Онцгойгийнхон  гамшгийн үеийн тусламжийг бодитоор харуулав

2017-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ЖАРГАЛ

Баянзүрх дүүргийн  Онцгой байдлын хэлтэс, УБЦТС ТӨХК Баянзүрх ХҮТ хамтран гамшгаас хамгаалах сургалт зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтын гол зорилго нь мэргэжлийн ангийн ажлын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн үед аврах сэргээн босгох ажиллагааг явуулах талаар мэдлэг эзэмшүүлэх дадлага гэдгийг мэргэжлийнхэн онцоллоо. Сургалтыг үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд сургалтын газар хөдлөлтийн гамшгийн дохио өгч, зарлан мэдээллийг шуурхай хүргэх анхан шатны арга хэмжээг өгч, газар хөдлөлтийн чичирхийллийн дараа мэргэжлийн албан хаагчид аюулгүй талбайд гарч жагссан юм. Гамшиг тохиолдох үед яг ямар байх ёстой журмаар уг сургалтыг зохион байгуулсан. Мөн тус обьектын орон тооны бус штабын хаягжилт, аюулгүй талбайд гарган бүртгэл хийх, бэртэж гэмтсэн албан хаагчдыг зөөвөрлөх анхны тусламж үзүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

БЗД-ийн ОБ-ын хэлтсийн дарга Л.Цэрэндаваа: 2017 оныг ОБЕГ, НЗДТГ-аас “Иргэдийн оролцоог дээшлүүлэх жил” болгон зарласан.Бид энэ сургалтын өмнө танхимын сургалт зохион байгуулсан. Энэ арга хэмжээ маань хоёр үе шаттай явж байгаа. Газар хөдлөлт, үер усны гамшгийн үед яах ёстой байдаг гэх мэтчилэн. Өнөөдөр бол газар хөдлөлтийн чиглэлээр сургалт зохион байгуулж байна.

“УБЦТС ТӨХК”-ийн БЗД-ийн ХҮТ-ийн дарга Г.Адьяатөмөр : Гамшгийн тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 2-нд шинэчлэгдэн найруулагдаж батлагдсан. Энэ хуулийг сурталчлах, хуулинд заагдсан эрх үүрэг талаас нь сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтаар хэрэв гамшиг тохиолдвол тухайн үед ард иргэдийг яаж аварч, мэргэжлийн хүмүүс яаж хамгаалж ажиллах ёстой байдаг вэ гэдгийг харуулж байгаа юм. Мөн цахилгаан хангамж буюу мэргэжлийн анги бодит байдал дээр хэрхэн ажиллах ёстойг дадлагажуулж байна.

БЗД-ийн ОБХ-ийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч С.Должинсүрэн: Японы туршлагаас харахад урьдчилан сэргийлэх ажиллагаа явуулах нь болзошгүй эрсдэлийн үед гарах зардлаас хэмнэдэг гэж үздэг. Мөн онцгой байдал, мэргэжлийнхэн, ард иргэдийн хувьд бие, сэтгэл санааны хувьд  бэлэн, тайван байх зэрэг ач холбогдолтой байдаг. Энэ удаагийн сургалт маань газар хөдлөлтийн үед гамшиг гарвал ямар ажиллагаа явуулах вэ гэдгийг харуулж байгаа юм. Гамшгийн үед гарах аврах ажиллагааг хэрхэн хийх, гэмтэж бэртсэн хүмүүст анхны тусламж хэрхэн үзүүлэх зэргийг бодитойгоор харуулж байгаагаар онцлог юм.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12