Шүүхийн шийдвэрт шинжилгээ хийнэ

2017-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд төслийн  хүрээнд эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх бие даасан Зөвлөл ажиллуулахаар болжээ.

Энэ хүрээнд Зөвлөлийн гишүүдийг эрдэмтэн, судлаач, эрдэм шинжилгээний байгууллагын тэргүүлэх мэргэжилтнүүд болон шүүн таслах ажиллагааны туршлагатай хуульчдаас бүрдүүлэхээр болсон байна. Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх Зөвлөлийн гишүүнээр ажиллахаар эрүүгийн эрх зүйн чиглэлээр 16, иргэний эрх зүйн чиглэлээр 19, захиргааны эрх зүйн чиглэлээр 16 буюу нийт 51 хуульч, судлаачид хүлсэлт гаргаж, материалаа ирүүлжээ.

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс бүх шатны шүүхийн нийт 522 шүүгчээс дээр дурдсан хуульч-судлаачдын талаар санал авах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд 15 хуульч-судлаачийг сонгон шалгаруулжээ. Шүүхийн шийдвэрт шинжилгээ хийх багийнхныг танилцуулж байна.

 

Эрүүгийн эрх зүйн баг

Ж.Эрдэнэбулган /Ph.D/

МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор

С.Нямжав

Монголын Хуульчдын Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны дарга, Улсын дээд шүүхийн шүүгч асан

Б.Өнөрмаа /Ph.D/

Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн сургагч багш, хууль зүйн ухааны доктор

Б.Сарантуяа

Монгол Улсын гавьяат хуульч

Г.Ганзориг

Улсын Ерөнхий Прокурорын туслах, Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны хэлтсийн дарга, Улсын дээд шүүхийн шүүгч асан

Иргэний эрх зүйн баг

А.Доржготов

Шихихутаг Хууль Зүйн сургуулийн багш, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч асан

Д.Тунгалаг

Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Улсын дээд шүүхийн шүүгч асан

С.Должин /Ph.D/

МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор

Д.Янжинхорлоо /Ph.D/

МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор

Д.Энхзул

МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн ахлах багш

Захиргааны эрх зүйн баг

П.Одгэрэл /Ph.D/

МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор

П.Цэцгээ

Шихихутаг Хууль Зүйн сургуулийн багш, Улсын дээд шүүхийн шүүгч асан

Ц.Сумъяа

Монголын Хуульчдын Холбооны Зөвлөлийн гишүүн, тус холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч асан

А.Түвшинтулга

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвийн эрхлэгч

Т.Мөнх-Эрдэнэ

МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн багш

 

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12