Улсын аварга тариаланч Д.Баасансүрэнгийнд зочлов

2017-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ, Б.ТУУЛ

...За хө. Зураг дарахгүй шүү. Зүгээр л яриагаа өгье. Өмнөхөө амжихгүй шахам байж, зураг хөрөг даруулж, сүйд болоод ч яах вэ. Манайд ер нь зураг ховор байдаг. Бид ч зураг хөрөг авахуулаад сүйд болдоггүй. За хоёр зураг л даруулъя. Хөөе, одоо болсон уу?...гээд л  бидний зорьж очсон айлын эзэн, даруухан бор залуу зургийн аппаратнаас зугтана гэж жигтэйхэн. Яриад суухад яриа хөөрөө яв цав нийлэх, тохь томоотой, ажилд хэрсүү нэгэн ажээ. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, 2016 оныУлсын аварга тариаланчД.Баасансүрэн хэмээх энэ залуу нутаг усандаа бусдад үлгэр дуурайлал үзүүлсэн, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хэзээний гаршсан ажилсаг эр юм.

 

СӨГНӨГӨРИЙН АМ”-НД ХАВАРЖИЖ БУЙ ЗАЛУУ АВАРГЫНД ЗОЧЛОВ

ТэрээрМонгол Улсын аварга тариаланчцол тэмдгийг сар шинийн босгон дээр хүртсэн билээ. ХХААХҮЯ-ны албаны төлөөлөгчид энэхүү шагналыг гардуулах үеэр миний бие сурвалжлах багт багтан Д.Баасансүрэнгийнхээр зочилж байсан удаатай.  “Өглөөнөөс орой болтол борви бохисхийх завгүй ажилладагхэмээн хуучилж суугаа улсын аварга тариаланч маань мал аж ахуй, газар тариалангийн ажил эрхэлдэг хэн бүхэнд үлгэр дуурайлал үзүүлэх олон шинэ санал, санаачлагатай нэгэн байсан учраас хадлан тарианы ажил эхлэх хаврын сард хэрэг болгон зорьж очсон минь энэ. Мэдээж, олны дундаас зорьж очсон айл маань онцлох зүйлс олонтойЭднийх хүн бүл цөөтэй ч их олон ажлыг зэрэг амжуулдаг, ажилсаг гэр бүл юмТиймээс өглөө эртлэн сурвалжлах баг Батсүмбэр сумыг зорилоо. Д.Баасансүрэнгийнх Батсүмбэр сумаасаа жаахан зайдуу, “Сөгнөгөрийн амхэмээх газар нутагладаг аж. Залуу аваргынх газар тариалангийн аж ахуй эрхэлдэг. Дээрээс нь  фермерийн мал аж ахуйтай. Зөгийн аж ахуй эрхэлдэг гээд дуулгах сонин хачин ихтэй айл юм. Тиймээс зориод очиход андашгүй. Өдөр болгон ажил буцалж байдаг, олон улаан трактор гаднаа зоосон, хөдөлмөрч гэдэг нь гаднаас нь харваас андашгүй

 

ХАВРЫН ТАРИАЛАЛТ ЭХЛЭХ  ИХ АЖЛЫН ӨМНӨ

Д.Баасансүрэн хоёр хүү, эхнэрийн хамт амьдардаг. Түүний эхнэрийг Л.Отгонжаргал гэдэг бөгөөд хотын бүсгүй ажээ. Харин том хүү Б.Батбаяр нь МУИС-ийн II курсийн оюутан, бага хүү Б.Баярбат нь долдугаар ангийн сурагч. Хотын бүсгүйг хөдөөгийн амьдралд уусган тэд 20 гаруй жилийг хамтдаа туулжээ. Өглөө үүрийн таван жингээр босч, үнээ малаа эргүүлснээр нэг өдрийн ажил эхэлнэ. Хоёр хүү нь хот, хөдөөдөө хичээлтэй, хоёулахнаа эндээ амьдардаг хэрнээ  энэ их ажлыг яаж амжуулж байгааг гайхаж бахархмаар. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр ааш зан сайтай, нийтэч улс юм. Холоос ирсэн биднийг тун уриалагхан угтав.

