дүнг хүлээнзөвшөөрөх асуудалбайхгүйгэжүзэж байгаа. Энэ нь өөрөө шууд сонгуулийг удирдан зохион байгуулж байгаа хуулиар олгогдсон эрхээ хөсөрдүүлж, хуулийн дагуу ажиллаагүй Сонгуулийн ерөнхий хороо, тойрог, салбарын хороодуудтай шууд холбоотой гэж үзэж байгаа учраас Сонгуулийн ерөнхий газрыг бүхэлд нь өөрчилж, улс төрийн намуудын төлөөллүүдийг ижил тэгш хэмжээгээр оруулах юм уу , эсвэл хөндлөнгийн байгууллагуудын, намын бус хэлбэрээр зохион байгуулахажлыг сонгуулийнтөв байгууллагын хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байнагэжүзэжбайгааюм. Забаярлалаа. Ерөнхийлөгчөө, бүх баримтууд бичлэгээр, тэгээд холбогдох ямар хэмжээнд хууль зөрчигдсөн гэдэг нь тодорхой байгааг дахин гаргаж өгье гэж бодож байна.

Үргэлжлэл бий...

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

Өчигдөр 11 цаг 53 мин
ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөрийг томилохоор болжээ

ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөр ажиллана

Өчигдөр 11 цаг 47 мин
Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

Өчигдөр 11 цаг 13 мин
Бан Ги Мун: Уур амьсгалын өөрчлөлт хэт хурдтай явагдаж байна, бидэнд хүлээх цаг байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025–Уур амьсгалын өөрчлө

Өчигдөр 06 цаг 00 мин
34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатараас асуусан онцлох асуултууд

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох процесс өчигдөр

Өчигдөр 06 цаг 00 мин
Хувьдаа 3000 вагонтой, төмөр замаа төрдөө бэлэглэчихсэн сайд салбараасаа юу хулгайлах вэ?

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд концесс бэлэглээд л, хариуд нь сайд нь Ерөнхий

Уржигдар 19 цаг 15 мин
Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

Уржигдар 13 цаг 20 мин
Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

Уржигдар 13 цаг 13 мин
О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

Уржигдар 13 цаг 06 мин
Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

Уржигдар 13 цаг 00 мин