Ц.Шаравдорж: Номыг бичсэн бүх цаг үед бодит баримттай л ханьссан

2017-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавъяат хуульч Ц.Шаравдоржийн ““Дүр эсгэсэн ардчилал”-ын үеийн хэлмэгдүүлэлтийн золиос Намбарын ЭНХБАЯРном  монголчуудын гар дээр очлоо. Энэ номыг нэрт нийтлэлч, доктор профессор, СГЗ  Т.Баасансүрэн ариутган шүүжээ. Номын   нээлт өчигдөр болж  Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж явсан оюунлаг эрхмүүд, эрдэмтэн судлаач, зохиолчдоос гадна МАХН-ын гишүүд дэмжигчид хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр номын хуримд уригдсан зочид өнөө үеийн хэлмэгдүүлэлтийг баримт нотолгоонд тулгуурласан энэхүү номын талаар сэтгэлийн үгээ харамгүй хайрлалаа. “Түүхэн бүтээл туурвилыг улс төржүүлж болохгүй. Түүхийн цадиг гэж хүндэлж байх учиртайгэдгийг зочид онцолж байв. Мөн энэхүү ном академич, хуульзүйн шинжлэх ухааны доктор профессор С.НарангэрэлийнЗохиомол хэрэг буюу Намбарын Энхбаярын өмгөөлөгчийн тэмдэглэлномын дараагийн хэсэг болж, 2-3 жилийн зайтай гарч байгаа төдийгүй шилдэг хуульчид туурвиснаараа илүү үнэ цэнэтэй.

Тэр дундаа 1937 оны хэлмэгдүүлэлтийн аюулын хонхыг дэлдсэнээрээ түүхэн ач холбогдолтой гэдгийг нээлтэд ирсэн хүмүүс хэлж байлаа

Нээлтийн үеэр номын гол баатар МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяртай  Солонгос руу  утсаар холбогдсон юм. ТэрээрНомын нээлтэд цугларсан та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлье. Хэлмэгдүүлэлт бол яриад байх сэдэв биш. Гэхдээ ярихгүй байлаа гээд тасрахгүй учраас эр зориг гаргаж, хөдөлмөрч шударга зан чанараараа энэ номыг гаргасан Ц.Шаравдорж даргадаа чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Хэлмэгдүүлэлт бол аймшигтай үзэгдэл. Таван жилийн өмнө 600 цагдаа ирж баривчлах үед хүмүүс надад эргэлзсэн байж магадгүй. Одоо бол хэлмэгдүүлэлт байсан гэдгийг  ойлгосон байна лээ. Хөдөө орон нутгаар явж байхад хүмүүс хэлмэгдүүлэлт байжээ, та үүнийг давлаа  хэмээн урам хайрлаж байсан. Тангараг өргөсөн шүүгч, хуульчид захиалагчийн өгсөн тушаалыг биелүүлж байгаад маш харамсч сэтгэлээр унасан. Монголд шударга ёсыг бий болгохын тулд тогтолцоог нь өөрчлөхөөс өөр аргагүй. Солонгост  ч гэсэн ажилгүй залуус эх орондоо буцмаар байна гэдгээ хэлж байна. Тиймээс хэлмэгдүүлэлтийг дахин гаргаж болохгүй. Хүнд хэцүү үед хамт байсан хүмүүстээ, дэмжиж байсан ард түмэндээ  маш их баярладаг. Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй гэдгийг байнга мэдэрч явдагхэмээсэн юм. Дээрх номын талаар зарим хүмүүсийн сэтгэгдлийг хүргэе.

 

Нийтлэлч, доктор профессор, СГЗ  Т.Баасансүрэн: НОМЫГ ХӨДӨЛШГҮЙ БАРИМТ МАТЕРИАЛ НОТОЛГООНЫ ЦОМОРЛИГ ГЭЖ НЭРЛЭМЭЭР САНАГДСАН