Хашаагаар нь дүүрэн том жижиг трактор, хадлангийн тармуур, хадуур харагдана. Газар тариалангийн ажил эхлэх гээд ах, дүү нартайгаа нийлээд тэрэг, техникээ засч сэлбэх  ажилд ханцуй шамлан оржээ

Батсүмбэр  суманд газар тариалан эрхэлдэг иргэд олон. Тэр утгаараа хаврын тариалалт эхэлсэн энэ өдрүүдэд трактор, тоног төхөөрөмжөө ашиглаж, ажлын ихийг нугаладаг байна. Өмнө нь газар хагалах, үр суулгах гээд бүх ажлаа гараар хийдэг байсан тэдний хувьд трактор, тоног төхөөрөмжтэй болсноор цаг хугацаа хэмнэж, ажлын ачаалал нь хэд дахин багасчээ. Хамгийн чухал нь бүгдээрээ нийлж хөдөлмөрөө хоршиж хийх нь хэн хэндээ ашигтай, үр өгөөжтэй байдаг гэдгийг улсын аварга тариаланч Д.Баасансүрэн хэлж байв.

Улсын аварга тариаланч Д.Баасансүрэн 1996 оноос газар тариалангийн ажил эрхэлж, ногоо тариалж эхэлжээ. Тэрээр жил ирэх тусам энэ бизнесээ өргөжүүлж, тухайн жилийнхээ ургацыг аваад, түүнийгээ борлуулж газрын үр  шимийг хүртэж хөдөлмөрийнхөө амтанд урамшсан байна. “Анх айл болж байх тэр үед эхэлсэн энэ ажил маань өдгөө амьдралд минь үр өгөөжөө өгч, ах дүүсээрээ газар тариалан, ногооныхоо үр шимээр сайхан амьдарцгааж байнахэмээн дурсч байна.

Тариаланч ногоочдын хувьд хаврын нэг өдөр намрын 10 өдөртэй тэнцдэг гэдэг. Тэгэхээр тариалалтаа эхлэх хугацаа маш чухал. Хэзээ боловсруулалтаа хийх вэ, хөрсөө хэзээ бордох вэ гэдгийг нарийн тооцоолж цаг хугацаанд нь хийх ёстой. Технологио баримтлаад яваад байвал ургац алдахгүй. Бид ах дүүсээрээ нийлээд л энэ ажлаа амжуулдаг  гэж байвЭдний гадаа ЮМЗ 80 трактор, 35 морины хүчтэй жижиг трактор ч байна. Том трактораараа газраа хагална, төмсөө үрлэнэ, харин жижиг трактораар нарийн ногооны бүх үрлэгээг хийдэгНэг үеэ бодвол  ногоочид  техникжээ.

Хаврын тариалалтын үед  хүн бүр завгүй ажиллана. Намар ургац хураах хүртэл гэрийн эзэгтэй Л.Отгонжаргал бараг л хүлэмжинд амьдрах шахдаг. Өглөөний нартай уралдаж, 20 гаруй үнээ саана. Өдөрт 100 литр сүү тушаана. Монгол үнээг бодвол эрлиз үнээ арчилгаа тордлогоо ихтэй. Өвс, тэжээлийг нь базаачихаад ард нь дахиад л өөр ажил залгана. Зуны цагт хүлэмжинд тарьсан нарийн ногоонуудаа өдөржин нялх хүүхэд шиг тойглоод амсхийх завгүй. Харин зөгийн аж ахуй бол ажил багатай байдаг. Учраас зэрэгцүүлээд аваад явахад болдог гэж байв. Тэдний ярианаас  нэг зүйлийг анзаарч байхад Монголынхоо хөрсөнд монгол ногоогоо ямар ч химийн бодисгүйгээр тарьж ургуулдаг нь бахархмаар санагдав. Эднийх олон ажлыг зэрэг амжуулж, газар тариалангийн аж ахуйн хажуугаар мал аж ахуйн фермер эрхэлдэг нь бас учиртай аж.

