Эмнэлэгт гардаг хулгайн хэрэг багасчээ

2017-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс халаасны хулгайн гэмт хэрэг олноор үйлдэгддэг нийтийн тээврийн автобус компаниуд, эмнэлгийн байгууллагуудад халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулж байна.

Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран өнгөрөгч нэгдүгээр сараас явуулж эхэлсэн тус сургалтад “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ийн 1, 2, 3 дугаар бааз, “Тэнүүн Огоо”, “Тулга Огоо”, “Цахилгаан тээвэр”, “Атибус”, “Blue bus”, “Эрдэм транс”, “Сутайн буянт” ХХК-ийн 1000 гаруй жолооч, ажилтан хамрагджээ.

Мөн Шастины нэрэмжит Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн захиргаа, “Эрчим” харуул хамгаалалтын албатай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг сарын аяныг зохион явуулснаар тус эмнэлэгт үйлдэгдэж байсан халаасны хулгайн гэмт хэргийн гаралт 70 орчим хувиар буурчээ.

Түүнчлэн Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс эмнэлэг, нийтийн тээврээр явж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэн этгээдүүдийг цахим бүртгэлд хамруулах ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12