Хүүхдүүдийн дунд хортой хүнд металын хордлого их байна

2017-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Тод-Эйч” хүүхдийн өсөлтийн клиник эмнэлэгтэй хамтран хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс, хорт хүнд металлын хордлого болон эрдэс минералын дутагдалын талаар Хан-Уул дүүрэгт хоёрдахь удаагийн сургалтыг зохион байгуулав. Тус сургалтад дүүргүүдийн цэцэрлэгийн багш нар, залуу эцэг эхчүүд, өрхийн эмнэлэгийн эмч нар оролцжээ.

Хүүхдийн их эмч А.Цэрэнням “Өсөлтийн хоцрогдол гэдэг бол нэг төрлийн өвчин юм. Хүүхдийн өндөр ихэвчлэн генээс шалтгаадаг боловч хооллолт, нойр, хөдөлгөөн зэрэг  хүчин зүйлийн нөлөө ч их” гэв. “Тод-Эйч” хүүхдийн өсөлтийн клиник эмнэлгийн захирал Д.Тодням эмч хүнд хорт металлын хордлогоос үүдэн хүүхдийн өсөлт төдийгүй ихэнх өвчний эх үүсвэр болдог талаар дурьдаад монгол хүүхдийн үсэнд хийсэн шинжилгээгээр хар тугалга, кадми зэрэг хорт бодисууд илэрсэн, мөн энэ хорт бодисууд нь эхээс урагт дамждаг болохыг онцолсон юм.  

Үсний эдийн хорт металл болон минералын оношилгоонд 402 хүн хамрагдсан бөгөөд нийт оношилгоонд орсон хүмүүсийн 99.2 хувь нь хорт хүнд металлын хордлоготой, 100 хувь эрдэс бодисын алдагдалтай гарчээ. Нас бага байх тусам хорт хүнд металлын хордлого илүү , нас нэмэгдэх тутам ялангуяа 18 наснаас дээш насны хүмүүст олон төрлийн эрдэс бодисын алдагдал гарч байсан талаар эмч мэргэжилтнүүд хэллээ.

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн 4.6.3 дах хэсэгт Залуучуудын эрүүл мэндийн боловсролыг сайжруулахаар тусгагдсан байгаатай холбоотойгоор цаашид энэ сургалтыг нийслэлийн дүүргүүдэд шат дараатай зохион байгуулахаар төлөвлөжээ.  

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12