Малын бууцаар но­гоогоо борддог. Малынхаа өвс тэжээлийг өөрсдөө хадна. Өвлийн цагт хивэг, буудайнаас бусдыг нь өөрсдөө бэлтгэнэ. Хавар нь өтөг бууцаар нь ногоогоо борддог. Тэгэхээр малаас хаях юм байдаггүй, ногооноос ч хаягдал байдаггүй бие биенээ тэтгэж шүтсэн аж ахуй юмхэмээн ярих нь бас л нэгэн авууштай  санаа байв.

 

ОМГИЙН АХЛАГЧТОМ АХ Д.БЯМАА

Д.Баасансүрэнгийн аавыг Ц.Дамдин гэх бөгөөд Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул.

Харин ээжийг нь Д.Лайвгүй гэдэг. Батсүмбэр сумын уугуул. Тэрээр эцэг, эхээс тавуулаа. Том ах Д.Бямбаа, эгч Д.Сайнхүү, Д.Байгал, дүү  Д.Лхагважав нь өдгөө энэ суманд амьдардаг аж. Түүнийг бага байхад аав нь өнгөрчээ. Түүнээс хойш ээж, том ах хоёр нь амьдралын ачааг нуруундаа үүрч ирснийг хуучлахдаа битүүхэн санаашрав. “Том ах минь дүү нарыгаа хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн ачтай хүн. Тиймээс бид үгнээс нь гажиж байсангүй. Ах минь бидэнд сайн сайхныг үлгэрлэн аавын минь оронд аав болж яваа юм. Бид бэр эгч Г.Энхтунгалагтаа маш их баярладаг. Ахад минь түшиг тулгуур болж яваа сайн хүн байдаггэв.

Түүний эхнэр Л.Отгонжаргал эхээс тавуулаа. Аавыг  нь Б.Амгаланбаатар, ээжийг н.Лхагважав гэдэг. Айлын отгон охин. Батсүмбэр сумын бэр болсноосоо хойш амьдралын төлөө хоёулаа хамтдаа зүтгэсээр өдийг хүрчээ.

Том ах Д.Бямбаагийн хамт

 

БҮЛ НЭМЭХ СУРАГ

 

Залуу хосын ууган хүү өдгөө 20 настай, байгал орчны чиглэлээр их сургуульд сурч байгаа оюутан. Нутгийнхаа охинтой үерхэж байгаа бөгөөд тун удахгүй бэрээ гуйж авна даа хэмээн гэрийн эзэгтэй ярьж байв. “Би хоёр хүүгээ хатуухан гараар хүмүүжүүлдэг. Манай ах дүү нарын дунд архи ууж, тамхи татдаг хүн байхгүй. Бид одоо ч том ахынхаа үгнээс гардаггүй. Хүүхдүүдээ мөн л энэ жишгээр хүмүүжүүлэхыг хичээдэгхэмээн ярьж суугаа Д.БаасансүрэнХайр нь дотроо, хал нь гаднаахүн юм. Тэрээр хөвгүүдээ хүн чанартай, хүнлэг сэтгэлтэй хүн болоосой хэмээн зааж сургадаг гэж байвХарин түүний эхнэр Л.Отгонжаргал үг дуу цөөтэй, шалмаг хөдөлгөөнтэй даруухан бүсгүй юм. Тэрээр өглөөнөөс оройг хүртэл нөхөртөө тусалж, хамтдаа энэ амьдралыг босгохын төлөө олон ажлыг зэрэг амжуулдаг аж

 

УДАХГҮЙ ХОТООСАЖИЛЛАХ ХҮЧИРНЭ

 

Д.Баасансүрэнгийнх зуны цагт зочин гийчнээр тасрахгүй. Ялангуяа сургуулийн хүүхдийн зуны амралт эхлэхтэй зэрэгцэн ногооны талбайд ажиллах томоохон хүчийг нийслэлээс хүлээж авдагаа хуучилж байсанЗуны дэлгэр цаг хүртэл дүү нараасаа эхлэн найз нөхдийнхөө дэмээр ажлаа амжуулдаг байна. Харин ид ажлын үеэр туслах ажилтан авч өдрийн хөлсийг нь тохирон ажиллуулдаг ажээ

 

ДАРУУХАН ТӨЛӨӨЛӨГЧ

 