-33 бүлэг 578 хуудастай энэхүү бүтээл 60-аад боть хавтаст хэргийг хагас жилийн турш уншиж судалж үр дүнд нь бүтсэн. Маш их баримт материал цуглуулж хуульзүйн үүднээс үнэлэлт дүгнэлт шинжилгээ хийж асар их хүч хөдөлмөр зориулсан байна. Ц.Шаравдоржийн мэдлэг боловсрол, мэргэжил нь хэрэгтэй холбоотой зүйлийг бүх талаас нь задлан шинжлэх бололцоог олгосон. Хууль эрхзүйн гүн гүнзгий задлал шинжлэл хийсэн энэхүү номыг  14 хоног уншиж редактор хийсэн. Гайхалтай олон нотолгоотой. Номын нэрийн дор хилс  зохиомол хэргийн талаар сурвалжилсан баримт нотолгоо гэсэн гарчиг байна. Үнэхээр тийм юм. Энэ номыг хөдөлшгүй баримт материал нотолгооны цоморлиг гэж нэрлэмээр санагдсан. Н.Энхбаярт зохиомол хилс хэргийг хэрхэн тулган хүлээлгэснийг энэ номоос толинд томруулан харах адилаар үзэх болно. Адал балмад үйл ажиллагаанд Үндсэн хууль болон бусад олон хуулийг хэрхэн бүдүүлгээр зөрчсөнийг хуульчийн хувьд гаргаж ирсэн нь номын үнэ цэнэ оршино. Ирээдүйн хуульчдад том гарын авлага боллоо гэж харж байна. Мөн 27 жилийн өмнө сайн сайхнаар эхэлж гажуудаж хазайсан дүр эсгэсэн ардчиллын мөн чанарыг нээн үзүүлжээ. МАНАН-гийн олигархи бүлэглэл, оффшорчдын ов заль башир арга нарийн механизмыг илчилж дэлгэсэн бүтээл болсонд олзуурхаж байна. Ингээд зогсохгүй хэргийг хэрхэн харж үнэлж байгааг нэртэй улстөрч нийгмийн зүтгэлтэн жирийн иргэдийн санал сэтгэгдлээр давхар баталгаажуулж өгсний үндсэн дээр гайхалтай гаргалгаа үнэлэлт дүгнэлтийг хийж өгсөнШударга үнэнийг эрхэмлэсэн хуульчийн нүдээр шүүрдэж мэргэжлийн өндөр төвшинд бичигдсэнээрээ онцгойрон ялгарсан.

 

Гавъяат хуульч Ц.Шаравдорж:  ХАВТАСТ ХЭРГИЙГ СУДЛАХ ТУСАМ ДААНЧ ДЭЭ ГЭМЭЭР СЭТГЭГДЭЛ ТӨРСӨН

 

-Номыг өлгийдөн авахад гүн туслалцаа үзүүлсэн бүх хүмүүстээ талархал илэрхийлье. Монголын нэн шинэхэн түүх хэлмэгдүүлэлтээр дүүрсэн. 1930-1940 өөд оны үеийн цус үнэртсэн хэлмэгдүүлэлт, 1990-д оны социализмын үеийн  хэлмэгдүүлэлт. Үүний дараа ардчилал хэмээх сайхан нийгэмд орсон чинь мөн л хэлмэгдүүлэлт үргэлжилж Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнээ хэлмэгдүүллээ. Монголын төрийг 44 жил удирдаж явсан агуу хүний хэлмэгдүүлэлтийн учир шалтгааныг олохоор ном бичиж байсан. Гэтэл дүр эсгэсэн ардчиллын үеийн хэлмэгдүүлэлтийг Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн нарын түүх бидэнд харуулж байна. Шүүх хурал, шүүгчдийн үлбэгэр байдал, улсын яллагчийн давуу эрх, ямар ч үнэнийг хэлээд хүлээж авдаггүй өмгөөлөгчийн байдал надад эргэлзээ төрүүлсэн. Тиймээс прокурорын архивт байгаа 60-аад хавтаст хэргийг үзэхээр зориглосон. Судлах тусам даанч дээ гэмээр сэтгэгдэл төрсөн. Сүүлдээ шүүгчид, прокурорын байгууллагууд ямар ч үндэслэлгүй хэрэг зохиодог болсныг үзээд гуниг харамсал төрсөн юм. Тиймээс олонд хүргэхээр шийдсэн. Энэ номыг бичсэн бүх цаг үед бодит баримттай л ханьссан. Цаана нь улс төр байгаа учраас миний хэлэх үг хийх үйлдэл гарцаагүй баримт нотолгоонд үндэслэх учиртай учраас зөвхөн бодит баримтыг л шүүсэн. Бодит баримт хэн нэгний хүсэл сонирхолд үйлчилж, цагийн аясаар хуучирч худалдагдахгүй учраас байсныг байгаагаар нь л бичсэн. Үнэнийг л энэ номоороо гаргаж тавихыг хичээсэн. Хэлмэгдүүлэлт бодитоор нүүрлэж, Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн нарыг зохиомлоор ялласан учраас хэзээ нэгэн цагт шүүх цагаатгана гэдэгт итгэлтэй байна.

 

Шадар сайд асан Ц.Оюунбаатар: ХХI ЗУУНЫ МОНГОЛЫН ХЭЛМЭГДЛИЙН БАРИМТАТ ТҮҮХ, ХАР НОМ

-Энэ номыг хараад баярлахаасаа илүү гуниг төрж байна. Энэ ном бол XXI зууны Монголын хэлмэгдлийн баримтат түүх, хар ном юм. Хуульзүйн нотолгоон дээр дүн шинжилгээ хийсэн бүтээл учраас түүхэн ач холбогдолтой. Монголынхоо төлөө хамгийн зүтгэсэн мөртлөө соёлт ертөнцөд байж болохгүй их хэлмэгдлийг амссан Н.Энхбаярын тухай ном юм. Номын цаад автор бол Монголын төр нийгэмд бугшсан олигархийн бүлэглэл, өнөөдрийн оффшорч, авлигачид юм. Цаг хугацаа үнэнийг гэрчилж удахгүйЦагаан ном”  гарна гэдэгт итгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хаана ч заагаагүй. Гэтэл Ерөнхийлөгчийн эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн түүхэнд байгаагүй зүйлээр хүнийг шийтгэж чаддагийг өнгөрсөн түүх харууллаа. Н.Энхбаярын аюултай хэрэг гэдэг бодит байдал дээр ямар хөгийн зохиол байсныг монголчууд харсан.

