Сонгинохайрханчууд эерэг сэтгэлгээний давалгаанд нэгдлээ

2017-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “JCI Лидер” салбар байгууллагатай хамтран “Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалтыг Нийслэлийн  есөн дүүргийн 152 хороонд зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Тэгвэл эерэг сэтгэлгээний давалгааг Сонгинохайрхан дүүргээс эхлүүллээ.

сургалтад Сонгинохайрхан дүүргийн 23, 18 ,6, 19, 5, 27 дугаар хорооны 100 гаруй иргэн оролцов.  сургалтыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир нээж “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр илтгэл тавив. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй “Эерэг сэтгэлгээний давалгаа аян”-ы хүрээнд олон цуврал сургалт зохион байгуулсан бөгөөд одоогоор 3000 гаруй залуусыг хамруулаад байна.

“Эерэг сэтгэлгээний давалгаа” сургалтын талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийгмийн сэтгэл зүйд сөрөг хандлага давамгайлж байгаагийн нэг тод жишээ бол олон нийтийн сүлжээнд хүмүүс хэрхэн харилцаж байгаагаас тодорхой харагдаж байна.  Иргэний боловсрол, хүмүүжил, мэдлэг, ур чадвар, ёс зүй, харилцаа, хандлага гээд олон зүйлийг анхаарах хэрэгтэй байгаа юм.  Орчин үеийн нийгэмд харилцаа, хандлагын хүчин зүйлийн нөлөө өсөн нэмэгдэж байгаа бөгөөд эерэг сэтгэлгээтэй байх нь амжилтад хүрэх  үндсэн нөхцөл болдог. Тиймээс бид энэхүү цуврал сургалтыг нийгэмд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, залуучуудад эерэг сэтгэлгээ төлөвшүүлэх зорилготойгоор нийслэлийн бүх дүүргийн иргэд,  оюутан залуусыг өргөн хүрээтэй хамруулан зохион байгуулж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

3 цаг 3 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

3 цаг 9 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

11 цаг 17 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

11 цаг 17 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

11 цаг 17 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

22 цаг 8 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин