Өнөөдрийн өдрийн өнгө, үйл явдлыг тольдоё /2017.4.10/

2017-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

04-дүгээр  сарын 10-ны “Найман шарга” захын валютын ханшийн мэдээ

Доллар                      2418         2423

Евро                           2570         2580

Фунт                           2980         3000

Юань                          350           351.50

Вон                             2.10          2.12

Рубль                         42.30        43.00

Иень                           21.70        21.90

Гонконг доллар         310        313           

Австрали доллар    1810         1860

Сингапур доллар    1700         1730

 

04 сарын 11-ны өдрийн өнгө

Билгийн тооллын  15, Тэргүүн дагуул одтой, шар луу өдөр. Өдрийн наран 6 цаг 13 минутанд мандан, 19 цаг 35 минутанд жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох , хөгжмийн зэмсэг урлахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

 

Өрнийн зурлага

Хонь

Та бусдыг удирдах, байлдан дагуулах чадвараа нээх хэрэгтэй. Өнөөдөр асуудлын гүнд орохыг хичээгээрэй. Бусад хүнд яаж урам зориг төрүүлдэгийг та сайн мэднэ. Энэ арга барилаа өөртөө ашиглан, албан ажилдаа амжилт гаргаж чадна. Ажлын байран дээр нэмэлт дадлага хийх, сургалтанд хамрагдахын зэрэгцээ албан тушаал ахих, цалингаа өсгөх боломжийг бүү алд. Хонины ордныхон өнөөдөр шинэ албанд дэвшихэд шаардлагатай бүх болзлыг бүрэн хангаж чадах байх.

Үхэр

Өнөөдөр ажил үүргийнхээ чухал гол чиглэлүүдэд төвлөрөх хэрэгтэйгээс гадна юмсын гол шинж чанарт анхаарлаа хандуулах нь чухал. Та өнөөдөр өөрийн ямар нэгэн зүйлийг шинэчлэх хүсэл бодлоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Магадгүй орой нь бүх анхаарлаа ар гэрийн асуудалд хандуулж мэднэ. Хэрвээ та хий хоосон мөрөөдлөөсөө салж чадвал гэнэт үүссэн зөрчилдөөнийг өөрийн талд ашигтайгаар шийдэж чадна.

Ихэр

Сонголт үргэлт байдаг. Учир нь та өнөөдөр шинэ болон хуучин зүйл хоёрын дунгдацан шалаанд орох болно. Тайвширч шинэ гарч ирж байгаа нөхцөл байдлыг зохицуулахад бэлд. Хэрэв хэн нэгэн тагд одоо хийхийг хүсэхгүй байга зүйлийг тань шаардвал түүнд ойлгуулж хэл. Та өөрийгөө зөв зүйлийн төлөө зогсож байгаа эсэхээ мэдэж, зарим нэг стандартыг үүндээ оруулж өгөх талаар бод. Дээд албан тушаалтантайгаа өөрийн санаа бодлынхоо талаар ярилц.

Мэлхий

Урт хугацааны зорилтоо тодорхойлох нь таны цаг зав, оюун ухааныг эзэмдэх болно. Ажлаас өгч байгаа үүрэг хариуцлага, нэмэлт даалгавар нь таны хэрэгцээ шаардлагад нийцнэ. Гэвч хайртай хүн болон сайн найзууддаа хаягдчихсан мэт мэдрэмж төрөх бололтой. ҮҮнийг шийдвэрлэх арга зам нь өөрийн хийх дуртай зүйл болон сонирхдог спортоороо хичээлэх. Та үүнд цаг зарцуулсанаар олон зүйлийг олж авах болно. Ингэснээс таны сэтгэл санаа тайвширч элдэв зүйл бодогдохгүй.

Арслан

Хэрвээ та өнөөдөр бодитой сэтгэж, нэг ажлыг барьж хийвэл их сэтгэл хангалуун байх болно. Арслангууд бусдын анхаарлын төвд байх бөгөөд таны хийсэн ажил тань үнэлэгдэх болно. Олон зүйлд самгардаж юу ч үгүй хоцорсноос нэг зүйлийг барьж хийх нь илүү дээр гэдгийг сана. Ингэснээр та гэртээ эрт харих бөгөөд хайртай хүндээ өгсөн амлалтаа биелүүлэх болно.

Охин

Өнөөдөр та тогтвортой байдлыг мэдэрнэ. Таны гаргах санаа бүхэн логик баталгаа нотлогоон дээр суурилсан байх болно. Энэ нь    бие сэтгэл санааны байдалд төдийгүй ирээдүйн мөрөөдөлд тань хэрэгтэй. Онолын болон философийн сэдвүүд задлан шинжлэгч Охины ордныхны анхаарлыг татна. Хэрвээ та амжилтын шат өдөөр ахимаар байгаа бол мэргэжлийн диплом, үнэмлэхэд тань нэмэлт болох боломжийн төлөө суралц.

Жинлүүр

Танд болон таны хайртай хүмүүст юу хамгийн чухал болохыг нь сайн бод. Тэгвэл та харилцаандаа маш том орон зай олно. Их хэмжээний хөрөнгө оруулалт нь цааш явах замыг тань гэрэлтүүлнэ. Өөрийнхөө зорилгыг марталгүй амьдрахыг хичээ. Ирээдүй ямар байхыг та хэзээ ч хэлж мэдэхгүй. Хамгийн настай мэргэн ухаантай хамаатантайгаа ярилцаж бодит зөвлөгөө ав.

Хилэнц

Ирэх долоо хоногийн туршид та дасгал хийх, хоолны дэглэм барих, болон эрч хүчээ нэмэгдүүлэхэд анхаарна. Хайртай хүн болон хамтрагчдаа илүү их цаг зарцуулахыг таниас шаардана. Хүмүүстэй сайхан харилцаанд байх нь ажил мэргэжилдээ амжилт гаргах үндэс болно. Хилэнцийнхэн бусадтай хамтарч ажиллаж чаддаг ганц орд биш юм, гэвч та ердийнхөөсөө илүүгээр чармайлт гаргах хэрэгтэй бололтой.

Нум

Жижиг асуудлууд танд саад төвөг учруулна. Том асуудал болон хувирахаас нь өмнө санаа тавих хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуул.Эс тэгвэл биеийн байдал таны сайн сайханд нөлөөлж, өөрийгөө хэрэгцээгүй хүн мэт мэдэрч болзошгүй. Аялалаар явах бол бэлтгэл ажил хангагдсан эсэхийг шалгаарай. Үүнийг сайн зохион байгуулбал амьдралын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж чадна.

Матар

Өнөөдөр та авхаалжтай байж, таны амьдралд ямар ч үед ойлгомжтой, үр дүнтэй харилцах чадвар үр өгөөжөө өгнө. Хувийн болон ажил мэргэжлийн хамтрагчид тодорхой зааврыг олон дахин давтах хэрэг гарвал тэрээр таны үзэл бодлыг сайтар сонсох хэрэгтэй. Гэхдээ шүүмжлэлдээ уужуу тайван ханд, үгүй бол түншүүд тань бухимдаж, хоорондын харилцаа сорилтонд орно. Хүүхдүүдтэйгээ тоглож тэдэнд шинэ зүйл хийж сурах, хөгжлийн түвшинд нь тааруулан тоглоорой.

Хумх

Өнөөдөр та гэр бүл, олон нийтийн үйл ажиллагаа болон нэр хүндээ дээгүүрт тавь. Нөхцөл байдлаа илүү сайн тодорхойлохын тулд анхааралаа хандуул. Тулгарч буй аливаа сорилт асуудлаа хэрхэн шийдэх арга зам байж болох юм. Харилцан буулт хийхэд суралц. Хайртдаа халамжтай байж, хоорондын харилцаа холбоогоо бэхжүүл. Гэр бүлийнхэн, хайртай дотны хүмүүс, хол ойр байгаа хамаатан саднууддаа илүү их анхаарал хандуулаарай.

Загас

Завгүй өдөр. Таны дур сонирхлыг сайхан өдрийн зүүдэнд аваачих бөгөөд илүү их хугацааг та мөрөөдлийнхөө орон зайд өнгөрөөх нь. Гэхдээ та хэзээ ч бүтэхгүйг нь мэдэх зүйлийнхээ төлөө тэмцсэний хэрэггүй. Зөн билэг нэмэгдэж шийдвэр гаргах бүтээлч сэтгэлгээ чинь азтай байх тул мэдрэмжиндээ итгээрэй. Гарз хохирол амссан хүмүүст эд зүйлс хандивлах, онцгой шалтгааантай хүмүүст хандив өгөх үйлд оролцоорой.

 

Мягмар гарагт ирж, явах галт тэрэгний хуваарь

УБ – Москва                                                 15:22 хөдөлнө

Москва – УБ                                                 06:50 ирнэ

Эрээн – УБ                                                   10:05 ирнэ

УБ – Сүхбаатар – Наушки – Эрхүү        20:40 хөдөлнө

Эрхүү – Наушки – Сүхбаатар – УБ        05:45 ирнэ

УБ – Дархан – Эрдэнэт                             20:40 хөдөлнө

Эрдэнэт – Дархан – УБ                             05:53 ирнэ

УБ – Мандал – Зүүнхараа                       18:05 хөдөлнө

Зүүнхараа – Мандал – УБ                       08:55 ирнэ

УБ – Сайншанд                                           10:10 хөдөлнө

Сайншанд – УБ                                           07:15 ирнэ

УБ – Сүхбаатар                                           10:40 хөдөлнө

Сүхбаатар – УБ                                           16:30 ирнэ

УБ – Замын-Үүд                                          17:20 хөдөлнө

Замын-Үүд – УБ                                          08:45 ирнэ

Эх сурвалж:www.polit.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB1617лавлахаас лавлаарай

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

14 цаг 56 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18