 

Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Жамъян: Н.ЭНХБАЯРЫГ  ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДҮҮЛЭХ ТАЛААР БҮГДЭЭРЭЭ ҮГЭЭ ХЭЛЖ, ГАРЫН ҮСЭГ ЗУРЪЯ

-Ц.Шаравдорж бол лут юм хийдэг хүн. Манай Дорноговийн толгой хуульч. Бид нэг нь сэтгүүлч, нөгөө нь хуульч учраас хар бурангуй нийгмийг бага ч болов өөрчлөх юмсан гэж зүтгэж явдаг хүмүүс. Надад шүүмжлээгүй, магтаагүй нэг ч Ерөнхийлөгч байхгүй. Зөв юм хийснийг нь магтаж байсан. Хүнийг яаж ч буруутгаж, гоочилж  болно. Гэхдээ хүнийг сонгуулийн өмнө барьж хорьчихоод сонгуулийн дараа уучилна гэж юу гэсэн үг вэ. Энэ бол хамгийн эмгэнэл төдийгүй Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын хийдэг ажил. Энэ хоёр хүний хийсэн хамгийн сүүлийн нүгэл бол Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй гэж тогтоолыг хүчингүй болгож булай зүйл хийж байна. Энэ бол хамгийн дээд харгислалын шинж. Намбарын Энхбаярыг өнөө жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх талаар бүгдээрээ үгээ хэлж, гарын үсэг зураад дээш нь явуулах ажил өрнүүлье.

 

Зохиолч, сэтгүүлч До.Чулуунбаатар: ШУДАРГА ЗАРЧИМ, СЭТГЭЛИЙН ДУУДЛАГААРАА БИЧЖЭЭ

-Хэлмэгдлийн талаар яригдахад Лоохууз, Нямбуу, Сурмаажав гэсэн гурван нэр салахгүй явж байсантай адил Н.Энхбаяр даргын хэлмэгдлийн талаар ярихад Д.Дуламсүрэн бидний нэр хамт яригдаж ирсэн хатуу хувь заяатай. Тиймээс гурвуулангийнхаа өмнөөс баярлалаа гэж хэлье. Ц.Шаравдорж бол хуурай сэтгэлийн хөдөлгөөнөөр энэ номыг бичээгүй. Үйл явдлын дунд байсан хүн. Тухайн үед өндөр албан тушаалд байсан мөртлөө ямар ч албан тушаалд хоригдохгүйгээр бидний хамгийн түрүүнд хорих байранд эргэж зовлонгийн дунд хамт байсан хүн юм. Тиймээс насан турш явж ирсэн шударга зарчмаасаа хазайхгүй, шүүч хүний олон жилийн туршлага сэтгэлийнхээ дуудлагаар бичжээ гэж ойлгож байна. Хууль хүчний эрх мэдэл нэг хүний, хэсгийн гарт бүрэн орсон, дуулиантай хэрэгт эзэн тохоох үед хэлмэгдэл бий болдог. Цаашдаа хэлмэгдлийг тэвчихгүй байх уур амьсгалыг бий болгож эр зоригтнууд гарч ирж үгээ хэлэх  ёстой. Тэдний нэг нь энэ номын зохиогч болно.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ өнөөдөр УИХ-д өргөн барьж батлуулна

Өчигдөр 11 цаг 53 мин
ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөрийг томилохоор болжээ

ЕТГ-ын даргаар А.Үйлстөгөлдөр ажиллана

Өчигдөр 11 цаг 47 мин
Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

Г.Занданшатар Засгийн газрынхаа ирээдүйг гурван “тооцоолол”-оор зурна

Өчигдөр 11 цаг 13 мин
Бан Ги Мун: Уур амьсгалын өөрчлөлт хэт хурдтай явагдаж байна, бидэнд хүлээх цаг байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025–Уур амьсгалын өөрчлө

Өчигдөр 06 цаг 00 мин
34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатараас асуусан онцлох асуултууд

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох процесс өчигдөр

Өчигдөр 06 цаг 00 мин
Хувьдаа 3000 вагонтой, төмөр замаа төрдөө бэлэглэчихсэн сайд салбараасаа юу хулгайлах вэ?

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд концесс бэлэглээд л, хариуд нь сайд нь Ерөнхий

Уржигдар 19 цаг 15 мин
Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

Г.Занданшатар: Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг Ерөнхий сайд байна

Уржигдар 13 цаг 20 мин
Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

Н.Номтойбаяр: Таныг Ерөнхий сайд болбол Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ нарын зөрчил арилах уу?

Уржигдар 13 цаг 13 мин
О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

О.Алтангэрэл: Хувь гишүүнийхээ хувьд Г.Занданшатарыг дэмжиж саналаа өгнө

Уржигдар 13 цаг 06 мин
Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

Л.Гантөмөр: Хяналт, бүтээмжийн менежерүүд чухал үүрэгтэй, халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө

Уржигдар 13 цаг 00 мин