Биднийг очиход отгон дүү Д.Лхагважав, бага эгчийн хүү Б.Мягмаржав нар нь ахдаа тусалж байлаа. Хот, хөдөөгийн сонин хачныг хуучилж суух зуур Батсүмбэр сумын ИТХ-ын дарга Б.Лхагвасүрэн, төлөөлөгч, Ахмад настны үндэсний төвийн нийгмийн ажилтан М.Анхбаяр нар орж ирсэн юм. Бидний хэлж заншсанаар Батсүмбэрийн ахмадын асрамжийн төвийн ойролцоох хогийг цэвэрлэж байгаа бөгөөд Д.Баасансүрэнгийнхээс трактор авахаар ирсэн байна. Нийтлэлийн маань гол баатар сумынхаа ИТХ-ын төлөөлөгч өөр давхар ажилладаг байна. Тэрээр энэ тухайгааБи өөрийнхөө чадах бүхнийг нутгийнхаа хөгжилд зориулахын төлөө ажиллана. Гэхдээ энэ бол хүн бүрт зарлаад онгироод байх зүйл бишгэсэн юм.

 

АНХНЫ БИЗНЕС БУЮУ НОГОО ТАРИАЛЖ ЭХЭЛСЭН ҮЕ

Д.Баасансүрэн цэргээс халагдаж ирсэн жилээ эхнэртэйгээ гэрлэж анхны хүүгээ өлгийдөн авчээ. Энэ цагаас эхлэн амьдралын төлөө эрч хүчтэйгээр зүтгэж эхэлсэн байна. Ногоо тариалахын зэрэгцээ мал маллана. Мөн зөгийний аж ахуй, фермер эрхэлж байна. Эднийх өдөр бүр сүүгээ борлуулж байгаа ч малын тэжээл өндөр үнэтэй байгаа нь заримдаа алдагдалд орох тохиолдол ч бий гэв. “Фермерийг хөгжүүлнэ гэдэг ч төрийн бодлого дутаж байна. Тухайлбал, тэжээлийн үнийг төрөөс зохицуулалт хийж болох учиртай. Хэдийгээр тусламж дэмжлэг үзүүлдэг ч тэр бүр хангалттай биш байдаг юм. Гэхдээ тусламж авах ёстой гэдэг утгаар хэлсэнгүй. Уг нь төр фермерийн аж ахуйг хөгжүүлэх гэж байгаа бол малын тэжээлийн үнийг боломжтой төвшинд нь барьж борлуулах арга эрэлхийлэн тэр талыг нь дэмжих бодлого боловсруулах хэрэгтэй. Магадгүй тэжээлийн үйлдвэрийг нэмэгдүүлж болно. Бас зарим тохиолдолд гадагшаа экспортод гаргаж байгаа малын тэжээлийн тоо хэмжээг заах, эсвэл түр хугацаагаар хориглох зэрэг арга хэмжээ авч үнийг хөнгөвчлөх боломж бийгэж байв.

 

ХОТ ОРОХ ЗАВГҮЙ ХОСУУД

Бидний яриа энэ мэтчилэн олон сэдвээр үр­гэл­жилсэн юм. Д.Баасансүрэн  Солонгос явж, олон сайхан зүйлтэй танилц­сан тухайгаа хууч­лав. Хүн болсных нэг яваад үзэх хэрэгтэй юм байна лээ. Газар тариа­лангийн тоног төхөөрөмж, тэрэг техник нь яасан ч сайхан юм. Ярих ч юм биш. Хүнсний нарийн ногоонуудаа хэрхэн яаж тариалдаг, алдарт кимчигээ хүртэл яаж дардаг бүх арга технологитой танилцсан гэж байв. Ямартай ч хээ шаагүйхэн, ажилсаг энэ залуу гэр бүл өөрийн хөдөлмөрийн үр шимээр сайхан амьдарч болдгийн үлгэр жишээг бахархмаар санагдав. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж үг бий. Эгэл дарууханУлсын аварга тариаланчзалуугийн амьдралын тойрогт түр саатсныг ийнхүү зураглав.

Айл бүрийн тулган дахь галын дөлөө өөдөө байг ээ.

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

3 цаг 3 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

3 цаг 8 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

11 цаг 17 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

11 цаг 17 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

11 цаг 17 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

22 цаг 8 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин